Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»“Попын Дарь эх” Шер өнөөдөр 79 нас хүрч байна
Гэрэл зураг

“Попын Дарь эх” Шер өнөөдөр 79 нас хүрч байна

Урлаг Урлаг20/05/2025Шинэчлэгдсэн:20/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт дуучин, жүжигчин Шер (Cher) буюу Шерилин Саркисян 1946 оны энэ өдөр буюу тавдугаар сарын 20-нд АНУ-ын Калифорниа мужид төржээ.

Тэрбээр 16 настайгаасаа Фил Спекторийн арын дуучин болж, энэ үедээ дуучин Сонни Бонотой танилцан, удалгүй гэрлэснээр тэр хоёр хамтран “Цезар, Клео хоёр”, “Сонни, Шер хоёр” гэсэн гоё нэртэй хоёр ч сингл хийсэн нь олон улсын хөгжмийн тавцан дахь тэдний нэрийн хуудас болсон юм. Сонни Боногоос салсанаас хойш Грегг Оллмен /”The Allman Brothers”/, Жин Симмонс /”Kiss”/ болон Лес Дьюдек нарын олон эрчүүдтэй хайр сэтгэлийн холбоотой байснаар хэвлэлийнхнээс “сохор дурлалтан” гэдэг хоч авчээ.

Шер дуучин байхын зэрэгцээ кино жүжигчин болох мөрөөдлөө биелүүлж, “Good times”, “Chastity” зэрэг кинонд дараалан тоглосон.  Уг кинонууд амжилттай болсоны дараа 1971 онд тэрбээр Америкийн хит-чартыг тэргүүлсэн “Gypsies”, “Tramps the thieves” болон “Half breed”, “Black lady” зэрэг синглиэ бүтээв. Удалгүй 1975 онд Шер алдарт “Warner brothers” фирмтэй гэрээ байгуулж, продюсер Жимми Уэббийн туслалцаатай “Stars” цомгоо бүтээсэн байна. 1981 онд “Dead ringer for love” цомгоо хийж дууссаны дараа түүний кинонд тоглох ажил үргэлжилж “Silkwood” киноны гол дүрийг бүтээгээд зогсохгүй, энэ дүрээрээ “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байв. Улмаар “Mask”, “The witches of eastwick”, “Suspect” зэрэг кинонд тоглосон бөгөөд 1987 онд Шер “Оскар”-ыг “Moonstruck” киногоор хүртсэн юм.

Өнөөг хүртэл хөгжмийн ертөнцийн оргилд байсаар буй эл уран бүтээлч карьерийнхээ туршид 100 гаруй сая хувь пянз борлуулсан бүх цаг үеийн хамгийн шилдэг уран бүтээлчдийн нэг юм. Тэрбээр 1963 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн ба өнгөрсөн хугацаанд “Гремми”, “Эмми”, “Алтан бөмбөрцөг” тэр ч бүү хэл Каннын кино наадмаас ч шагнал хүртэж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026
Гэрэл зураг Урлаг

ФОТО: Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн хүндэтгэлийн жагсаалаас

10/07/2026
Гэрэл зураг Урлаг

ФОТО: “Дээлтэй Монгол” наадмаас

09/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын наймдугаар сарын зурхай

01/08/2026

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.