Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Найруулагч Б.Чингүүний “Enlightened” кино “New York movie awards-2024” наадмын шилдгээр шалгарчээ
Кино

Найруулагч Б.Чингүүний “Enlightened” кино “New York movie awards-2024” наадмын шилдгээр шалгарчээ

Урлаг Урлаг07/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Найруулагч Б.Чингүүний “Enlightened” уран сайхны кино АНУ-ын “New York movie awards-2024” олон улсын кино наадмын шилдэг киногоор шалгарч, гранпри шагнал хүртжээ.

Тус кино мөн өнгөрсөн аравдугаар сард Япон улсын TIFF буюу “TOBA” олон улсын кино наадамд 300 гаруй кино өрсөлдсөнөөс дэд байрт шалгарч байв.

“Enlightened” уран бүтээлийн зураг авалтыг 2019 онд Хонгконг болон Хөвсгөл аймагт хийж гүйцэтгэсэн бөгөөд ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, продюсероор Коллин Лау, дүрүүдэд С.Болд-Эрдэнэ, Ш.Батбаяр, Ч.Сэлэнгэ нар ажиллажээ.

Киноны үйл явдал Монголын алслагдмал нутаг Хөвсгөлийн тайгад амьдардаг Гэрэл охин аавынхаа үйлийн үрээс болж өндөр хадан дээрээс санамсаргүй унаснаар эхэлдэг. Охиныг Монголд эмчлэх боломжгүйг эмч нар дуулгаснаар, харь орон Хонконгийг зорьжээ. Ухаангүй байсан охин аавыгаа эмчтэй уулзаад ирэх хооронд сэргэж, алга болно. Энэ үеэр түүний бие дахин муудаж гудманд таарсан Мин гэх эмэгтэйгээс тусламж гуйхад дургүйцэж, туслахаас татгалзана. Энэхүү үйл явдлын дараа Мин авто осолд орсноор нүд нь хараагүй болж, Гэрэлийн эмчлүүлж буй эмнэлэгт ирэх аж. Тэд тэс өөр хэл, соёлтой ч найзалж эхэлнэ. Харин Гэрэл охин эмчлэгдэх найдваргүй гэдгээ мэдсэнээр Мин бүсгүйн нүдний донор болохоор шийднэ. Хачирхалтай нь, Мин эрүүл болсны дараа нүдэнд нь онгон дагшин уул ус, бөөгийн зан үйл, сүрэг таван хошуу мал харагдаж, Гэрэлийн гэрээслэлийг ааваасаа авснаар Монгол улсыг зорьж буйгаар кинонд өгүүлдэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Ма Дун Сог, Лиса, И Жин Уг нар “Netflix”-ийн кинонд тоглоно

06/12/2025
Кино Урлаг

Жүжигчин Мэттью Перригийн үхэлд буруутгагдсан эмч 30 сарын ял авчээ

05/12/2025
Кино Урлаг

Холливудын нэрт жүжигчин Кэри-Хироюки Тагава 75 насандаа таалал төгсжээ

05/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Чингис хаан” үндэсний музей Ватиканы Апостолын номын сан хооронд санамж бичиг байгууллаа

07/12/2025

Ма Дун Сог, Лиса, И Жин Уг нар “Netflix”-ийн кинонд тоглоно

06/12/2025

“Born Retro Vol.3” цомог Хятадын платформуудаар цацагдаж эхэллээ

06/12/2025

”Анагаагч эх дэлхий” төсөл үргэлжилж, үзэсгэлэн дэлгэлээ

06/12/2025

A$AP Rocky “Chanel” брэндийн шинэ элч, төлөөлөгч боллоо

05/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.