Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Энэтхэгийн олон улсын хөгжим бүжгийн 10 дахь удаагийн наадамд Монголын уран бүтээлчид оролцлоо
Дотоод мэдээ

Энэтхэгийн олон улсын хөгжим бүжгийн 10 дахь удаагийн наадамд Монголын уран бүтээлчид оролцлоо

Урлаг Урлаг11/03/2025Шинэчлэгдсэн:11/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс 10 дахь удаагаа зохион байгуулсан олон улсын хөгжим бүжгийн наадам энэ оны хоёрдугаар сарын 20-27-ны өдрүүдэд БНЭУ-ын есөн хотод болж өндөрлөлөө. Эл наадамд Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Киргиз Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Руандагийн Бүгд Найрамдах Улс, Малайз, Мальдивын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Фижи улс зэрэг нийт 11 улсын 100 гаруй уран бүтээлч оролцсон байна.

Манай улсаас Гавьяат Жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрын бүжгийн багш П.Энхтуяагаар ахлуулсан Үндэсний бүжгийн “Хангай ханы эгшиглэн” хамтлаг оролцсон аж. Мөн бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн Оргийн нэрэмжит Хөгжимт драмын театрын гоцлол бүжигчин Д.Хишигтогтох, бүжигчин Ж.Сандагдорж, Баянхонгор аймгийн Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театрын гоцлол бүжигчин Т.Энхтуяа, гоцлол бүжигчин В.Батбямба, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчин П.Баттуул, Н.Лхагвабаяр нар багтжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Монголын баг олон улсын А зэрэглэлийн циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” цом хүртлээ

21/04/2026
Дотоод мэдээ Урлаг

Цэргийн хөгжимчид олон улсын наадамд оролцож байна

30/03/2026
Дотоод мэдээ Урлаг

Авьяаслаг сурагчид олон улсын уралдаанаас хоёр цом, зургаан медаль хүртжээ

27/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Michael” намтарчилсан киноны нээлтээс

22/04/2026

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026

BTS хамтлагийг үүсгэн байгуулагч Бан Ши Хёкийг баривчлах хүсэлт гаргажээ

22/04/2026

“Алтан өргөө” олон улсын кино наадам ирэх тавдугаар сарын 15-17-нд болно

22/04/2026

Гавьяат жүжигчин, дуучин С.Баасандорж “Хавар хайр” уран бүтээлийн тоглолтоо хийнэ

22/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.