Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»“Уран” Ц.Сумьяагийн бүтээл музейн сан хөмрөгт хадгалагдаж байна
Дүрслэх урлаг

“Уран” Ц.Сумьяагийн бүтээл музейн сан хөмрөгт хадгалагдаж байна

Урлаг Урлаг16/04/2025Шинэчлэгдсэн:16/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дундговь аймгийн музейн сан хөмрөгт “уран” Ц.Сумьяагийн мөнгөлсөн шаазан аяга, аяганы уут, ясан шатар, ясан сийлбэр, гуулин цутгамал хадгалагдаж байна. Түүний олон бүтээл олон улсын үзэсгэлэнд тавигдаж, нэлээдийг нь бэлэг дурсгалд өгчээ.

Цэндийн Сумьяа 1916 онд Түшээт ваны хошуу, одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт малчны гэр бүлд төржээ. Багадаа хийдэд шавилан суусан боловч удалгүй хар болж, ардын цэрэгт явж, халагдан ирээд гэрлэж, нутагтаа амьдарсан байна. Тэрбээр мал маллаж байгаад сумынхаа хүн эмнэлэгт бага эмчийн зиндаанд ажиллаж, улмаар нэгдлийн гишүүн болж, олон жил дархан, мужаанаар ажиллажээ.

Нутгийнхандаа “Төмрийн хаан” хэмээн алдаршсан цуутай уран дархан байсан гэдэг. Эрдэнэдалай суманд олон айлд алхан хээ, өлзийгөөр чимэглэсэн зуух, пийшин хийж өгөхөөс эхлээд мөнгөлсөн эмээл, хазаар, хударга, бүсгүйчүүдийн гоёл, бэлэг дурсгалын зүйл гээд түүний хийсэн, урласан бүтээл олон.

1949 онд И.В.Сталины 70 насны ойд зориулж гангаар хийсэн таван хошуу малын дүрс, 1962 онд аймгийн 20 жилийн ойд зориулсан зандан шатар, нүд чих, толгой нь хөдөлдөг морин хуур, ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулсан сийлбэртэй жийжүүтэй ган дөрөө, 12 жилийн дарааллаар түлхэгдэж нээгддэг сийлбэртэй 12 түлхүүртэй цоож, Улсын сайн малчдын III зөвлөгөөнд зориулж 18 түлхүүртэй цоож, ган бөмбөлөг, ваартай цэцэг, гангаар сийлсэн өөрийн дүр гээд маш олон урлал бүтээжээ.

Түүнчлэн өвс хаддаг машин, мотоциклийнхээ толгой дээр салхин сэнсээр эргэдэг маанийн хүрд хийсэн төдийгүй, өөрөө мотоциклээс унаж эгмээ хугалчихаад цээжиндээ тааруулж эрэг боолтоор чангалж сулладаг цээживч хийж, хугарсан ясаа хөдөлгөөнгүй байлгаж эдгээсэн гээд олныг шагшуулсан олон бүтээл урлаж байсан гэдэг.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Өнөөдөр Дэлхийн дүрслэх урлагийн өдөр

15/04/2025
Дүрслэх урлаг Урлаг

Дэлхийн суут зураач, барималч, инженер, эрдэмтэн, гүн ухаантан Леонардо да Винчи энэ өдөр мэндэлжээ

15/04/2025
Дүрслэх урлаг Урлаг

Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналийн ерөнхийлөгч Пиетранжело Буттафуоко Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зочиллоо

24/03/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.