Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»“Амьдрах сайхан” олон ангит кинонд УДЭТ-ын жүжигчин Д.Асардарь тогложээ
Reels

“Амьдрах сайхан” олон ангит кинонд УДЭТ-ын жүжигчин Д.Асардарь тогложээ

Урлаг Урлаг12/12/2024Шинэчлэгдсэн:12/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Туг” пикчерс, “Номадиа” пикчерс хамтран “Амьдрах сайхан” олон ангит кино бүтээснээ үзэгчдэд хүргэх гэж байна. Эл кинонд олон чадварлаг уран бүтээлчид хамтран тоглосны онцлох нь УДЭТ-ын жүжигчин Д.Асардарь.

Д.Асардарь СУИC-ийг 2015 онд Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатарын удирдлагад төгсөж, 2016 онд УДЭТ-т хөл тавьмагцаа “Жаргаагүй нар”, “Ану хатан”, “Ромео, Жульетта” зэрэг жүжигт оролцон тоглож, улмаар “Адууны түүх” жүжгийн Хулангоо, “Надаар тоглосон хайр” жүжгийн Цолмонтамир, “Надтай үлдээч” жүжгийн Нандин, “Бүсгүйн зурвас” жүжгийн Номин, “Хаадын хаан: Андгай” жүжгийн Сочихэл эх, “Сычуаны сайн хүн” жүжгийн Худалдаачин эмгэн, “Анна Каренина” жүжгийн Сорокин вангийн гүнжийн дүрээр тайзнаас үзэгчидтэй уулзаад буй. Мөн “Орфей” театрын бүтээл, С.Жаргалсайханы  “Шөнө дундын бүжиг” жүжгийн Шубирад ч “хувираад” амжсан. Түүнчлэн тэрбээр өнгөрсөн онд “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын Хүүхдийн жүжгийн төрөлд “Миний аав супер баатар” жүжгийн Шоргоолж хүүгийн дүрээрээ шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртсэн юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр поп дива, дуучин С.Сэрчмаагийн төрсөн өдөр

14/08/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Хувьсал” продакшны жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнгийн төрсөн өдөр

29/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энтони Бурдений тухай “Tony” намтарчилсан кино үзэгчдийг талцуулаад байна

15/08/2026

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.