Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Коко” хүүхэлдэйн киноны хоёрдугаар ангийг бүтээнэ
Гадаад мэдээ

“Коко” хүүхэлдэйн киноны хоёрдугаар ангийг бүтээнэ

Урлаг Урлаг24/03/2025Шинэчлэгдсэн:24/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Коко” хүүхэлдэйн киноны үргэлжлэлийг бүтээхээр болжээ. Тодруулбал, “Коко 2”-ыг “Пиксар анимейшн” студид бүтээж байгаа гэж “Уолт Дисней” компанийн гүйцэтгэх захирал Боб Игер пүрэв гараг /2025.03.20/-т мэдэгдсэн байна.

Тэрбээр компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож үг хэлэхдээ “Киног бүтээх ажил дөнгөж эхний шатандаа явж байгаа боловч уг киноны үйл явдал нь инээд хөөр, хайр энэрэл, адал явдлаар дүүрэн өрнөх болно” гэжээ.

Эхний ангийг бүтээхэд оролцсон Америкийн найруулагч Ли Анкрич, Адриан Молина нар дахин нэгдэж, шинэ анги дээр ажиллах ажээ. 2017 онд дэлгэцнээ гарсан “Коко” кинонд хөгжимд дуртай 12 настай Мигель хүүгийн талаар өгүүлдэг бөгөөд тэрбээр гэр бүлийнхээ түүхийн талаар илүү ихийг олж мэдэхийн тулд Үхэгсдийн оронд очдог.

Эхний анги нь дэлхийн кино театруудаас 814 сая ам.долларын орлого олсны сацуу “Оскар”-ын наадмаас шилдэг хүүхэлдэйн кино шагналыг хүртэж, “Remember me” дуу нь шилдэг дууны төрөлд шалгарч байлаа. Түүнчлэн “Алтан бөмбөрцөг”, BAFTA кино наадмаас шилдэг хүүхэлдэйн кин” шагналыг хүртсэн билээ.

“Коко 2” кино 2029 онд нээлтээ хийх төлөвтэй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026

Халх хувцасны онцлог

06/03/2026

Селена Гомес нөхрийнхөө хөлийг үнсэв

05/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.