Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ
Өв соёл

“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ

Урлаг Урлаг17/02/2025Шинэчлэгдсэн:17/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 16-22-ны өдөр хүртэл зохион байгуулна.

Энэхүү фестивалыг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, соёлын өвөө хүүхэд залуустаа танин мэдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газартай хамтран зохион байгуулж буй юм.

Фестивалийн үеэр “Мазаалай” олон улсын цас мөсний уралдааны шилдэг 28 мөсөн сийлбэрийн үзэсгэлэн, “Шинэлэх ёс”, “Цагаан сар”, “Ёслол, хүндэтгэлийн зоог” өргөөнд зочлох, язгуур урлаг, хувцас хэрэглэл, нүүдэлчин ахуйтай танилцах, тэмээн жин, цаатны отог, монгол банхар, анч нохойн үзүүлбэрүүд, мөсөн сурын харваа, шагайн харваа, морин аялал, нохой чарга, Монголын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаа зэргийг үзэх боломжтой.

Монголын соёлын биет бус өвөөс өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилгоор өвлийн цас, мөсний баяртай хамтатган зохиож буйгаараа онцлогтой.

Мөн монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулахаас гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэх тоглолт зэрэг олон үйл ажиллагааг өртөөчилсан хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Дилов хутагтын хэрэглэж байсан шар манан хөөрөг 95 жилийн дараа эх нутагтаа ирлээ

14/05/2026
Өв соёл Урлаг

Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв

08/05/2026
Өв соёл Урлаг

Хосгүй үнэт зээгт наамал бурхадыг улсын тооллогод хамрууллаа

07/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Каннын кино наадамд “Галзуу хурд” киноны одод Пол Уокерийн охины хамт оролцлоо

14/05/2026

Бейонсегийн цацагдаагүй дууг нь хулгайлсан этгээдэд хоёр жилийн хорих ял оноожээ

14/05/2026

“KPop Demon Hunters” аялан тоглолт хийнэ

14/05/2026

“The Hu” хамтлаг ээлжит аялан тоглолтоо эхлүүллээ

14/05/2026

Нэрт найруулагч Гильермо дель Торогийн “Ойн савдгийн эргүүлэг” киног Каннын наадамд дахин үзүүлжээ

14/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.