Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Монголын хамгийн жижиг судар нь 5х5.3 см хэмжээтэй
Өв соёл

Монголын хамгийн жижиг судар нь 5х5.3 см хэмжээтэй

Урлаг Урлаг28/02/2025Шинэчлэгдсэн:28/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд Ази-Номхон далайн бүс нутгийн өвд бүртгэгдсэн дөрвөн үзмэр байгаагийн нэг нь “Сахиусан дара эх” ном юм.

Монголын нэрт эрдэмтэн, толь зүйч, судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүдийн нэг С.Шагж XX зууны эхэн үед цагаан, ногоон дара эхийн бүтэн судрыг 5х5.3 см хэмжээтэй цаасан дээр багтаан бичжээ. Эдгээр нь өврийн буюу богино барын судраар бодоход 10 гаруй хуудас болдог бол тус бүтээл нь маш жижиг хэмжээтэй аж.

Энэхүү бүтээлийн талаар Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейн сан хөмрөгч Б.Отгонтуяа ярихдаа“С.Шагж гуай энэ бүтээлийг хийхдээ зуны хурц нартай өдөр монгол гэрийн өрхийг битүүлж, өрхний завсраар тусах нарны өчүүхэн гэрэлд адууны сүүлний нэг ширхэг хялгасны дайны жижиг бийрээр бичиж байсан гэдэг. “Сахиусан дара эх” бүтээлийн эх хувийг манай музейд хадгалж байна. Үүнийг энгийн нүдээр харах боломжгүй бөгөөд томруулдаг шил ашиглан унших боломжтой” хэмээн онцоллоо.

“Сахиусан дара эх” судрыг 2002 онд Монгол Улсын Засгийн газрын Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад, 2014 онд Ази-Номхон далайн бүс нутгийн өвд бүртгэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Мянган морьтон” аялал жуулчлалын өдөрлөг боллоо

07/09/2026
Өв соёл Урлаг

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026
Өв соёл Урлаг

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сюзан Сарандон улс төрийн үзэл бодлоосоо болж киноны дүрүүдээ алдсаар байна

07/09/2026

Жули Эндрюс дахин “Эмми”-гийн шагнал хүртлээ

07/09/2026

Алла Пугачёва хит дуунуудынхаа зохиогч руу хатуу үгтэй зурвас илгээжээ

07/09/2026

Эндрю Гарфилд “Prada”-гийн шинэ коллекцийг сурталчиллаа

07/09/2026

Доминиканы мисс Жохейрри Мола дэлхийн гоо бүсгүйгээр шалгарчээ

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.