Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгийг толилуулна
Театр

“Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгийг толилуулна

Урлаг Урлаг14/02/2025Шинэчлэгдсэн:14/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын хүүхэд, залуучуудын театр өнгөрсөн дөрөвдүгээр сард Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар тоглож, хөшгөө нээсэн. Үүний дараа Н.Сүхдоржийн зохиол, Б.Энхээгийн найруулга “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжгээ толилуулсан. Мөн ахлах ангийн сурагчдын хайр дурлал, үерхэл нөхөрлөл, гэнэн томоогүй өрсөлдөөн, багшийгаа хайрлах хайрын тухай өгүүлсэн өсвөр насныхан, төгсөх ангийн сурагчдад зориулсан “18 дахь хаврын хайр” драмын жүжгийг Б.Брехтийн “Сычуаны сайн хүн”, Н.Гоголийн “Тоглоомчид” жүжгийн найруулагч Э.Ёндоншаравын найруулснаар мөн үзэгчдэд хүргэсэн юм.

Тэвэл Улсын хүүхэд, залуучуудын театрын дараагийн уран бүтээл нь Английн зохиолч Рэй Кунигийн “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжиг байх аж. Насанд хүргэчдэд зориусан эл жүжгийг Монгол Улсын Ардын багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг найруулсан бөгөөд ирэх гуравдугаар сарын 6-наас үзэгчдийн хүртээл болгоно. Дүрүүдэд Гавьяат жүжигчин Н.Ариунболд, жүжигчин А.Ганзориг, Х.Азбуян, Г.Анун, Г.Эрдэнэбат, Г.Алтангэрэл, А.Оргил, П.Анхбаяр нар тоглоно.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

08/07/2026
Театр Урлаг

Дагвын Цэвээнравдан Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

07/07/2026
Театр Урлаг

Жамсранжавын Пүрэвдорж Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

06/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

08/07/2026

Чингис хааны эш хөргийг 13 жилийн дараа олон нийтэд дэлгэн үзүүлнэ

08/07/2026

Цэрэнпилийн Ариунаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сайнбуянгийн Нэргүй Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Уртнасангийн Пүрэвсүрэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.