Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэнгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна
Reels

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэнгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

Урлаг Урлаг21/12/2024Шинэчлэгдсэн:23/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр Төрийн соёрхолт, “Алдрын од” одонт “Харанга” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэнгийн мэндэлсэн өдөр. Тэрбээр энэ өдөр буюу 1965 оны арванхоёрдугаар сарын 21-нд мэндэлжээ.

Урлагийн мэдрэмж нь удам дамжсан тэрбээр хоёрдугаар ангийн сурагч байхдаа сургуулийнхаа шинэ жил дээр үлээвэр хөгжимтэй дуулснаас хойш урлагийн замналд эргэлт буцалтгүй татагджээ. 1989 онд 23-хан насандаа “Харанга” хамтлагтай хувь тавилангаа холбосноос хойш өдгөө 35 жил уран бүтээлээ хүргэж явна. Тэрбээр 2014 оны гуравдугаар сард Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялааж, түүнээс таван жилийн дараа буюу 2019 онд хамтлагийнхаа 30 жилийн ойгоор хамтлагаараа Төрийн соёрхол хүртсэн юм.

Х.Лхагвасүрэн “Харанга” хамтлагийнхаа уран бүтээлээс гадна хувийн уран бүтээлээ туурвин сонсогчдодоо хүргэсээр буй. Тэрбээр бие даасан анхны цомгоо 2008 онд “Харангын Лхагваа” нэртэйгээр гаргаж, түүнээс хойш “Лхагваа“, “Тэнгэрлэг андууд”, “Нарыг хайрла”, “Замбатив”, “Мөнх хөх тэнгэр”, “Монгол ээж” цомгоо гаргаж, 2011 онд “Нарыг хайрла”, 2013 онд “Морин хуур”, 2014 онд “Толин хул”, “Монгол ээж” тоглолтоо толилуулж байв.

Монголын ард түмний оюун санаа, сэтгэл зүрхэнд хоногшсон онцгой бүтээлүүдийг туурвин Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан түүнд төрсөн өдрийн мэнд хүргэе.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин Пунтик буюу Э.Пүрэвжаргалын төрсөн өдөр

11/02/2026
Reels Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин С.Ариунбямбын мэндэлсэн өдөр

10/02/2026
Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Х.Баярмаагийн төрсөн өдөр

24/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.