Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Жүжигчин Жижгээ буюу Г.Лхагвацэрэн “In da house-3: in Korea” киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
Reels

Жүжигчин Жижгээ буюу Г.Лхагвацэрэн “In da house-3: in Korea” киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна

Урлаг Урлаг28/02/2025Шинэчлэгдсэн:28/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дунд сургуулийн сурагч байхаасаа жүжигчин болохоор хорхойсож, улмаар оюутан ахуйгаасаа хошин урлагийн “Маск” продакшнаар овоглосон Г.Лхагвацэрэнг үзэгчид Жижгээ нэрээр нь андахгүй. Тэрбээр “In da house-3: in Korea” киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна.

Жүжигчин Г.Лхагвацэрэн “Маск” продакшны тайз, дэлгэцийн бүтээлүүдэд тоглосноос гадна “247 градус”, “Маш нууц”, “18 нас: Би чамд хайртай”, “Би дурламаар байна”, “Сахиулсан тэнгэр”, “Манан зүсэгч”, “Маш нууц: Байтаг богд”, “Параллель ертөнц”, “Асрагч аав”, “Галзуу дурла”, “Гангстерууд”, “No rules”, “Хэрмэл жүжигчид”, “Хүргэлт үнэгүй” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны болон олон ангит киноны гол болон туслах дүрд тоглосон. Түүнчлэн жүжигчин У.Цогтбаяртай хамт “+17” цувралыг олны хүртээл болгосноос гадна “Bad angel”, “+17 promax”, “Өндгөн толгойт”, “Морьтой л болъё” инээдмийн уран сайхны киног бүтээж, үзэгчдэд хүргэсэн. Түүнчлэн 2021 онд Н.Баясаа, С.Батзориг, У.Цогтбаяр, Р.Сүхболд нартай хамтран “In da house”, 2022 онд “In da house: Come back” адал явдалт, инээдмийн уран сайхны киног үзэгчдэд хүргэж байв. Харин яг одоо “In da house-3: in Korea” киног БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран бүтээснээ ирэх гуравдугаар сарын 6-наас үзэгчдэд хүргэх гэж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин Пунтик буюу Э.Пүрэвжаргалын төрсөн өдөр

11/02/2026
Reels Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин С.Ариунбямбын мэндэлсэн өдөр

10/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.