Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Ахмад уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн гарч байна
Үзэсгэлэн

Ахмад уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн гарч байна

Урлаг Урлаг04/02/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mori-middle8084975162014-02-04-09-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Ахмад уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн гарч байнаМаршал арт галерейд “Сар шинийн өнгө” нэртэй үзэсгэлэн гарч байна. Энэ үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн ахмад уран бүтээлчид хамтран гаргажээ.  

1942 онд Монголд мэргэжлийн дүрслэх урлагийн байгууллага байгуулагдаж, өдгөө 70 гаруй жилийг үджээ. Өнгөрсөн 70 жилийн түүхийг оюуны болон гарын ураараа урлан бичилцсэн ахмад уран бүтээлчид өдгөө ч бийр будгаа нийлүүлэн, бүтээлээ туурьвисаар байгаа.

МУЭ-ийн гишүүн зураач С.Алтангэрэл, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Батмөнх, Г.Дунбүрээ, Ц.Байды, зураач З.Доржжанцан, Р.Лхамсүрэн, Д.Уранчимэг, Н.Оросоо, П.Цогзол, Э.Сүхээ, Х.Содномцэрэн нар үзэсгэлэнд бүтээлээ дэлгэжээ. Мөн Монгол улсын ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Франц улсын ардын зураач Б.Чогсомын бүтээлүүд бий гэнэ.

Энэ сарын 13-ныг хүртэл олон түмэнд нээлттэй байх үзэсгэлэнд нэр дурдсан уран бүтээлчид тосон будгийн зургууд, хүрэл баримлуудаа анх удаа дэлгэн үзүүлж байна.

Энэ нь Тийн ялгуусан хэмээх модон морин жилийн босгон дээр монголын шинэ үеийн дүрслэх урлагийн түүхийг бичилцсэн 11 ахмад уран бүтээлчийн хамтарсан анхны үзэсгэлэн юм.

Ахмад уран бүтээлчид эх орныхоо байгаль, түүх соёл, аж амьдралыг тусган харуулсан түүхэн бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн үзэсгэлэн нээх нь уламжлал болон тогтоод байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026

ФОТО: “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” МУСК-ны нээлтээс

25/10/2026

“Dance competition-2026” бүжгийн тэмцээний шилдгүүд тодорлоо

25/10/2026

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.