Нэгдvгээр дvрэм
Жинхэнэ янаг дурлалын ажлыг яг эхлэхээс нь 48 цагийн өмнө эхэлдэг гэдэг. vvнийг ойлгохыг хичээе л дээ. Олон хос гэр бvлийн маргаанаа хөнжил дотроо шийдвэрлэх буруу зуршилтай байдаг. Нөхөр эхнэр хоёр эхлээд ууртай нь аргагvй “учраа ололцож, асуудлаа шийдвэрлэчихээд” дараа нь хэн хэндээ жаргал өгөхөөр орондоо орно гэдэг тийм сайхан байх нь юу л бол. Тийм учраас энэ дvрэм бол урьдчилан сануулж буй хэрэг юм.
өөрөөр хэлбэл маргаантай vедээ секс хийх хэрэггvй гэсэн vг. Тэр байтугай нэлээн тvрvvнд нь муудалцаад бараг мартах гэж байсан ч заавал секс хийж, тvvгээрээ эвлэрэх гэж чармайгаад хэрэггvй. Энэ дvрмэнд өөр нэгэн, бие махбодын ач холбогдол бий. Хэрвээ танд өдөр бvр секс хийх гарцаагvй шаардлага байхгvй л бол заавал зvтгээд байх шаардлагагvй юм. Хvн бvрийн бие махбодын дахин сэргэх хугацаа харилцан адилгvй л дээ. Заавал 48 цаг байх ёсгvй. Гэхдээ сексийг хэтрvvлэх нь хvний дур таашаалыг бууруулах хортой байдаг юм.
Хоёрдугаар дvрэм
Сексийн уур амьсгал бол яг хайр дурлалын тоглоом байх ёстой. Саад болж болохуйц өдөр тутммын аар саар ажлыг урьдчилаад бvгдийг хийчихсэн байх хэрэгтэй л дээ. Гэтэл бид яадаг билээ? Хувцас угаах, хоол хийх, өмд индvvдэх, оймс нөхөх гээд есөн шидийн ажил… Энэ бvхнийхээ ард бас секс хийнэ. Секс бол өдөр тутмын жирийн нэг зvйл бус, онцгой чухал vйл явц гэж хандах хэрэгтэй. Унтлагын өрөөндөө таазанд нь толь хийж, хананд нь сийлбэр хадах мэтээр сэтгэлд таатай онцгой нөхцөл бий болгосон байвал тун сайн. Энэ зөвлөгөө олон хvний хувьд инээдтэй санагдаж болох юм л даа.
Гэхдээ ядаж л зөвхөн сексийн vед асдаг бvдэгхэн гэрлийг олоод тавьчихаж болно биз дээ. Толгой дээр чинь ном уншихад ч, юм нэхэхэд ч, тааруухан хийсэн ганцхан бөөрөнхий гэрэл л Энэ зөвлөгөөний гол утга нь сэтгэл зvйн тохь тух нэн чухал гэдгийг л харуулж буй хэрэг. өөрөөр хэлбэл нууцлаг, ёс төртэй онцлог байдлыг бий болгож, vvний тулд мэдрэхvйн бvх эрхтэн, тvvн дотор хараагаа ч бас ажиллуулах хэрэгтэй юм л даа.
Гуравдугаар дvрэм
Цадталаа идсэний дараа загас наадуулах огт хэрэггvй. Энэ ч бас физиологийн vндэстэй юм. Хурьцал бол биеийн тодорхой хэсгvvдийн цусны эргэлтийг нэмэгдvvлдэг гэдэг шvv дээ. Жишээ нь өөх ихтэй гахайн хэрчим мах идсэн бол тvvнийг боловсруулах гэж хоол боловсруулах эрхтнvvдэд ихээхэн хэмжээний цус шаардлагатай болно. Харамсалтай нь бид энэ дvрмийг байнга л зөрчиж байдаг. Хэтэрхий баялаг оройн хоол гэртээ иднэ, эсвэл зоогийн газар орж ходоодоо элдэв зvйлээр дvvргэнэ. Харин дараа нь хоол дvvрэн чихсэн ходоодоо таг мартчихаад амжилтгvй ч болж магадгvй гэдгийг нь vл хайхран секс хийх гэж оролдоно гээч!
Дөрөвдvгээр дvрэм
Хэрвээ та хэтэрхий хөөрч баярласан юмуу гуньж уйтгарласан байгаа бол сексээс татгалзах хэрэгтэй. Сэтгэл санааны сайн муу бvх л хөдлөл аль аль нь секст ихээхэн нөлөөлдөг гэдгийг сануулъя. Жишээ нь секст ихээхэн нөлөөлж болох зарим байдал гэвэл, муу нь ажил дээр гарсан хэрvvл, сайн нь гэвэл өчнөөн жил хvлээсэн байрныхаа эрхийн бичгийг маргааш авах гэж сэтгээл тогтож ядаж байх гэх мэт байна л даа.
Мэдээж хэрэг дvрэм бvрийг сохроор дага гэсэн vг биш шvv дээ. Хамгийн гол нь орондоо байхдаа хайр дурлалын ийм гайхамшигт мэдрэмжийг нөхөртөө (эхнэртээ) бvрэн зориулж, өөрсдийнхөө мэдрэмж, сэтгэл хөдлөлийг анхаарах хэрэгтэй гэдгийг л ойлгох нь чухал юм.
Тавдугаар дvрэм
Хэрвээ гурван хундагаас илvv согтууруулах ундаа уусан бол сексийн талаар бодох ч хэрэггvй. Жаахан уучихсан байхад секс илvv сайхан болно гэдэг нийтлэг ойлголт байдаг нь тун буруу. Согтууруулах ундаа бол биеийг сулруулдаг бодис учир сексийн чалхыг сайжруулдаггvй юм.
Зургадугаар дvрэм
Бэлгийн харьцаанд орохын өмнө бие засах хэрэгтэй. Дорны анагаах ухаанд бөөрийг бэлгийн vйл ажиллагааны чухал эрхтэн гэж vздэг байна. vнэхээр ч тийм. Учир нь бөөр хvний бие махбодод олон vvрэгтэй дотоод шvvрлийн булчирхайн vйл ажиллагаанд нөлөөлдөг. Давсаг дvvрэн байх нь сексийн мэдрэмжийг өөрчилж орхидог тухай бvр ярихын ч хэрэггvй.
Долдугаар дvрэм
Цаг агаарын байдлыг анхаарч vз. Цаг уур болоод биеийн био хэмнэлийн тухай Климатобиоритмология гэдэг шинжлэх ухаан хvний биемахбодын амьдрахуйн шинж байдлыг цаг агаарын өөрчлөлттэй холбон судалдаг байна. Гэхдээ заавал шинжлэх ухааны онол ярилгvй угаасаа цаг агаарыг аливаа өөрчлөлтийг онцгой мэдэрдэг биетэй хvмvvс байдаг шvv дээ. Зарим ед сексийн чадавхи нь санаанд оромгvй өндөрсөх нь ч бий. Тиймээс аз турших хэрэггvй л юм л даа.
Наймдугаар дvрэм
Бэлгийн харьцаанд орохоос 2 цагийн өмнө, мөн дараа нь нэг хэсэг хугацаанд биеийн хvчний хvнд ажил хийхгvйг хичээх хэрэгтэй. Энд олон тайлбар илvvц биз. Хурьцлын өмнө хvнд ажил хийснээр биеийн хvч тамир суларна, дараа нь бол сексийг vйлдэл дууссан төдийгөөр боллоо гэж vзэхгvй, хос хоёр нэлээд хугацаанд тайван, сэтгэл хангалуун байдалд хамт байх нь чухал байдгаас тэр.
Есдvгээр дvрэм
Сэрэл хөдөлгөх хиймэл аргуудыг болж өгвөл хэрэглэхгvй байвал зvгээр. Доргионт цочроогч, хиймэл бэлэг эрхтэн гээд төрөл бvрийн хэрэгсэл бишгvй л даа. Секс-шопуудад элдэв янзын хөхvvлэгч, наадаг навч гээд элдэв зvйлийн бараа байдаг. Дорно дахины сексийн ухаанд тэдгээрийг хэрэглэх нь хамгийн багаар хэлэхэд л ердөө л “тэнэг явдал” гэж vздэг. Эр хvн vнэхээр өөрийгөө төгөлдөржvvлье гэж хvсч хичээвэл ямар ч асуудлыг шийдэж чадна. Гол нь техник арга барилдаа байгаа юм биш, эр хvн сэтгэл зvйн харилцааг хэрхэн тогтоож, хэр зэрэг ухаалаг хөдөлж, бvсгvйгээ “хайлуулахад” л оршиж байгаа юм.
Аравдугаар дvрэм
Сексийн дараа шууд ямар нэгэн усан эмчилгээ хийж болохгvй. Энэ тухай ярихад тэгээд эрvvл ахуй, ариун цэврээ яах вэ? гэж хvмvvс гайхашран бодож болох юм. Тэгвэл загас наадуулахын өмнө заавал шvршvvрт орох хэрэгтэй байдаг юм. Харин дараа нь бол өөр хэрэг. Сексийн дараах тэр гайхамшигт мэдрэмж нь зөвхөн тааламжтай зvйл биш, бас эрvvл мэндэд тустай зvйл гэдгийг дорны ухаанд тэмдэглэдэг. Дууслаа л бол vсэрч босоод л шvршvvрт гvйж ороход энэ гайхамшигт мэдрэмж, байдал оргvй алга болдог.
Арван нэгдvгээр дvрэм
Сексийн vед эр бэлэг эрхтнийг аажим, нямбай оруул. Шадар цэргvvдийн илдний тvлхэлт шиг байж болохгvй.
Арван хоёрдугаар дvрэм
Хос хоёрын хэн нэг нь өвдсөн байвал тур нь бага зэрэг идэвхгvй байх хэрэгтэй. Энд тvрvvчийн дvрмийн нэгэн адил онцгой тайлбар хэрэггvй байх. Мэдээж сульдсан биеийг хэт ачааллаар зовоох хэрэггvй шvv дээ. Гэхдээ Хятадын зарим эх сурвалжид сексийн тодорхой зарим аргуудыг эмчилгээ гэж vздэг.
Арван гуравдугаар дvрэм
Бэлгийн харьцааг механик ажил, vйлдэл болгочихож болохгvй. Нэг хэвийн хэвшмэл байдал хайрыг сөнөөдөг. Хос бvрт өөр өөрийн тодорхой дадал байдаг ч сексийг цагийн хуваариар хийж болдоггvй. Эмчид хандсан нэгэн тохиолдлыг хэлье л дээ. Дунд насны нэгэн эр эмчид иржээ. Тэрээр эхнэртэйгээ хорин жил амьдрахдаа зөвхөн Даваа, Пvрэв гаригт секс хийдэг байж. Саяхнаас Пvрэв гаригийн секс нь огт болж өгөхгvй болж эмчээс тусламж эрж ирсэн нь энэ байв. Ярилцах явцад тvvний ажилладаг сургууль дээр Пvрэв гариг болгон тун ярвигтай хурал хийдэг болсон байж. vvнээс амархан юм гэж юу байх вэ дээ?
Эхнэртэйгээ ярилцаад л өөр өдөр секс хийдэг болчихсон бол болох нь тэр шvv дээ. Тvvний оронд Пvрэв гаригуудад бэлгийн чадавхийг минь сайжруулж өгөөч гэж эмчид ирж байх. “Улиг болсон секс” гэж нэг ойлголт байдаг л даа. Гэтэл хосуудын сэрэл гэнэт хөдөлж дур тачаал нь хvрвэл яах вэ? Нөгөө хуваарьтай өдрөө хvлээгээд тас хавчаад өнгөрөх хэрэг vv? Харин тvvний оронд тэр гайхамшигт мэдрэмжийн төлөө галзуурсан нь дээр биш vv?
Арван дөрөвдvгээр дvрэм
Сексийн элдэв төсөөлөл, зөгнөлийг дур хvсэл өдөөх хэрэгсэл болгон ашиглах нь тун дэмий зvйл юм. Сексийн хувьд ямар нэг асуудалтай хvмvvстэй ярилцаж байхад тэдний олонх нь, өөр хэн нэгэн хамтрагчийн талаар, жишээлбэл алдартай жvжигчдийг төсөөлж ярьдаг нь тодорхой болдог. Секс гэдэг бол жирийн харилцааны vргэлжлэл юм гэдгийг мартаж болохгvй. Энэ л энэгл жиийн харилцаан дунд эхнэр, нөхөртөө өөр дvр төрх хиймлээр бий болгох нь аюултай vр дагаварт хvргэдэг. Бод л доо. Нvдээ аньж хэвтээд л Брижит Бардог тэвэрч байна гээд мөрөөдөж, мөрөөдөж нvдээ нээгээд харахад эхнэр чинь л дэргэд чинь байна шvv дээ. Харин мөрөөдөл бодит байдлаар солигдох энэ хурц байдал нь сексийн хувьд томоохон цохилт болдог байна.
Арван тавдугаар дvрэм
Орон дээр хэдэн дэр байх нь бас л чухал асуудал. Харин одоо л бид сексийн байрлалын тухай ярих гэж байна. Загас наадуулах байрла vнэхээр олон янз, тэгээд ч сексийн ханамж авахад энэ нь чухал vvрэгтэй. Харин vvнд дэрнvvд танд тусалж чадна шvv. Хэдийгээр тоглоом ч гэсэн, урд нь ивvvртэй буйдан vйлдвэрлэдэг байхад сексологич эмч тун ховор байсан гэж ярьцгаадаг. Харин дашрамд сонирхуулахад нөхөртэй хvvхнvvдэд зориулсан тусгай жинтvvг захиалгаар хийдэг байсан гэдэг шvv.
Энэ дvрмvvд тун ч энгийн байгааг харж байгаа биз дээ? Ганцхан тэднийг ойлгож, өөрийн болгож авах нь л чухал. Ер нь Дорно дахины сексийн сургаалын гол зарчим нь өөрийн боломжоо дээд зэргээр ашиглах явдал гэж vздэг юм.
www.URLAG.mn