Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалуудаас дэлхийн соёлын өвд бүртгүүлнэ
Нийгэм

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалуудаас дэлхийн соёлын өвд бүртгүүлнэ

Урлаг Урлаг12/12/2024Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүннү гүрэн нь Төв Азийн хээр тал нутагт оршин тогтнож хүчирхэгжсэн, Монголчуудын өвөг дээдэс болох нүүдэлч малчдын анхны төрт улс. Хүннүгийн хот суурин язгууртны орд, өргөөний ул мөр болох 30 гаруй дурсгалт газар, язгууртны оршуулгын цогцолбор дурсгал болон олон мянган булш оршуулгын дурсгал, 20 орчим хадны зураг бүхий газрууд, 10 гаруй үйлдвэрлэлийн дурсгал манай улсын нутагт илэрч судлагдсан байдаг.

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалуудаас Дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг тал бүрээс нь нотлон харуулж Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр Ажлын хэсгийнхэн ЮНЕСКО-ийн Нарийн бичгийн дарга нарт өнгөрсөн есдүгээр сард /2024.09.30/ материалаа хүргүүлээд байсан.

Уг хүсэлтийн дагуу Дэлхийн өвийн төвөөс тус номинацийн материалын эхний төсөлд холбогдох зөвлөмж ирүүлснээр гурав дахь хэлэлцүүлгийг Ажлын хэсгийнхэн Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд өчигдөр /2024.12.11/ хийлээ.

Хуралдаанаар Дэлхийн өвийн төвөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу шаардагдах засваруудыг хийх, баримтат кино үзэж, номинацийн төслийн багийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар үнэлэлт өгч, сайжруулах тал дээр гишүүд тус бүрдээ саналаа хэлж тусгууллаа.

Ирэх оны нэгдүгээр сард багтаан ирүүлсэн зөвлөмжийн дагуу засваруудаа Дэлхийн өвийн төвд хүргүүлэн дахин үнэлгээ хийлгэснээр 2026 онд Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх боломж бүрдэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

21/05/2026

Ээтэн дугуй үзүүртэй хүрэл хутга

21/05/2026

Женни “Dazed Korea” сэтгүүлийн нүүрийг хагас нүцгэн чимлээ

20/05/2026

“Moving” цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалт эхэлжээ

20/05/2026

“Попын Дарь эх” Шер өнөөдөр 80 нас хүрч байна

20/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.