Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»“Алтан гадас” одонт жүжигчин Н.Ялалтын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна
Reels

“Алтан гадас” одонт жүжигчин Н.Ялалтын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

Урлаг Урлаг30/12/2024Шинэчлэгдсэн:30/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр “Алтан гадас” одонт жүжигчин Н.Ялалтын мэндэлсэн өдөр. Тэрбээр энэ өдөр буюу 1977 оны арванхоёрдугаар сарын 30-нд мэндэлжээ.

Өдгөө дуу хоолой, дүр төрх нь үзэгчдэд хэдийнээ эчнээ танил болсон жүжигчин Н.Ялалт СУИС-ийг 1999 онд төгсжээ. Сургуулиа төгссөнөөс хойш тэрбээр 2000-2020 оны хооронд нийт 20 жил МҮОНРТ, ТВ9, UBS, “Монгол HD” телевизүүд, мөн “Юнивишн”, “Скаймедиа” болон бусад iptv-ээр үзэгчдийн хүртээл болсон уран сайхны болон баримтат кино, хүүхэлдэйн кино, баримтат болон шоу нэвтрүүлэг зэрэг 9000 гаруй бүтээлд орчуулгын жүжигчнээр ажилласан байна. Түүнчлэн “Зуны шөнийн зүүд”, “Оюутны охидод өрөө хөлслүүлнэ”, “Шөнө дундын бүжиг”, “Хориотой жүжиг”, “Сэрүүн хасын нууц” зэрэг жүжигт тоглож, 2022 оноос УДЭТ-аар овоглон “Анна Каренина”, “Хаадын хаан: Андгай”, “Тоглоомчид”, “Ромео, Жульетта”, “Би ч гэсэн жаргамаар байна” зэрэг түүхэн болон сонгодог, орчин үеийн жүжгийн дүрүүдээр тайзнаа гарчээ. Харин дэлгэцийн уран бүтээлийн тухайд 1999 онд “Дурласан дурлуулсан хоёр” уран сайхны кинонд анхлан тоглож, түүнээс хойш дотоодын болон олон улсын 60 гаруй уран бүтээлийн гол болон туслах дүрд тоглосон байна. Түүнчлэн 10 гаруй дэлгэцийн уран бүтээлийн ерөнхий найруулагчаар болон найруулагчийн багт багтан ажиллаад буй.

Тайз, дэлгэцийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж буй түүнд төрсөн өдрийн мэнд хүргэе.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин У.Цогтбаярын төрсөн өдөр

18/06/2026
Reels Урлаг

Өнөөдөр залуу жүжигчин Ч.Түвшинтөгсийн төрсөн өдөр

15/06/2026
Reels Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийн төрсөн өдөр

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Жүжигчин Том Холланд, Зендая нар улаан хивсний ёслолын гэрэл зургаас

20/06/2026

Дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элч боллоо

20/06/2026

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.