Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»Энэ амралтын өдрүүдэд Г.Доницеттийн “Дурлалын ундаа” дуурийг тоглоно
Дуурь

Энэ амралтын өдрүүдэд Г.Доницеттийн “Дурлалын ундаа” дуурийг тоглоно

Урлаг Урлаг12/03/2025Шинэчлэгдсэн:12/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ын уран бүтээлчид энэ амралтын өдрүүд буюу гураьдугаар сарын 15, 16-нд Г.Доницеттийн “Дурлалын ундаа” дуурийг толилуулна. Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт эл хошин дуурь нь 1832 оны тавдугаар сарын 12-нд Италийн Милан хотын “Театро делла Каноббиани”-д анх тоглож байсан. Харин орчин үеийн шийдэлтэйгээр Монголын тайзнаа анх удаа амилах гэж байна.

Гаэтано Доницеттийн хөгжим, Феличе Романийн цомнол “Дурлалын ундаа” дуурийн найруулагчаар Б.Мэндбаяр, удирдаачаар Т.Юндэн, ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар ажиллажээ.

Г.Доницеттийн “Дурлалын ундаа” дуурийн агуулга

Дүрүүд:

  • Адина – (Фермийн эзэн, ихэмсэг, баян авхай, сопрано)
  • Неморино – (Адинад дурласан гэнэн цайлган, тариачин залуу, тенор)
  • Белькоре – (Хөдөөгийн гарнизоны цэргийн түрүүч, басс)
  • Дулькамара – (Хэрмэл оточ, бас)
  • Жанетта – (Адинагийн найз, тариачин бүсгүй, сопрано
  • Хотын иргэд, жуулчид

Адина бол хөрөнгөлөг баян, үзэсгэлэнт бүсгүй. Тэрбээр хайрын тухай номонд дуртай бөгөөд Тристан, Изольда нарын гэгээн хайрын тухай уншиж байна. Энэ нь Немринод маш гүн сэтгэгдэл төрүүлж, тийм нууцлаг ундааг олж авахыг хүснэ.

Энэ үед түүний өрсөлдөгч Белькоре Адина руу хандана. Тэр бол Немориногоос илүү авхаалжтай, нүүрэмгий тул Адина түүний хүсэлтийг хүлээн зөвшөөрч буй сэтгэгдэл төрүүлнэ. Үнэндээ бол Адина үүнийг хүсээгүй бөгөөд тэрбээр номонд гардаг шиг ариун хайрыг мөрөөдөгч юм. Неморино Адинаг цорын ганц хайраа гэж андгайлбал, бүсгүй түүний чин сэтгэлд уярна.

Тосгонд хэрмэл оточ Дулькамараг ирэхэд Неморино “дурлалын шидэт ундааг” авч уун, халамцжээ. Немориног өөрийг нь анзаарахгүй байгаад Адина гайхна. Түрүүч Белькоре хүрч ирсэн нь Адинад Немориногоос хариугаа авах сайхан боломж бүрдэж, тэрбээр Белькоретой гэрлэхээ амлана. Немориногийн уусан архи тэр дороо гарчихав. Гэнэн Немориног эрэлхэг түрүүчтэй харьцуулж болно гэж үү?

Адинагийн байшингийн өмнө Неморина оточ Дулькамаратай таарч дахин нэг “Дурлалын ундаа” асууна. Неморинод мөнгө байхгүй тул шидэт ундаа авахаар өөрийгөө золиослон цэрэгт элсэхээр шийдэв. Адина Немориногийн үнэнч хайрын сэтгэлийг биширч, цэрэгт татагдах бичгийг худалдан авч, хайрт залуугаа чөлөөлөн гэрлэж, дуурь төгсөнө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

Г.Ариунбаатар “Монгол сонгодог 4” тоглолтоо толилуулна

24/06/2026
Дуурь Урлаг

О.Хүрэлбаатар Италийн театрт дуулж эхэллээ

10/06/2026
Дуурь Урлаг

“Ламбугайн нулимс” дуурь тайзнаа дахин амилна

06/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Linkin Park”-ын дуунууд стресс тайлж, сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг

03/07/2026

Дуучин PSY яллагдагчаар татагджээ

03/07/2026

Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан “Усны шувууд” уран бүтээлээ сонсогчдодоо хүргэлээ

03/07/2026

Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд “Хайрын хүч” тоглолтоо үнэ төлбөргүй хийхээр боллоо

03/07/2026

 Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

03/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.