Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшигчдийг зарлалаа
Гадаад мэдээ

“Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшигчдийг зарлалаа

Урлаг Урлаг10/12/2024Шинэчлэгдсэн:10/12/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

82 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 5-нд болно. Тэгвэл өчигдөр /2024.12.09/ албан ёсоор зарлалаа. Тус наадмыг CBS телевиз болон “Paramount+” платформоор АНУ-аас гадна дэлхийн 185 улс оронд шууд дамжуулахаар болсон байна.

Телевиз болон дэлгэцийн шилдэг уран бүтээлүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмыг 1944 оноос хойш өнөөг хүртэл зохион байгуулж буй бөгөөд Америкийн телевиз, кино урлагийн салбар, энтертайнмент ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог юм.

Энэ удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг “Dick clark productions” зохион байгуулж, Гленн Вайсс, Рики Киршнер нар шууд дамжуулалтын гүйцэтгэх продюсероор ажиллахаар болжээ.

Өнөө жилийн “Алтан бөмбөрцөг” наадмын гол шагналуудад нэр дэвшигчдийг танилцуулья.

Шилдэг уран сайхны кино – драм:

  • The Brutalist
  • A Complete Unknown
  • Conclave
  • Dune: Part Two
  • Nickel Boys
  • September 5

Шилдэг уран сайхны кино – мюзикл, инээдэм:

  • Anora
  • Challengers
  • Emilia Pérez
  • A Real Pain
  • The Substance
  • Wicked

Шилдэг уран сайхны кино – анимейшн:

  • Flow
  • Inside Out 2
  • Memoir of a Snail
  • Moana 2
  • Wallace & Gromit: Vengeance Most Fowl
  • The Wild Robot

Шилдэг эмэгтэй жүжигчин:

  • Памела Андерсон (The Last Showgirl)
  • Анжелина Жоли (Maria)
  • Николь Кидман (Babygirl)
  • Тильда Свинтон (The Room Next Door)
  • Фернанда Торрес (I’m Still Here)
  • Кэйт Уинслет (Lee)

Шилдэг эрэгтэй жүжигчин:

  • Эдриен Броди (The Brutalist)
  • Тимоти Шаламе (A Complete Unknown)
  • Дэниел Крейг (Queer)
  • Колман Доминго (Sing Sing)
  • Ральф Файнс (Conclave)
  • Себастьян Стэн (The Apprentice)

Шилдэг телевизийн цуврал – драм:

  • The Day of the Jackal (Peacock)
  • The Diplomat (Netflix)
  • Mr. & Mrs. Smith (Prime Video)
  • Shōgun (FX/Hulu)
  • Slow Horses (Apple TV+)
  • Squid Game (Netflix)

Шилдэг телевизийн цуврал – мюзикл, инээдэм:

  • Abbott Elementary (ABC)
  • The Bear (FX/Hulu)
  • The Gentlemen (Netflix)
  • Hacks (HBO | Max)
  • Nobody Wants This (Netflix)
  • Only Murders in the Building (Hulu)

Сонирхуулахад, дуучин Селена Гомезын гол дүрд нь тоглосон “Emilia Pérez” кино хамгийн олон буюу 10 төрөлд нэр дэвшсэн уран сайхны киногоор тодорсон бол “The Bear” цуврал хамгийн олон буюу таван төрөлд нэр дэвшсэн телевизийн цувралаар тодорсон байна. Түүнчлэн “Netflix” платформ уран сайхны киноны 13 төрөлд, телевизийн бүтээлийн 23 төрөлд нэр дэвшсэнээрээ кино, телевизийн хамгийн олон төрөлд бүтээлүүд нь өрсөлдөж байгаа кино компаниар тодорчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026
Гадаад мэдээ Урлаг

Хар нүхний хөдөлгөөнийг анх удаа гэрэл зурагт буулгана

20/01/2026
Гадаад мэдээ Урлаг

“Lego” болон “Pokémon” хамтарсан коллекцоо танилцууллаа

14/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Задлаагүй захиа” уран сайхны киног заавал үзэх 10 шалтгаан

07/02/2026

Дуун хөрвүүлэгч Б.Магсаржавыг А.С.Пушкиний медалиар шагнажээ

07/02/2026

Мянган жилийн настай “Заян наваа” дуу

07/02/2026

Илон Маск: Аз жаргалыг мөнгөөр худалдан авч болдоггүй

06/02/2026

“Чимээгүй хотын жолооч” киног Univision, DDish, Look TV-ээс үзэх боломжтой

06/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.