Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Bravo»ММСУХ-ны Тэргүүнд нэр дэвшигчдэд батламж гардууллаа
Bravo

ММСУХ-ны Тэргүүнд нэр дэвшигчдэд батламж гардууллаа

Урлаг Урлаг19/11/2024Шинэчлэгдсэн:20/11/2024Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны VIII Их хурлыг “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриатайгаар ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж, тэргүүнээ сонгохоор болсон.

Тэгвэл тус холбооны тэргүүлэгчдийн 2024 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн хурлаар баталсан Мандатын комиссын гишүүд тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх журмын дагуу хүсэлтээ ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 18-ны хүртэл хүлээн авч, өнөөдөр /2024.11.19/ Пунцагбалжирын Энхмөнх, Дашзэвгийн Дагвадорж, Баасансүрэнгийн Нямжав нарын нэр дэвшигчдэд батламж гардуулав.

ММСУХ-ны тэргүүлэгчдийн зүгээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд амжилт хүссэний зэрэгцээ ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдөр болох ММСУХ-ны VIII Их хурал хүртэлх хугацаанд сурталчилгаа явуулах, өөрсдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг танилцуулах бүрэн эрх нээгдэж буйг мэдэгдсэн юм. Үүний сацуу нэр дэвшигчид сурталчилгааг явуулахдаа журмын дагуу, шударга, зарчимтай, ил тод өрсөлдөхийг санууллаа.

ММСУХ нь Монголын ард түмний дунд олон зуун жилээр уламжилж ирсэн хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, уяачдын болон унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болж буй хурдан морины уралдааныг удирдан зохион байгуулж, уялдуулан зохицуулдаг спортын холбоо юм.

ММСУХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч, Манлай уяач Б.Нямжав:


-ММСУХ хэмээх “том айл”-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа энэ цаг мөчөөс эхэлж байна. Хоёр нэр дэвшигчдээ амжилт хүсье.

Хэдийгээр 130 мянган уяачид гэж ярьж буй боловч оролцогчийн тоо хэдийнээ 600-гаад мянгад хүрсэн энэ “том айл”-ыг ямар бодлогоор, хэрхэн авч явах, эв нэгдлийг хэрхэн хангах, эрхзүйн орчинд тулгамдаж буй асуудлуудад ямар байр суурьтай хандах вэ гэдгийг бид ММСУХ-ны VIII Их хурлаараа шийдэх юм. Үндэсний өв соёл, өв тээгчдийн хувьд бид юуг манлайлж, юуг анхаарч явах вэ зэрэг олон зүйлийг тодорхойлох, асуудлыг олон талаас нь хэлэлцэж, саналыг нэг бүрчлэн авч, нэгтгэх учраас уяачдаа маш идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна.

Түүнчлэн түүхэндээ анх удаа тэргүүнд нэр дэвшигчид урьдчилан тодорч, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санхүүгийн болон бусад хариуцлагыг хүлээхээ батламжилж өрсөлдөх гэж байна.

Миний бие сүүлийн арав гаруй сарын хугацаанд тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллалаа. Тэгэхээр мэдээлэлд илүү ойр, тулгамдаж буй асуудлыг илүү сайн мэдэж байгаа хүний хувьд би мөрийн хөтөлбөртөө маш олон зүйлсийг тусгасан. Жишээлэхэд, хүүхдийн эрх, аюулгүй байдлын асуудал нь зөвхөн хамгааллын асуудал биш, хөгжлийн асуудал. Бид албаны хүмүүстэй уулзалтууд хийж, үүний дагуу төслүүдийг боловсруулж, мөрийн хөтөлбөртөө хүүхэд хөгжлийн асуудлыг маш тодорхой тусгасан. Бид үндэсний өв соёлоо уламжлуулан өвлүүлэх, хөгжүүлэх гэсэн том үүрэгтэй өв тээгчид.

Тийм учраас 30 жилийн түүхтэй эл холбоо ямар зорилготой байгуулагдсанаа дүгнэх, цаашид юунд зорих, эрхзүйн хүрээнд бидний зорих цэг хаана вэ гэдгийг тодорхойлох, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэх, маш ардчилалтай, олон шийдлүүдийг гаргасан хурал болно гэж найдаж байна.

ММСУХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч, Тод манлай уяач Д.Дагвадорж:


-ММСУХ 1995 онд байгуулагдсан. Ирэх онд 30 жилийн тэгш ой тохионо. Байгуулагдсан цагаас нь би тэргүүлэгч, тэргүүн дэд гэсэн албан тушаалд ажиллаж байлаа.

Уяачдаас олон санал, хүсэлт ирүүлсэнийг удаан бодсоны эцэст уяачдынхаа эрх ашгийг хамгаалж ажиллахаар шийдэн нэр дэвшиж байна.

Хэн ялах, ялагдах нь хамаагүй. Ялсан нь ялагдсан хоёрынхоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс өөрийнхөд тусган хамтарч ажиллаасай гэж хүсэж байна.

ММСУХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч, Тод манлай уяач П.Энхмөнх:

-Азарганыхаа хүрээгүй газар унага нь хүрдэг, аавынхаа дутууг хүү нь гүйцээдэг гэдэг. Миний аав ММСУХ-ны анхны тэргүүн. Тийм ч учраас би ММСУХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна.

Хэрэв би холбооны Ерөнхийлөгч болбол өөртөө давуу байдал үүсгэхгүйгээр дөрвөн жилийн хугацаанд морь уяхгүй. Эл холбоог бодлогын түвшинд улам сайжруулж, бүхнийг “шилэн” байлгаж, хамтран ажиллана.

Нийт уяачид, уралдаанч хүүхдүүд, моринд дуртай бүхий л хүмүүсийн эрх ашгийг хамгаалах нэг үйлийн төлөө явж буй учраас бусад нэр дэвшигчдэдээ амжилт хүсье.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Bravo Урлаг

“Нарны хүүхдүүд” олон улсын наамдын шилдгээр шалгарчээ

09/11/2026
Bravo Урлаг

Монголын бяцхан хийлчид олон улсын уралдааны гранпри шагнал хүртлээ

05/11/2026
Bravo Урлаг

“Молор” хамтлагийн бүжигчид олон улсын уралдаанаас хамтлаг, гоцлол төрлөөр шагнал хүртлээ

04/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жерар Депардье 2018 онд үйлдсэн гэх хүчингийн хэргийн шүүх хурлаар орохоор болжээ

27/11/2026

Ариана Гранде “Eternal Sunshine” аялан тоглолтынхоо талаар баримтат киног гаргана

27/11/2026

“Ramayana” киноны хэлний апп “CineDubs” 42 орны 100 мянга гаруй үзэгчдэд хүрчээ

27/11/2026

Барби хүүхэлдэйн 67 жилийн түүхийг харуулах үзэсгэлэнг Австралид дэлгэнэ

27/11/2026

“Тусгаар тогтнол” үзэсгэлэнгийн шилдгээр Т.Баттогтохын “Хатад” бүтээл шалгарчээ

27/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.