Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»Алдарт жүжигчин Жеки Чан өнөөдөр 71 нас хүрч байна
Гэрэл зураг

Алдарт жүжигчин Жеки Чан өнөөдөр 71 нас хүрч байна

Урлаг Урлаг07/04/2025Шинэчлэгдсэн:07/04/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Инээмсэглэл, алиа хошин зангаараа бүх хүний сэтгэлийг татсан тулааны урлагийн мастер, жүжигчин, найруулагч, дуучин, каскадёр Жеки Чан өнөөдөр 71 нас хүрч байна.

Түүний амьдрал, уран бүтээлийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.

Жэки Чаны тухай бидний мэдэхгүй 16 баримт

Ядуу хүү

Түүний гэр бүл маш ядуу байжээ. Аав нь Консерватив намын тагнуул байсан тул баригдахгүйн тулд Хятадаас Хонконг руу зугтжээ. Хамаг хөрөнгөө хаяад ганц чемодантай яаран, зугтсан гэдэг. Хонконгод тэд ажил олдвол хийж, арай ядан байрныхаа мөнгийг төлж байв. Удалгүй тэд Австралид шилжиж, Жеки хүүхэд насаа ногоон тивд өнгөрөөжээ. Эцэг эх нь хүүгээ том болсны дараа Хонконгод буцаж ирэн, Чан Хятадын театрын академийн Бээжингийн дуурийн сургуульд арван жил суралцсан байна.

Даатгалын компаниудын айдас 

Үнэхээр түүнээс даатгалын компаниуд холхон явахыг хүсдэг. Даатгуулахаар очсон ч арга саам хийгээд зайлсхийдэг ажээ. Тэд түүнийг “мазохист” гэж нэрлэдэг. Учир нь Жеки зураг авалт дээр бүх үзүүлбэрээ өөрийн биеэр хийдэг. “Айдас байхгүй, Орлон тоглогч байхгүй, Надтай эн зэрэгцэх хүн ч байхгүй” гэдэг үг бол түүний уриа. Үүнээсээ болоод хэд хэдэн удаа үхлийн ирмэг дээр очиж байв.

Түүнд бүтэн яс үлдээгүй

“Мэдээж өвддөг. Би эрүүгээ 3 удаа хугалж байсан. Цаашаа дурдвал  хамар, бүх хуруу, өвдөг, шагай, мөрний яс, хавирга хугарч байлаа. Тархиндаа хагалгаа хийлгэж байсан. Жижигхэн шарх, гэмтэл, хавдраа би тоолдоггүй” гэж тэрбээр хошигнож байлаа. Жекигийн хамгийн том гэмтэл бол “Бурханы дуулга” киноны зураг авалт дээрх гэмтэл. Тэр хананаас мод руу үсэрч гарах ёстой байсан ч алдаад 12 метр өндрөөс унасан юм. Тархи нь цөмөрч, цус алдан, хамар хугарснаас гадна олон шүдээ алдаж, баруун чих нь юм сонсохоо болисон байлаа. Чаныг дахин ийм үзүүлбэр хийхгүй байх гэж бодож байтал хэдэн сарын дараа Жеки зураг авалтаа дахин эхлүүлсэн юм.

Өнөөдөр "Их бууны сум" хочит Жэки Чаны төрсөн өдөр...

Амь дүйхээс айдаггүй атлаа эмчээс үхэтлээ айдаг Жеки

Хамгийн хэцүү дасгалыг ч өөрөө хийдэг түүнд айдаг зүйл бий. Жеки цагаан халаттай хүн харахаараа зугтдаг. Гэхдээ сүнс биш эмч, сувилагч нараас ухаанаа алдтал айдаг байна. Намтартаа тэрбээр “Би тариа хийлгэхээс хамгийн их айдаг. Могой, жоом хорхой, хулганаас айдаггүй ч тариур харангуут хөл салганаад ирдэг. Толгойд тэр дороо тариур арьс нэвтлээд, биед шингэн зүйл шахаж байгаа төсөөлөл буудаг” гэж илэн далангүй бисэн байдаг.

Arslan.mn - Мэдээний хаанХолливуудад дургүй

Холливуудын ачаар дэлхийн хэмжээний од болсон ч тэрбээр Холливуудад дургүй гэдгээ нуудаггүй. “Оскар”-ын шагналын эзэн, Америкт алдаршсан цөөхөн ази жүжигчдийн нэг атлаа тэрбээр америк маягийн хошин шог, марзаганалд дургүй аж.

Жеки Чан загвар өмсөгч болов

Өгөөмөр, тусархаг нэгэн

Тэрбээр 1988 онд Буяны сан байгуулж, ядуу оюутнуудад тэтгэлэг өгч, тусалж байв. Дараа нь 10 хүүхэд өргөн авч, 50 хүүхдийг ивээлдээ оруулсан. БНХАУ-ын Засгийн газар түүнд тун хүндэтгэлтэй хандаж, Үндэсний баатрын хэмжээнд авч үздэг.

Муу сурлагатан

Тэрбээр төрөлх хятад болон англи хэлээр маш муу уншдаг гэнэ. Сургуульд сурч байхдаа хичээлдээ бараг суудаггүй, сахилгагүй нөхөр байсан аж. Хэдийгээр Жеки “Хэзээ ч битгий том хүн бол” хэмээх намтар номоо гаргаж байсан ч эл номыг нь Жу Мо хэмээх бүсгүй гурван жилийн хугацаанд бичиж дуусгажээ.

Жеки Чан: Азийн Роберт де Ниро, Дастин Хоффман болмоор байна

Жеки Чан эротик кинонд ч тоглосон

Жеки Чан кино болгон дээрээ сайн талын баатар болдог. Түүний кинонд цус урссан хүчирхийлэл, ил задгай эротик үзэгдэл байдаггүй. Хэт задгай киноны урилгаас шууд татгалздаг. Харин сэтгүүлчид түүнийг 1975 онд Хонконгийн инээдмийн эротик кинонд тоглож байсан, нүцгэнээр дэлгэцэнд гарч байсныг илрүүлсэн юм.

Jackie Chan speaks onstage during the 30th Annual Critics Choice Awards at Barker Hangar on February 07, 2025 in Santa Monica, California.

Өнөөдрийг хүртэл Жеки Чан 60 гаруй кинонд тоглосон бөгөөд зөвхөн энэ 2025 онд гэхэд л түүний продюсероор ажилласан таван шинэ уран бүтээл нээлтээ хийх аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025
Гэрэл зураг Урлаг

ФОТО: “Met Gala” арга хэмжээний улаан хивсний ёслолоос

06/05/2025
Гэрэл зураг Урлаг

Монгол гэрэл зурагчны бүтээл олон улсын уралдаанд шилдгүүдтэй өрсөлдөж байна

05/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.