Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Попын хаан Майкл Жексон
Одод

Попын хаан Майкл Жексон

Урлаг Урлаг26/07/2012Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jekson6020824562012-05-08-16-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Попын хаан гэхээр хэн хүний санаанд ганцхан л хүн буудаг. Тэр бол алдарт дуучин Майкл Жозеф Жексон юм. Тэрээр гаргасан амжилтаараа хөгжмийн ертөнцийн оргилд нь хүрч чадсан, дахин давтагдашгүй хүн билээ. Тэрээр 2009 оны зургаадугаар сарын 25-нд Лос Анжелес хотод зуурдаар нас барсан ба дэлхийн олон олон шүтэн бишрэгчид нь эмгэнэн гашуудсан юм.  Хэдий Майкл Жексон өнөөдөр бидний дунд байхгүй ч түүний хийж бүтээсэн бүхэн биднийг хөглөж, баясгаж түүнийг байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Энэ сарын 25-нд түүний бурханы оронд заларсны хоёр жилийн ой болно. Майкл Жексон хэмээх агуу дуучныг эргэн нэг санангаа зургийн түүхийг нь хамтдаа сөхье.

  • 1.    

    Индианад байдаг түүний төрж өссөн гурван өрөөтэй бяцхан байшин.

  • 2.    

    Майкл Жосеф Жексон 1958 оны наймдугаар сарын 29-ний өдөр Индиана мужийн есөн хүүхэдтэй ажилчин гаралтай нэгэн гэр бүлд долоо дахь хүүхэд нь болон мэндэлсэн юм. 

  • 3.    

    Гэр бүлийн “Жексон-5” хамтлаг Лос Анжелест. Эхний эгнээнд баруун гар талаас хамтлагийн гоцлол дуучин 10 настай Майкл Жексон, түүний хажууд түүний ах 11 настай Мэрлон, арын эгнээнд зүүн гар талаас 16 настай Тито, 19 настай Жеки, 14 настай Жермайн нар

  • 4.    

    “Жексон-5” хамтлаг 1972 оны есдүгээр сарын 15-ны өдөр Лос Анжелес хотноо дуучин Шерийн хөтлөн явуулдаг байсан “Сонни ба Шерийн хөгжилтэй цаг” нэвтрүүлгийн үеэр дуулж байгаа нь

  • 5.    

    “The Wiz” мюзиклийн хэвлэлийн бага хурал дээр дуучин Диана Росс, Нипси Рассел нарын хамт. 1977 оны есдүгээр сарын 28-ны өдөр Нью-Йорк хот

  • 6.    

    Майкл Жексон 1983 оны долоодугаар сард өөрийн аялан тоглолтоо Канзасаас эхлүүлжээ.

  • 7.    

    13 настай Майкл өөрийн гэртээ дуулж байгаа нь

  • 8.    

    Попын хаан Майкл Британийн дуучин Пол Маккартнитай хамт, 1983 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр

  • 9.    

    Тэрээр 1984 онд нэгхэн үдшийн дотор Грэммигийн 8 шагнал хүртэн түүхэнд байгаагүй амжилтыг тогтоожээ. Зурган дээр хамт байгаа хөгжмийн зохиолч, продюссер Куинси Жонстой тэрээр 1978 оноос хойш буюу анхны бие даасан “Off The Wall” цомгийг гарах үеэс хамтран ажиллажээ.

  • 10.    

    Лос Анжелест болсон Америкийн хөгжмийн 11 дэх удаагийн шагнал гардуулах ёслол дээр тэрээр өөрийн дотны найз жүжигчин Брүүк Шилдстэй хамт ирж байгаа нь. 1984 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр

  • 11.    

    Жексон-5 хамтлагийн дөрвөн гишүүд 1984 оны есдүгээр сарын 22-ны өдөр Вашингтон хотын цэнгэлдэх хүрээлэнд өөрсдийн “Виктори” аялан тоглолтын үеэр. Зүүн гар талаас Тито, Майкл, Мэрлон, бөмбөрчин Рэнди нар

  • 12.    

    1984 оны тавдугаар сарын 14-ний өдөр АНУ-ын экс ерөнхийлөгч Роналд Рейган болон тэргүүн хатагтай Нэнси Рейган нар Цагаан ордны өмнөх ногоон талбайд согтуугаар жолоо барих хор уршгийн талаар сурталчилсан түүний хувь нэмрийг нь үнэлж Майклд шагнал гардуулжээ.

  • 13.    

    1984 оны аравдугаар сарын 11-ний өдөр Чикаго хотын “Комиски” Паркийн тайзнаа Майкл Жексон өөрийн ах нарын хамт Жексон-5 хамтлагийн “Виктори” тоглолтын үеэр

  • 14.    

    1984 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Майкл Жексон өөрийн ах нарын хамт Лос Анжелесын Доджер цэнгэлдэх хүрээлэнд Виктори аялан тоглолтын үеэр

  • 15.    

    Майкл Жексон Холливүүдэд 1984 оны арван нэгдүгээр сарын 20-ны өдөр өөрийн гэсэн одтой болсон бөгөөд энэ нь 1793 дахь од болж түүхэнд тэмдэглэгдсэн юм.

  • 16.    

    Майкл 1988 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Лондонгийн Вэмбли цэнгэлдэх хүрээлэнд “BAD” хэмээх өөрийн бие даасан тоглолтын үеэр.

  • 17.    
  • 18.    
  • 19.    

    Лондон, 1990 он

  • 20.    

    Сингапурын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд 1993 оны наймдугаар сарын 29-ний өдөр “Dangerous” тоглолтын үеэр.

  • 21.    
  • 22.    

    Оросын Москва хот, 1993 оны есдүгээр сарын 15-ны өдөр

  • 23.    

    Майкл 1994 онд алдарт дуучин Элвис Преслигийн охин Лиза Мария Преслитэй гэрлэсэн ч тэдний гэрлэлт ердөө 19 сар үргэлжлэн 1996 онд тэд салсан юм. Энэхүү зурган дээр тэд MTV хөгжмийн шагнал гардуулах 11 дэх удаагийн ёслолын үеэр тайзан дээр үнсэлцэж байгаа нь. Нью-Йорк, 1994 оны есдүгээр сарын 8-ны өдөр

  • 24.    
  • 25.    
  • 26.    

    MTV хөгжмийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг алдарт рок гитарчин Слашийн хамт нээсэн. Нью-Йорк, 1995 оны есдүгээр сарын 7-ны өдөр

  • 27.    

    Попын хаан Майкл Жексон “Бидний тухай тэдэнд огт хамаагүй” хэмээх дууны клипний зураг авалтын үеэр. Сальвадор, 1996 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр

  • 28.    

    Майкл Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нельсон Манделатай хамт, Өмнөд Африкийн муж Вазулу-Наталд, 1996 оны долоодугаар сарын 20-ны өдөр

  • 29.    

    Герман 1997 он. Майкл Жексон тайзан дээр гарахын өмнө

  • 30.    

    Өөрийн бие даасан “History” тоглолтын үеэр. Нью-Йорк, 1997 он.

  • 31.    
  • 32.    

    Майкл Жексон “History”тоглолтын тайзны ард түр амсхийж байгаа нь. Нью-Йорк, 1997 он.

  • 33.    
  • 34.    
  • 35.    

    Тэрээр нэрт жүжигчин Элизабет Тэйлортой эртний сайн найзууд байсан

  • 36.    

    Тэрээр олныг цочирдуулсан хэрэг тарьсан нь Берлин дэх “Adlon” зочид буудлын тагтан дээр шүтэн бишрэгчиддээ өөрийн найман сартай хүүгээ гарнаасаа унагах шахам үзүүлсэн явдал байсан юм. Тэрээр нийт Пэрис Майкл, Кэтерин Жексона болон Принс Блэнкет Майкл Жексон II хэмээх гурван хүүхдийн эцэг байв.

  • 37.    

    Нью-Йоркийн Аполло театрт 2002 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр

  • 38.    

    Майкл Жексон алдарт дуучин Жэймс Брауны хамт

  • 39.    

    Насанд хүрээгүй хүүхэд оролдсон гэх шалтгаантай шүүх хурлын дараа ээж Кэтрин Жексон, дүү Жанет Жексоны нарын хамт. Калифорни, 2004 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр

  • 40.    
  • 41.    
  • 42.    
  • 43.    
  • 44.    

    Майкл өөрийн аав Жо Жексоны хамт

  • 45.    

    Санта Барбарагийн шүүхийн танхимд шүүх хурал болохоос өмнө нэвтрэн шалгагч түүнийг метал илрүүлэгчээр шалган нэвтрүүлж байгаа нь. Калифорни, Санта Мариа, 2005 оны тавдугаар сарын 18-ны өдөр

  • 46.    
  • 47.    

    Дуучин Майкл Жексон 2006 оны Дэлхийн хөгжмийн наадмын үеэр

  • 48.    

    Майкл дуучин Жэймс Брауны оршуулгын үйл ажиллагаанд оролцож байгаа нь. 2006 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр

  • 49.    
  • 50.    

    Тоглолтын бэлтгэл ажлын үеэр, 2009 оны тавдугаар сарын 6. Майкл Жексон 2009 онд дэлхийг тойрон аялах тоглолтоо долоодугаар сард Лондонгоос эхлүүлэн 2010 он хүртэл үргэлжлэхээр зарласан байжээ. 
    www.urlag.mn Ayu

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025

2025 оны “Eurovision” уралдаан энэ долоо хоногт болно

14/05/2025

Леонардо ДиКаприо: Роберт Де Ниро миний амьдралыг өөрчилсөн

14/05/2025

ФОТО: Каннын олон улсын кино наадмын улаан хивсний ёслолоос

14/05/2025

“Дэлхийн мисс” тэмцээний урьдчилсан шалгаруулалт эхэллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.