Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Ахмад үеийн арга туршлага-2024” арга хэмжээ зохион байгууллаа
Театр

“Ахмад үеийн арга туршлага-2024” арга хэмжээ зохион байгууллаа

Урлаг Урлаг07/12/2024Шинэчлэгдсэн:07/12/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийнхээ алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор Соёл урлагийн их сургуулийн Театрын сургуультай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэхүү арга хэмжээний хүрээнд жил бүр зохион байгуулдаг театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийн арга туршлага-2024” эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр /2024.12.06/ сарын 06-нд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж УДУДЭТ-ызахирал, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар нээж үг хэллээ.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Ардын багш, УГЗ, доктор (Ph.D), профессор Н.Ганхуяг болон СУИС-ийн ТУС-ийн ЯУТКС-ийн тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D) Б.Даваа нар удирдаж явуулав.

Тус эрдэм шинжилгээний хуралд:

• “Д.Дамдинсүрэнгийн дүр бүтээхүйн онцлог” сэдвээр УДЭТ-ын зохиолч-судлаач, СУИС-ийн ТУС-ийн багш Я.Баяраа

• “Л.Цогзолмаагийн амьдралын мөчлөг, эргэлтийн он жилүүд” сэдвээр Утга зохиол судлаач, доктор (Ph.D) Ү.Хүрэлбаатар

• “Эсрэг дүр бүтээх жүжигчний ажиллагаа (МУГЖ Н.Дугарсанжаагийн жишээнд…)” сэдвээр СУИС-ийн ТУС-ийн тэргүүлэх профессор, доктор (Ph.D) С.Болормаа

• “Б.Зоригийн театр судлал болон театрын боловсролд оруулсан хувь нэмэр” сэдвээр СУИС-ийн ТУС-ийн багш, доктор (Ph.D) Р.Нацагдоо

• “Жүжигчин Д.Мэндбаярын жүжиглэхүйн ур чадварын онцлог” сэдвээр СУИС-ийн дэд профессор, доктор (Ph.D) Д.Батсайхан

• “Монголын театр судлалд Дэ.Мягмарсүрэнгийн оруулсан хувь нэмэр” сэдвээр “Сити” их сургуулийн ахлах багш, судлаач Х.Чойдогжамц нар амжилттай илтгэл хэлцүүллээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

УДЭТ-ын ахмад уран бүтээлч, нүүр хувиргагч Өлзийтогтохын Уранчимэг таалал төгслөө

18/08/2026
Кино Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин О.Гэрэлсүхийн төрсөн өдөр

18/08/2026
Театр Урлаг

Монгол Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид олон улсын сургалтад хамрагдаж байна

07/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026

Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд эргэн ирж магадгүй

19/08/2026

ФОТО: Дуучин, продюсер Д.Болдын “ХАЙРЫН ХҮЧ” тоглолтоос

19/08/2026

ФОТО: Дуучин, продюсер Д.Болдын “ХАЙРЫН ХҮЧ” тоглолтоос

19/08/2026

Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр тохиож байна

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.