Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин А.Ганчимэг: Хүлээлт их хайрыг бадрааж, бага хайрыг мөхөөдөг
Оддын амьдрал

Жүжигчин А.Ганчимэг: Хүлээлт их хайрыг бадрааж, бага хайрыг мөхөөдөг

Урлаг Урлаг21/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1508579_191796387682481_1940584748_n3052518602014-02-21-12-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  УДЭТ-аар овоглогдож явсан авьяаслаг залуу жүжигчин бол  А.Ганчимэг.  Тэрбээр 1990 онд Улаанбаатар хотод төржээ. Анх хуучин циркийн акробатын дугуйланд явдаг байсан гэдэг. Мөн гурван жил нугарч байгаад орхисон юм. Түүнийг ээж нь Хүүхдийн ордны драмын дугуйланд оруулсан бөгөөд 2010 онд Соёл урлагийн их сургуульд суралцаж жүжигчний мэргэжлийг эзэмшсэн.  Түүний анхны уран бүтээл нь “ Халуун сэтгэл" кино.

Үүнээс хойш “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа” зэрэг кинонд тоглосоноор нь үзэгчид сайн танина. Мөн богино хэмжээний кино “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’ гэх кинонуудад тоглосон.

Харин тэрбээр Улсын драмын эрдмийн театраас "Хувьсал" продакшнд харьяалагдах болсон юм. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглосон Б.Энхтүвшинтэй үерхдэг. Хосуудыг оны дараахан салсан хэмээн бор шувуу нисэх болсон билээ. Тэгвэл уран бүтээлч хосууд энэ мэдээлэлд албан ёсоор хариу өгч, “Бид салаагүй” гэдгээ дуулгав.

Тодруулбал, жүжигчин бүсгүй хосуудын дунд гардаг үл ойлголцлоос ухаарсан зүйлээ өөрийн цахим хуудаснаа бичсэнээр  дээрх яриа гарах үндэслэл нь болжээ.

Жүжигчин А.Ганчимэгийн хувьд энэ сарын 1-нээс эхлэх үзэгчдийн хүртээл болох "Хайр"… жүжгийн бэлтгэл гээд унтах ч завгүй байгаа яваа гэнэ. Харин түүний хайртай залуу Б.Энхтүвшин Солонгос улсын нэгэн телевизтэй хамтарч ажиллах гэрээ хийжээ. Уг гэрээнийхээ дагуу  Солонгос улсыг зорьж, тэндээ жил гаруй хугацаанд ажиллах юм байна. Үзэгчдэдээсээ хөөрхөн, авьяаслаг хэмээх үнэлгээг авдаг бүсгүй маань "Хүлээлт их хайрыг бадрааж, бага хайрыг мөхөөдөг учир энэ бол тийм ч эргэлзэж тээнэгэлзээд байх зүйл биш. Хайртай л бол хүлээх хэрэгтэй" гэлээ.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Зураач О.Энхтайван бие даасан ес дэх “Би үгүй” үзэсгэлэнгээ дэлгэнэ

26/03/2026

Оюун билгийн бэлгэдэл, төгс гэгээрэлд хүрэхийг даатгагч шүтээн хадгалагдаж байна

26/03/2026

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов

25/03/2026

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026

“Netflix”-ийн хоолны шоуны улмаас аяллын салбарын эрэлт огцом өслөө

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.