Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»“Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам болно
Дотоод мэдээ

“Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам болно

Урлаг Урлаг11/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн дөрөв дэх удаагийн  наадам энэ сарын  14-20-нд  болно. Энэ удаагийн наадмын зорилго нь мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг орчин үеийн бүжгийн төрлөөр баяжуулах, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.

Наадмын хүрээнд И.Ф.Стравинскийн “Ариун хавар” балетыг бүжиг дэглээч Б.Одбаяр “Улаанбаатар” театрын бүжигчидтэй хамтран орчин үеийн тавилтаар дэглэж, “Хангарди” үндэсний хөгжмийн найрал, удирдаач Б.Эрхэмбаяр удирдана. Мөн ХБНГУ-ын бүжиг дэглээч Фабиан Коннын “Тойрог зам” орчин үеийн бүжгийг УДБЭТ-ын балетын жүжигчидтэй хамтран дэглэх юм. Энэхүү бүтээлүүд нь монголын орчин үеийн бүжгийн урын санг баяжуулж буйгаараа онцлогтой.

Наадмын хөтөлбөрт мэргэжлийн бүжигчдэд зориулсан сургалт, мастер класс багтсан бол наадмын нэгдсэн “Тойрог” орчин үеийн бүжгийн тоглолтыг УДБЭТ-ын тайзнаа олон нийтэд  энэ сарын 19, 20-нд толилуулах юм.

Энэхүү бүжгийн наадам нь дэлхийн шилдэг орчин үеийн бүжгийг Монголын үзэгчдэд хүргэх, бүжгийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 2018 онд анх удаа зохион байгуулж, АНУ, Канад, ОХУ болон Монголын орчин үеийн бүжгийг толилуулж байв. Мөн 2021 онд “Хотын хэмнэл” сэдвийн дор мэргэжлийн бүжигчид болон бүжиг сонирхогчдын дунд уралдаан зарлаж, шилдгүүдийг шалгаруулах замаар орчин үеийн бүжгийг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор зохион байгуулсан юм. Тэгвэл 2024 онд бүжиг дэглээчдийн чадавхыг дээшлүүлэх зорилгоор Австрали, Унгар, Герман, БНСУ-ын мэргэжлийн бүжиг дэглээчдийг урьж, сургалт, нүүдлийн урлан солилцооны хөтөлбөрийг зохион байгуулж, нэгдсэн тайлан тоглолтыг олон нийтэд нээлттэй толилуулжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

“Хүүхэд хөгжлийн төв”-ийн сурагчдын тайлан тоглолт боллоо

04/06/2026
Балет Урлаг

Дэлхийн “А” зэрэглэлийн “Арабеск” балетын уралдаанд монгол оюутнууд нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарлаа

01/05/2026
Дотоод мэдээ Урлаг

Оюутан Ж.Жинжиймаа “Үлэмж яруу-7” уралдааны тэргүүн байр хүртлээ

30/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Индиана Жонсын дүрд Том Сэллек тоглох байжээ

04/06/2026

Филипп Киркоров тэнгэрт дэвшсэн аавыгаа дурсав

04/06/2026

Өнөөдөр Ардын жүжигчин Ж.Оюундарийн төрсөн өдөр

04/06/2026

Найруулагч Вим Вендерс 1975 оны “The Wrong Move” киногоо бүх платформоос татлаа

04/06/2026

Ха Жи Вон 23 жилийн дараа тайзнаа гарч, “Home Run” үзүүлбэрээр YouTube-ийг доргиов

04/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.