Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“American psycho” киноны шинэчилсэн хувилбарт жүжигчин Остин Батлер тоглоно
Кино

“American psycho” киноны шинэчилсэн хувилбарт жүжигчин Остин Батлер тоглоно

Урлаг Урлаг14/12/2024Шинэчлэгдсэн:14/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн сард алдарт “American psycho” киноны шинэчилсэн хувилбар хийхээр болсоноо “Lionsgate” кино компани мэдэгдсэн. Энэхүү мэдээлэл цацагдсанаас хойш гол дүрд хэн тоглох тухай таамаг кино сонирхогчдын дунд дэгдэж, Жейкоб Элорди, Жейк Жилленхол, Арми Хаммер зэрэг чадварлаг жүжигчдийн нэрс дурдагдаж байв.

Тэгвэл “Lionsgate” кино компанийн зүгээс тус бүтээлд “Elvis”, “The dune: Part two” зэрэг кинонуудаараа алдартай жүжигчин Остин Батлер тоглох болсон тухай албан ёсоор мэдэгдлээ. Харин киног “Call me by your name”, “Challengers” зэрэг бүтээлүүдийг найруулсан Лука Гуаданьино найруулахаар болсон байна. Тэрбээр киноны анхны хувилбарын хэв маягийг дагахаас илүүтэй “American psycho” киноны эх зохиол буюу Брет Истон Эллисын 1991 онд гаргаж байсан ижил нэрт номонд тулгуурлан шинэчилсэн хувилбарыг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Ингэхдээ үйл явдлыг орчин үеийн хэв маягтай уялдуулж, илүү өвөрмөц, шинэлэг өнцгөөс харуулахаар зорьж байгаа гэдгээ мөн онцолжээ.

Эргэн сануулахад, “American psycho” кинонд гаднаасаа баян, эрх мэдэлтэй, боловсон залуу мэт харагддаг боловч үнэндээ нарциссист зан чанартай, цуврал алуурчин Патрик Бейтманы тухай өгүүлдэг.  Эл киног үзэгчид алдарт жүжигчин Кристиан Бейлийн тоглосноор эчнээ мэдэх юм. Мөн тус кинонд 1980-аад оны үеийн АНУ-ын нийгмийн харанхуй, бүрхэг талуудыг сонирхолтойгоор тусгаж, харуулсан байдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманаас одоо ч урам зориг авдаг

12/11/2026
Кино Урлаг

Дастин Хоффман “The Graduate” киноны дараа ч мөнгөгүй шахам байсан тул ажилгүйдлийн тэтгэмж авч байжээ

12/11/2026
Кино Урлаг

Кира Найтлигийн “Atonement” кинонд өмссөн алдарт ногоон даашинзыг дуудлага худалдаагаар зарна

12/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хулсан үзэг, бийр, таталган тигээр урласан монгол бичгийн бүтээлүүдийг дэлгэлээ

13/11/2026

“Говийн уянга” хамтлагийн 30 жилийн ой тохиож байна

13/11/2026

“Харандаа хад” байгалийн ховор тогтцын нэг

13/11/2026

“Suno” компанийг Эминемийн 269 дууг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд өгчээ

12/11/2026

Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманаас одоо ч урам зориг авдаг

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.