Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагвын төрсөн өдөр
Reels

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагвын төрсөн өдөр

Урлаг Урлаг26/02/2025Шинэчлэгдсэн:26/02/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сурагч ахуйгаасаа дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж, өдгөө “Фантастик” продакшнаар овоглож яваа жүжигчин бол Б.Барслхагва. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна.

Хүүхэд байхаасаа Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцаж, жүжигчин болох хүсэлд хөтлөгдөж, СУИС-ийг Ардын багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн удирдлагад төгсжээ. Б.Барслхагва ажлын гараагаа УДЭТ-аас эхэлж, улмаар “С1”, “ОTV”-д ажиллаж, тэндээсээ өнөөгийн кино урлагт дурлагдын бүгдийнх нь мэдэх “Фантастик” продакшны бүрэлдэхүүнд багтсан юм.

Өнөөдрийг хүртэл тэрбээр хүүхэд ахуйдаа тоглосон “Монхорынхон” олон ангит киноноос авахуулаад “Single Ladies”, “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “Код”, “Маш нууц”, “Том толгойтын романс”, “Хүсэл”, “247 градус”, “Манан зүсэгч”, “Зүрхний хилэн”, “Маш нууц-2: Байтаг Богд”, “Параллель ертөнц”, “Толбо”, “Онцгой даалгавар”, “One night”, “Cool аав”, “37-р точка”, “Буруу өрөг”, “Зура-2: Цурам ажиллагаа”, “Зура-3: Цэвэрлэгээ” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны болон олон ангит киноны гол болон туслах дүрд тогложээ. Тэрбээр өнгөрсөн хоёр жилд Их Британи, Австрали, Монгол, Унгар улсын уран бүтээлчид хамтран бүтээсэн “Gateway to the West” түүхэн кино, Японы “TBS” сувгийн “Vivant” олон ангит уран сайхны кинонд тоглосон. “Vivant” киноны дүрээрээ Б.Барслхагва 2023 онд 117 дахь удаагийн “Tokyo drama academy awards”-ын үзэгчдийн нэрэмжит шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналын эзэн болон бол 2024 онд “Vivant” кино нь “Tokyo drama awards-2024” наадмын гранпри шагнал хүртсэн юм.

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Тамирын төрсөн өдөр

16/09/2025
Reels Урлаг

Жүжигчин Х.Сумъяадорж “ТАТАР” уран сайхны киноны гол дүрээр үзэгчидтэй “уулзана”

01/09/2025
Reels Урлаг

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.