Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурийг толилуулна
Дуурь

Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурийг толилуулна

Урлаг Урлаг07/04/2025Шинэчлэгдсэн:07/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ын уран бүтээлчид Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурийг толилуулахаар болжээ. Тоглолт дөрөвдүгээр сарын 12-ны 17:00, 13-ны 15:00 цагаас болох юм байна. Тус дуурийн гол дүр Хөхөө Намжилын дүрийг дуучин Б.Батжаргал бүтээнэ.

“Хөхөө Намжил” дуурийг морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэн бүтээсэн бөгөөд ард түмний авьяас билэг ширгэшгүй ундрага, аман зохиол ялангуяа үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулсан юм.

Дуурийн үйл явдал ноёнтойгоо үзэл бодол таараагүй учир залуу Намжилыг алс Алтай нутагт хугацаагүй цэргийн албанд явуулж буйгаар эхэлнэ. Эх нутгаа санасан Намжил уянгалаг хоолойгоороо гайхагдаж “Хөхөө Намжил” алдарыг хүртжээ. Түүний дуулахыг Алтайн дагина сонсон Алтай нутгийг магтан дуулахыг хүснэ. Эх нутгийг нь магтан дуулсан Хөхөө Намжилд Алтайн дагина талархаж алт эрдэнэс барьсан ч төрсөн эх нутаг, амраг хүүхэн Уянгаа мөрөөдөж уулзахыг хүсэн байгаагаа хэлнэ. Алтай дагина түүнд гуурст хурдан хүлэг бэлэглэхэд Хөхөө Намжил тэр хүлгээ хөлөглөн эх нутаг амраг хүүхэнтэйгээ хоромын төдийд очин уулзах болов. Хорон санаатны ятгалгаар Уянга хүүхэн гуурст хүлгийн нь гуурсыг хайчлан хорооно. Алтайн дагина Уянга хүүхэнд гуурст хүлгийн нь дурсгалыг нь хүндэлж сүүлний хялгасаар нь чавхдас хийж морин толгойт хөгжим хийж Намжилдаа өгвөл түүний сэтгэлийн татах болно гэж зөвлөж буйгаар дуурийн үйл явдал өрнөдөг.

“Хөхөө намжил” дуурийг анх 1961 онд тайзнаа анх тоглосон бөгөөд тус дуурь нийт гурван удаа шинэчлэгдсэн байна. Хамгийн сүүлд 2019 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган дахин шинэчилэн найруулжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

“Дурлалын ундаа” хошин дуурийг хоёр удаа тоглоно

05/03/2026
Дуурь Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшин эх орондоо “Травиата” дуурьт дуулна

23/01/2026
Дуурь Урлаг

В.А.Моцартын хамгийн сүүлийн бүтээл “Увдист лимбэ” дуурийг энэ сарын 24, 25-нд толилуулна

13/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.