Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Найруулагч Д.Сангибат кино урлагт хүч түрэн орж ирлээ
Оддын амьдрал

Найруулагч Д.Сангибат кино урлагт хүч түрэн орж ирлээ

Урлаг Урлаг24/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3e797375e374a5cabig473637822014-01-24-12-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Анирлагч” кино Монголын кино урлагт шинэчлэл авчирна Телевизийн шилдэг найруулагч Д.Сангибат кино урлагт хүч түрэн орж ирлээ. Нэгэн үе Монголын кино урлаг уналтанд орж ахмад үеийнхний хийдэг байсан сайхан кино дэлгэцнээ гарахаа байгаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Кино урлагын уналтанд орсон шалтгааныг нөгөө л хөрөнгө мөнгө, зах зээлийн нийгэмтэй холбон тайлбарладаг.

Тэгвэл зах зээлийн нийгэм хөл дээрээ тогтож эхэлсэн энэ үед уналтанд ороод байсан гэх “Монгол кино” ёстой л ар араасаа цувран гарч нэг хэсэгтээ бид үзэж харах юм ихтэй болсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр….. Борооны дараах мөөг шиг гарч эхэлсэн Монгол кинонуудын чанар нь мөн л муудсаар, барууны болон, азийн кинонуудаас хуулдаг муу зан сурч эхлээд байна.  Нөгөө бидний кино урлагаас таашаал авдаг байсан Монгол зохиол, Монгол хийцтэй кино сүүлийн жилүүдэд бараг л гарахаа болиод байгаа. Энэ нь бас л хоёр талтай. Нэг хэсэг нь үнэхээр кино урлагыг хөгжүүлье гэсэн сэтгэл зүрхтэй байхад, нөгөө хэсэг нь зөвхөн кино урлагаар бизнес хийж мөнгө олох зорилгыг урдаа барьдаг болсон. 

Тэгвэл жинхэнэ Монгол зохиол, хуучны сайхан киног санагдуулах нэгэн шинэ уран бүтээл тун удахгүй дэлгэцнээ гарч эхлэх гэж байгаа тухай мэдээ сонсогдох боллоо. Энэ бол телевизийн найруулагчаас кино урлагт хүч түрэн орж байгаа Д.Сангибатын найруулсан “Анирлагч” МУСК юм. “Анирлагч” МУСК-ны зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл нар бичсэн бол киноны продюссероор МУСТА Р.Адъяа ажилласан байна.  “Анирлагч” МУСК нь болсон үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд кино сонирхогчидод жинхэнэ Монгол киноны хийц, ур чадварыг харуулж чадсан бүтээл болсон гэдгийг олон уран бүтээлчид хэлж байгаа юм. Түүнчлэн киноны Ерөнхий найруулагчаар ажилсан Д.Сангибат нь МҮОНРТ-ийн “Үдшийн хэмнэл” хөтөлбөрийн найруулагч, мөн түүнчлэн NBS телевизийг чадварлаг сэтгүүлч агсан С.Наранбаатартай хамтран үүсгэн байгуулж байсан нэгэн юм. Ямартай ч телевизийн шилдэг найруулагч Д.Сангибат Монголын кино урлагт хүч түрэн орж ирж байгаагаа “Анирлагч” киногоороо харуулах гэж байна. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Марк Цукерберг 170 саяар харш худалдаж авчээ

03/03/2026
Оддын амьдрал Урлаг

G-Dragon урд насандаа англи хүн байсан гэв

02/03/2026
Оддын амьдрал Урлаг

Том Холланд, Зендаяа нар нууцаар гэрлэжээ

02/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Scream” цувралын сүүлчийн анги орлогоороо тэргүүллээ

04/03/2026

“Баярлалаа ээжээ” тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан

04/03/2026

21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

04/03/2026

Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ

04/03/2026

Засагт хан хошууны тамганы хуулбар, тамганы хайрцаг хадгалагдаж байна

04/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.