Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Гавьяат жүжигчин Ж.Мандухай тэргүүтэй мэргэжлийн бүжигчдээс бүрдсэн “Эрхэмсэг” хамтлаг бие даасан тав дахь тоглолтоо хийнэ
Reels

Гавьяат жүжигчин Ж.Мандухай тэргүүтэй мэргэжлийн бүжигчдээс бүрдсэн “Эрхэмсэг” хамтлаг бие даасан тав дахь тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг05/12/2024Шинэчлэгдсэн:05/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2002 онд Хөгжим бүжгийн коллеж төгссөнөөсөө хойш өнөөг хүртэл Үндэсний урлагийн их театраар овоглож буй бүжигчин Ж.Мандухай ардын уламжлалт монгол бүжгийн урлагийг олон улсад сурталчлахад жинтэй хувь нэмэр оруулж буй уран бүтээлч юм. Тэрбээр бага ангиасаа Дорноговийн Зүүнбаянгийн Соёлын ордны дэргэдэх “Говийн наран” бүжгийн дугуйланд суралцаж, удалгүй Хөгжим бүжгийн коллежид шалгуулж тэнцсэнээр Ардын багш, Гавьяат жүжигчин Г.Долгорсүрэнгийн шавь болж, мэргэжлийн бүжигчин болох замнал нь эхэлжээ. Өнөөдрийг хүртэл тэрбээр энэ хугацаанд бүжгэн жүжгийн 100 гаруй бүтээлд гоцлол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн байна. Гавьяат жүжигчин Ж.Мандухай театрынхаа уран бүтээлийн зэрэгцээ бие даасан уран бүтээлээ туурвихаас гадна “Эрхэмсэг” бүжгийн хамтлагийн бүрэлдэхүүнд мөн багтдаг. Үндэсний урлагийн их театрын дэргэд байгуулагдсан мэргэжлийн бүжгийн эл “Эрхэмсэг” хамтлагийн 15 жилийн ой тун удахгүй тохионо. Эл ойгоо угтан тус хамтлагийнхан бие даасан тав дахь тоглолтоо “Эрхэмсэг оршихуй” нэртэйгээр арванхоёрдугаар сарын 22-нд “Хүрээ Майдар дуган”-д хийхээр болжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин У.Цогтбаярын төрсөн өдөр

18/06/2026
Reels Урлаг

Өнөөдөр залуу жүжигчин Ч.Түвшинтөгсийн төрсөн өдөр

15/06/2026
Reels Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийн төрсөн өдөр

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шинэ төрөл зүйлийн загасыг Женнигийн нэрээр нэрлэв

24/06/2026

“Backrooms” A24 студийн хамгийн өндөр борлуулалттай кино боллоо

24/06/2026

Жонгүгийн “Seven” дуу “Spotify”-д гурван тэрбум гаруй удаа тоглогджээ

24/06/2026

“Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн дэлгэлээ

24/06/2026

“Anna Cashmere” Лондонд VIP загварын шоугаар шинэ коллекцоо танилцууллаа

24/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.