Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»З.Тогосмаа: Belly dance нь мөнхийн залуу, гоо үзэсгэлэн , эрч хүчийг бэлэглэнэ
Үндэсний хөгжим

З.Тогосмаа: Belly dance нь мөнхийн залуу, гоо үзэсгэлэн , эрч хүчийг бэлэглэнэ

Урлаг Урлаг12/02/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images5512494692014-02-12-12-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Аэробик,  Belly Dance бүжгийн багш З.Тогосмаа: Belly dance нь мөнхийн залуу, гоо үзэсгэлэн , эрч хүчийг бэлэглэнэАэробик, Belly Dance бүжгийн багш З.Тогосмаагийн ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Юуны өмнө “Үнэн” сонины хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Намайг Золжаргалын Тогосмаа гэдэг.  Би  СУИС-ийн РТС-н  гуравдугаар  курст  сэтгүүлч
мэргэжлээр сурдаг.  Мөн “Golden Gym”  клубт  Аеробик  Belly  Dance бүжгийн     багшаар  ажилладаг байгаа.

-”Golden Gym” клубт бүжгийн багшаар анх ажиллах болсон тухайгаа ярина уу?

“Golden  Gym”-д  бүжгийн багшаар  ажиллаад   долоон   сар болж байна. Харин Аэробик, Belly Dance-ийн багшаар  ажиллаад  хоёр  жил  гаруй  болж  байна.  Энэ хугацаанд хүмүүсийн эрүүл мэнд, гоо сайхны болон хөдөлгөөний ач холбогдлыг    ойлгуулахын    төлөө олон зүйлийг хийж ирсэн.

-Аэробик, Belly Dance бүжгээр хичээллэхийн онцлог, давуу тал нь юу вэ?

-Хувь хүн болон аэробик, Bеlly Dance  гэдгээр  маш  онцлог  давуу талтай байгаа. Тиймээс энэ талаар товчхон танилцуулъя. Аэробик гэдэг нь ерөнхийдөө “Айзам хэмнэл” гэж  нэрлэгддэг,  их далайцтай, хүний бүх эд эрхтэн болон дөрвөн үе мөчид хүрч үйлчилдэг идэвхтэй дасгал хөдөлгөөний нэг. Тэр дундаа Bеlly Dance байна. Энэ нь дорнын зүгээс  мөн  гаралтай,  бүжгийн  уг суурь нь йогт суурилсан болохоор хүмүүс    тэр    болгон    мэддэггүй. Вelly  Dance  гэхээр  бэлхүүс  буюу таазаараа   л   бүжиглээд   байдаг гэж  ойлгодог.  Энэ  бол  тийм  биш. Belly   Dance   нь   йогийн   хичээлд суурилагдсан  болохоор  жирэмсэн эхчүүдийг  хүндрэлгүй  төрүүлэх үүднээс     дасгал   хөдөлгөөнийг нь  бүжгийн  хэв  маягтай  болгож өгснөөр   их   онцлог. Жирэмсэн эмэгтэйчүүд    хүндрэлгүй    төрөх бөгөөд   аэробик   хийж   болохгүй зөвхөн  йогийн  дасгал  хийх  ёстой хүмүүс  хүртэл  хийж  болдгоороо онцлог юм. Belly Dance нь нурууны үе,   болон   түнхний,   хөл,   гарын өвчтэй  хүмүүст  хүртэл  ач  тустай бөгөөд   зөөлөн   дасгалаас   илүү хүчтэй  хурдан,  ялангуяа  эмэгтэй хүний    уян    налархай    байдлыг улам илүү гаргаж өгдгөөрөө давуу талтай. Эмэгтэй хүн өөртөө сэтгэл ханамжтай   байхын   тулд   үүнийг хийдэг.  Мөн  эрүүл  байхын  төлөө, эмэгтэй хүн болж төрсний хамгийн гоё  сэтгэл  ханамж  хаанаас  авдаг вэ  гэхээр  миний  бодлоор  толинд хараад  “Миний  энэ  зүйл  гоё,  би ийм гоё бүсгүй шүү” гэж өөрийнхөө гоо  үзэмжнээс  авч  буй  таашаал юм.   Мөн   эрүүл   энх, мөнхийн залуугаараа байгаасай” гэсэн үүднээс би давхар аэробикбүжгийн багшаар   ажилладагтаа   маш   их баяртай явдаг.

-Хэдэн төрлийн хичээл зааж байгаа вэ?

-Би таван төрлийн хичээл зааж байгаа. Body step, Body fum, Иогь, Кардио Zumba, Bally Dance гэсэн.

-Энэхүү бүжгээр хичээллэхэд насны хязгаар   бий юу?

-Найман  настай  балчраас 80 настай буурал хүртэл  хичээллэх бүрэн боломжтой.

-Хичээллэх цагийн хуваарийн хувьд хэд хэдэн цагийн давтамжтай вэ?

-Манай хичээл таван цагийн давтамжтай.  Аэробик  хоёр  нэгэн зэрэг  ажилладаг.  Өөрөөр  хэлбэл, фитнесс  нь  1-5  дахь  өдөр  өглөө 06.00   цагаас   оройн  23.00  цаг хүртэл   ажилладаг.   Хагас,   бүтэн сайнд өглөөний 09-21.00 цаг хүртэл ажилладаг.  Аэробикийн  хичээл  нь цагийн хуваарийн дагуу   өглөөний 07.00, 09.00,   орой 19.00   цагт тус  тус  иогоор  хичээллэнэ.  Мөн 13.00-18:30, 19:30  гэсэн  тогтсон цагуудад   хичээлээ   зааж   байгаа учраас   цагийн   хязгаарлалт   гэж байхгүй.  Хүссэн  хичээлээ  сонгож ороод  хичээллэх  боломжтой.  Мөн манайх мэргэжлийн эмчтэй бөгөөд эмчээсээ  хоолны  зөвлөгөө  болон бие бялдраа үзүүлээд мэргэжлийн аппаратаар өөхнийхөө  хэмжээг мэдэж   зөвлөгөө   аваад   хамтарч ажиллах бүрэн боломжтой.

Эх сурвалж: info.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.