Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»Сурагчдын амралтад зориулан дөрөвдүгээр сарын 12, 13-нд “Хөхөө Намжил” дуурийг толилуулна
Дуурь

Сурагчдын амралтад зориулан дөрөвдүгээр сарын 12, 13-нд “Хөхөө Намжил” дуурийг толилуулна

Урлаг Урлаг03/04/2025Шинэчлэгдсэн:03/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ын уран бүтээлчид сурагчдын амралтад зориулан Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурийг ирэх амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 12-нд 17.00 цагаас, 13-нд 15.00 цагаас толилуулах гэж байна.

Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурь нь анх тайзнаа 1961 онд тоглогдсон. Тус дуурь нийт гурван удаа шинэчлэгдсэн бөгөөд хамгийн сүүлд 2019 онд МУУГЗ Л.Эрдэнэбулган дахин шинэчилэн найруулсан. “Хөхөө Намжил” дуурь нь Монголын өв соёлоо, уламжлан дээдлэх ёс заншлаа үр хойчдоо таниулан сурталчилсан үндэсний бүтээл юм.

“Хөхөө намжил” дуурь нь морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ард түмний авъяас билэг ширгэшгүй ундрага, аман зохиол ялангуяа үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулсан байдаг. Ноёнтойгоо үзэл бодол таараагүй учир залуу Намжилыг алс Алтай нутагт хугацаагүй цэргийн албанд явуулна. Эх нутгаа санасан Намжил уянгалаг хоолойгоороо гайхагдаж “Хөхөө Намжил” алдарыг хүртжээ.Түүний дуулахыг Алтайн дагина сонсон Алтай нутгийг магтан дуулахыг хүснэ. Эх нутгийг нь магтан дуулсан Хөхөө Намжилд Алтайн дагина талархаж алт эрдэнэс барьсан ч төрсөн эх нутаг, амраг хүүхэн Уянгаа мөрөөдөж уулзахыг хүсэн байгаагаа хэлнэ. Алтай дагина түүнд гуурст хурдан хүлэг бэлэглэхэд Хөхөө Намжил тэр хүлгээ хөлөглөн эх нутаг амраг хүүхэнтэйгээ хоромын төдийд очин уулзах болов. Хорон санаатны ятгалгаар Уянга хүүхэн гуурст хүлгийн нь гуурсыг хайчлан хорооно. Алтайн дагина Уянга хүүхэнд гуурст хүлгийн нь дурсгалыг нь хүндэлж сүүлний хялгасаар нь чавхдас хийж морин толгойт хөгжим хийж Намжилдаа өгвөл түүний сэтгэлийн татах болно гэж зөвлөнө. Ард олны цэцэн мэргэн ухаан, яндашгүй авьяас билэг улам бүр оргилон хөгжиж, түгэн дэлгэрч, шинэ утга санаагаар баяжиж байгаагаар дуурийн агуулга өрнөнө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

“Гүнгэрийн гүнж” дуурийг ирэх аравдугаар сард тоглоно

23/09/2025
Дуурь Урлаг

Э.Амартүвшин Сан Францискогийн дуурийн тайзнаа дуулна

27/08/2025
Дуурь Урлаг

“Учиртай гурван толгой” дуурийг ирэх аравдугаар сард тоглоно

21/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Харри Поттер”-ын зохиолч, жүжигчин хоёр муудалцжээ

03/10/2025

“Реклам залгигчдын шөнө” шоу болно

03/10/2025

“Их найрлын үдэш” тайлбарт тоглолт зохион байгууллаа

03/10/2025

Гэвш Жамба Тинлей Монголд морилж, айлдвар айлдана

03/10/2025

Хуучин цагийн дурсамжаар аялуулах “Хонин цагаан үүл” үдэшлэг болно

03/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.