Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Playtime” наадмын эхний line-up гарлаа
Дуу хөгжим

“Playtime” наадмын эхний line-up гарлаа

Урлаг Урлаг01/03/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Азийн тэргүүлэх хөгжмийн фестиваль болох зорилготой “Playtime” хөгжмийн наадам долдугаар сарын 3-6 хүртэл буюу нийт дөрвөн өдрийн турш “Плэйтайм” хүрээлэнд зохион байгуулагдах юм. Тэгвэл өнөө жилийн наадмын эхний line-up албан ёсоор гарлаа.

“Playtime” наадмын үндсэн найман тайзнаас 104 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлээ хүргэнэ

“Playtime” наадмын үзэл санаа, агуулга нь чанартай хөгжим, түүнийг дэлгэрүүлэх чадварлаг уран бүтээлчдийг эх орондоо тоглуулахад чиглэдэг билээ. Тиймдээ ч энэ жил тус зорилгоо улам бүр бататган амьд хөгжим, электроник хөгжмийн хөтөлбөрөөр олон улсад танигдсан хамтлаг, уран бүтээлчдийг авчрахын сацуу тайзныхаа тоог бууруулсан байна.

Ингэснээр наадмын үндсэн тайзууд болох “Playtime”, “The Bunkr”, “Нааглихац”, “Grove”, “Fire”, “Disco Ger” тайзууд, “La Vie En Rose”, “Waldo” асрууд нийт найман тайзнаас олон улсын 37, дотоодын 67 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлээ хүргэх юм. Фестивалийн салшгүй нэгэн хэсэг болох хөгжмийн бус хөтөлбөр болох PT+ улам баялаг болж олон талт хамтралыг бий болгох юм.

“Playtime” наадмын headliners буюу голлох уран бүтээлчдийг дурдвал амьд хөгжмийн хувьд post-metal урсгалаар тоглодог Францын алдарт “Alcest”, post-hardcore урсгалаараа алдартай Япон улсын “Envy”, Өмнөд Солонгосын post-rock “Jambinai”  нар, мөн орчин үеийн хөгжмийн чиг хандлагуудаараа анхаарал татаж буй “Balming Tiger”, “Megumi Acorda”, “VVAS” зэрэг хамтлаг уран бүтээлчид багтжээ. Мөн төв тайз буюу “Playtime” тайзнаа “Mohanik”, “Magnolian” хамтлаг эргэн тоглохоор болсон байна.

Харин электро хөгжмийн хувьд орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй, нөлөө бүхий уран бүтээлч Ellen Allien, Klangkuenstler, Jennifer Cardini нар уран бүтээлээ хүргэнэ.

“Playtime” наадам нь олон улсын хөгжмийн наадмын стандартыг хангах үүднээс олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах үйл ажиллагаагаа жилээс жилд улам бүр өргөжүүлэн ажиллаж байна. Онцолбол, энэ жилээс тайз хоорондын чимээний огтлолцол, дууны бохирдлоос сэргийлэн Нидерландын мэргэжлийн дууны инженер ажиллахаар бэлдэж буй юм байна.

“Playtime” наадмын тасалбарыг хөнгөлөлттэй авах хамгийн сүүлийн боломж буюу аdvance тасалбар зарагдаж эхэллээ

Наадмын эхний line-up гарсантай холбогдуулан наадмын тасалбарыг хөнгөлөлттэй авах хамгийн сүүлийн боломжийг бүрдүүлсэн Advance тасалбар гуравдугаар сарын 10-ныг дуустал хугацаанд наадмын playtimefestival.com/mn болон албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр зарагдаж эхэллээ.

Тасалбарыг энэ үеэр амжиж авах гурван төрлийн payment plan-ыг зохион байгуулагчдаас санал болгосон байна:

  1. Advance тасалбараа үндсэн үнээс 40% хөнгөлөлттэй шууд худалдан авах боломж;
  2. Pay-in-3 буюу GA 360,000₮ тасалбараа 3 хувааж 60 хоног хүртэлх хугацаанд төлөх уян хатан нөхцөл;
  3. Special offer нь зөвхөн M bank-ны харилцагч бол GA тасалбарыг 240,000₮ буюу early bird үнээр авах онцгой саналуудыг тус тус олгожээ.

Тасалбар авсан бүх үзэгчдэдээ майхан барих эрх үнэгүй дагалдуулна

“Playtime” наадам нь өнгөрсөн жилээс шинэ талбайд буюу “Плэйтайм” хүрээлэнд зохион байгуулагдаж эхэлсэн билээ. Тогтвортой ногоон хүрээлэнгийн жишгээр байгуулж, үлгэр жишээ ногоон наадам болохоор зорьж буй наадам энэ жилээс зөвхөн “Tent Camping”-тай болж байгаа юм байна.

Ингэснээр наадмын тасалбар авсан бүх үзэгчид талбайн гаднах зогсоол дээр машинаа үнэгүй байрлуулан, тасалбарт дагалдаж ирж буй майхан барих эрх бүхий зай талбайд майхнаа барин тав тухтай байрлах боломжтой болжээ. Харин “Camper Van”-тай үзэгчдэд тусдаа байрлах зогсоолын хэсэг гаргаж байгаа бөгөөд зогсоолын эрх нь удахгүй борлуулагдаж эхлэх юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Тина Тернерийн тогтоосон Гиннесийн амжилтыг Леди Гага эвдлээ

05/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“RIIZE” хамтлаг Азийн анхны аялал тоглолтоо “Riizing loud” гэсэн нэрээр зарлалаа

04/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Maroon 5” хамтлаг, Lisa нарын хамтарсан дуу цацагдлаа

02/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.