Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Цогц Харилцаа Төв” ТББ, “Санаачлагатай Нийгэм” ТББ-тай хамтран үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнх нь хүсэлт, саналын дагуу “Ачлалт ээж” өргөмжлөл олгох хүндэтгэлийн үйл ажиллагаагаа 5 дахь жилдээ явуулж байна.
–Гадаад оронд суугаа болон Монгол улсынхаа хаана ч аж төрж, ажиллаж байгаа хэн ч гэсэнхайртай ээж, халамжит эмээгээ Монгол улсын хаана ч сууж байсан тэрхүү газарт нь ачлан өргөмжилж баярлуулах алтан боломжийг олгож байна.
–Өргөмжлөлийг үр хүүхэд хань ижил гэр бүлийн төлөөлөл хэн ч гэсэн хаанаас ч и-мэйл, болон утсаар холбогдож эсвэл манай төв дээр хүрэлцэн ирж хүсэлт гарган захиалж, Монгол улсын аль ч аймаг хот сум баг дүүрэгт суугаа ээждээ сюрприз болгон гардуулуулах боломжтой.
-Улаанбаатар хотод байгаа Ачлалт ээжид манай төвийн нийгмийн ажилтнууд өөрсдийн биеэр очиж гардуулах бөгөөдОрон нутагт байгаа өргөмжлүүлэгчид тухайн газрын засаг захиргаа, удирдлага, нийгмийн ажилтанаар дамжуулан гардуулагдана.
Өргөмжлөл нь:
- А-4 хэмжээтэй, Модон жаазтай, Хээтэй цаасан дээр хэвлэсэн, Тамга тэмдэг нь хэвлэмэл биш дээр нь дарсан байх. /Загвар болон доторх бичиглэлийг зураг дээрээс харна уу/
- “Ачлалт ээж”, “Ачлалт аав” тэмдэг, үнэмлэх
Өргөмжлөлийг дагалдаж:
- Алд цэнхэр найман тахилт хадаг
- “Баян Намсарай, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Бурхан багшийн дүр бүхий наамал”-ын аль нэг /урт нь 85 см, өргөн нь 45 см хэмжээтэй/
- Монгол урчуудын бүтээл /Жаазанд байрлуулсан Морин хуур, Үлэмжийн чанар дууны үгтэй гоёмсог хүндэтгэл бүхий бэлэг дурсгалын зүйл/
- Цаг тооны бичиг /зурхайн хуанли/
- Гарын бэлэг дагалдана. /Yүнд: Идээний дээж сүү, Баярын бялуу, Амьд цэцэг/ Жич: Хөдөө орон нутагт сүү, бялууны оронд дурсгалын зүйл очно/
Бүрдүүлэх материал:
- “Ачлалт ээж”, “Ачлалт аав”- д өргөмжлөх хүсэлт / [email protected] мэйлээр илгээж болно/
- Өргөмжлүүлэгчийн тухай товч мэдээлэл: Овог нэр, оршин суугаа хаяг тодорхой байх /мэйлээр илгээж болно/
Бүртэлийн хугацаа:
- Улаанбаатар хот дотор гардуулах захиалга: 2014 оны 02 сарын 10-наас – 2014 оны 03 сарын 07 – н хүртэл
- Хөдөө орон нутагт гардуулах захиалга: 2014 оны 02 сарын 10-наас – 2014 оны 03 сарын 01 – н хүртэл
- Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай, Сүхбаатар дүүргийн эсрэг талд Цэцээ гүний -200 тоот Цогц Харилцаа Төв ТББ.
Нэмэлт мэдээлэл авах утас: 7012-1080, 9111-1382, 9913-2788
И-мэйл: [email protected]