Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Дуучин С.Сэрчмаа “Хайртай шүү, ээж ээ” тоглолтоо ирэх гуравдугаар сарын 6-нд хийнэ
Reels

Дуучин С.Сэрчмаа “Хайртай шүү, ээж ээ” тоглолтоо ирэх гуравдугаар сарын 6-нд хийнэ

Урлаг Урлаг21/02/2025Шинэчлэгдсэн:21/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын орчин үеийн хөгжмийн урлагт поп дива хэмээн өргөмжлөгдсөн дуучин гарын таван хуруунд багтах цөөхөн бий. Тэдний нэг нь дуучин Sally буюу С.Сэрчмаа. Өөрийн дүр төрх, өвөрмөц дуу хоолойгоороо ялгарч чадсан түүнийг сонсогчид нь “Хайрын дууч” хэмээн нэрлэх нь ч  бий. Дуулсан хайрын дуу бүхэн нь хит болдог эл бүсгүй хөгжмийн ертөнцөд 20 гаруй жил гялалзаж буй. Тэгвэл дуучин С.Сэрчмаа “Хайртай шүү, ээж ээ” баярын тоглолт хийхээр болжээ. Уг тоглолт ирэх гуравдугаар сарын 6-нд “UB palace”-ын концертын их танхимд болно. Тоглолтын тасалбарыг “UB palace”-ын билетийн касс болон ticket.mn вебсайтаас авах боломжтой. Ташрамд сонирхуулахад, дуучин С.Сэрчмаа өнгөрсөн хугацаанд “Ганцхан чинийх”, “Sally”, “Sally-2”, “Хайраасаа асууя”, “Making me crazy”, “Цагаан Сүүний Домог” зэрэг цомог гаргасан байдаг.Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сард “Үүрд минийх гэж амлаач”, “Sally & хийл”, “Цаг”, “Хаа ч цуг”, “Чи санаж байна уу”, “Эрх саран”, “Хайрын нулимс”, “Надад итгээч хайрт минь”, “Чиний бодолд би байгаасай”, “Чи минь ирнэ” зэрэг 10 дуутай пянзыг өөрийн зохиосон “Үүрд минийх гэж амлаач” дуугаараа нэрлэн гаргасан юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр өхөөрдөм, хайр татам Т.Энэрэлийн төрсөн өдөр

26/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Chanel Metiers d’Art 2026” арга хэмжээнээс

27/05/2026

Майли Сайрус Холливуудын “Алдрын гудамж”-нд одтой боллоо

27/05/2026

“Царцаа Намжил” адал явдалт, хүүхдийн жүжгийг тавдугаар сарын 27-ноос толилуулна

27/05/2026

Ким Су Хёныг гүтгэсэн блогчин баривчлагдлаа

27/05/2026

“The Hu” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан ирэх наймдугаар сард тоглолт хийнэ

27/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.