Таныг энэ 3 сард юу хүлээж байгааг мэдэхийг хүсвэл өөрийн зурхайгаа анхааралтай уншаарай.
Хонь
Сарын эхний өдрөөс л үйл явдлын хэлхээ чамайг “эргүүлж” эхлэнэ. Гэнэт ирж буй олон үйл явдлуудын үр дүнд чи амьдралдаа төсөөлөөгүй өөрчлөлт хийх бололтой. Ангараг гарагийн нөлөөнөөс шалтгаалан хуучин үерхэл эсвэл дуусгаагүй болон шийдэгдээгүй харилцаанууд анхаарлын төвд орж ирнэ. Хэдийгээр энэ сард эрч хүч, өрнөл хөгжлөөр дүүрэн байх ч эсрэгцсэн асуудал цөөнгүй гарна. Хайр-Үзэн ядалт, хардалт, бие биендээ бууж өгөхгүй гэсэн тэмцлийг давж гарахад туслах зүйлс бол зөвхөн тэвчээр ба эрүүл ухаан. Товчхондоо хэлбэл 3-р сар чамайг, та хоёрын харилцааг хэр бат бөхийг, хэр хол явж чадахыг шалгахаар бэлтгээд байна. Үүний тулд шинэ дурлал авчирч туршиж ч магадгүй шүү. Хүчтэй байгаарай.
Харин карьерийн хувьд харьцангуй тайван буюу урьд нь сэтгэлийг чинь зовоож байсан асуудлууд шийдэгдэж, энгийн, хэвийн байдалд шилжих юм байна. Найзууд, эргэн тойрныхноосоо ажлын тухай магтаал харамгүй сонсоно. Мөн бусадтай хамтран хийж буй төслөөс ашигтай үр нөлөө хүртэх цаг ойрхон байна. Ижил сонирхол, мөрөөдөлтэй хүмүүстэй шинээр танилцана. Гэхдээ хүн бүр чамд дуртай байх албагүйг санаарай. Хуучин өрсөлдөгч чинь гэнэт “сэрж” бусадтай харилцах харилцаанд саад учруулж магадгүй. Гүтгэлэг, урвалтанд өртсөн ч гол нь өөрийнхөөрөө л байхад бүх зүйл сайхан болно шүү. Санхүүгийн хувьд бие даасан хэвээр байна. Гэхдээ банк, хөрөнгө оруулалт, хадгаламжийн тухайд сэрэмжилвэл зохих зүйл гарч магадгүй.
Бүх зүйл хангалттай сайн явагдаж байгаагийн хажуугаар эрүүл мэндтэй холбоотой нэг асуудал бий. Хонинуудын хувьд 3-р сарын гол дайсан бол стресс л байна. Ямарваа нэгэн зүйлийг бодлогогүй юм уу хэтрүүлж бүү хийгээрэй. Үгүй бол чамайг хүсээгүй байдалд чинь оруулж мэдэхээр байна. Зөрчилдөөнд хүргэх нөхцөл байдлаас аль болох зайлсхийж байвал энэ сар гайхалтай болно.
Үхэр
Үхрийн ордны хайр дурлал болон нөхөрлөлийн харилцаа тийм ч амаргүй байх нь. Гэхдээ чи өөртөө хэзээд азыг дуудаж байдаг болохоор асуудал хүндрэх вий гэж айх шаардлагагүй. Харин ойр дотны хүний чинь өвдөлт сэтгэл санаанд нөлөөлж болзошгүй. Ямар ч хэцүү зүйл тохиолдсон, ганцаараа зүтгэхээс илүү бусдаас тусламж ав. Зөрүүдлэх нь сайн юманд хүргэхгүй. Дахин хэлэхэд аз үргэлж чиний талд байдаг учраас сарын сүүлээр ямар ч асуудал шийдлээ олж, эерэг нөхцөл байдлыг бий болгоно. Хувийн амьдралаа хувийн байлгаарай. Хэдий муудалцаж, буруу ойлголцсон зүйл байхгүй ч нэгэнт өөрөө чиний эргэн тойрноос холдож байгаа хүнийг бүү зогсоо. Энэ нь чамд шинээр илүү сайхан харилцаатай хүмүүстэй танилцахад тусална. Аль болох сонирхол өөр өөр хүмүүстэй нөхөрлөхийг хичээ. Тэгвэл өөртөө шинэ ертөнцийг нээж, хайр дурлал найз нөхөрлөл, ажил гээд бүх зүйл дээр шинэхэн сонихон харилцааг бий болгоно.
Ажил, карьер, бизнесийн бүх зүйл чамаас эрч хүч, овсгоо самбаа, идэвхи чармайлт шаардаж байна. Хүлээж буй хариуцлагаасаа болоод стресс, оюуны ядаргаанд орж болзошгүй. Өрсөлдөгч чинь чиний санааг буруутгаж, боломж олгохыг хүсэхгүй байна. Тийм учраас аль болох ажлаа өндөр түвшинд гүйцэтгэж, үүсч болох сөрөг асуудал, үл ойлголцол, харилцааны дутмаг байдал зэрэг зүйлс дээр сайн анхаараарай. Мөн ажлын байран дээрх ослоос сэрэмжлээрэй. Сарын эхний хагаст бүх зүйл бүтэхгүй, болохгүй байгаа мэт санагдах болно. Гэхдээ 3-р сарын турш тийм байна гэж айлтгүй. Сарын сүүлээр хийсэн ажлын чинь үр дүн гарах болно. Бүр тодруулбал цалин нэмэгдэж, албан тушаал ахих магадлал өндөр байна. Өмнө дурдсанчлан сарын эхээр асуудалтай байх тул тэр үедээ санхүүгээ хэмнээрэй. Мөн аль болох хувийн санхүүгийн бүртгэлийг цаг тухайд хийж, илүү хэрэгцээгүй зардлаа хасахыг хичээгээрэй.
Эрүүл мэнддээ сайн анхаар. Ханиад болон биедээ ямар нэгэн хөнгөн гэмтэл авч болзошгүй. Хаврын улирал айсуй цагт аль болох хөдөлгөөнтэй байж, биеийн эсэргүүцлээ сайжруулахдаа анхаараарай. Хэрвээ хоол хүнсээ зөв зохицуулаад дасчихвал чиний эрүүл мэндэд айх зүйл бараг үгүй. Амттанд хэт дурлах зуршилтай бол эрүүл мэндээ бодоод багасгаарай.
Ихэр
Хайр дурлалыг илэрхийлэгч гариг Сугар 4 сарын турш зурхайн “манантсан нутагт” байсан ч эцэстээ тохиромжтой байрлалд ирлээ. Бархасбадь гариг Ихрүүдийг сайн дэмжиж өгнө. Гуравдугаар сард таны хайр дурлал маш ихээр өсөн дэвжих болно.Гэхдээ ззр дүн нь зөвхөн тогтвортой, шалгагдсан харилцаанд сайнаар илрэнэ. Дөнгөж хайрын түүхээ эхлүүлж буй хосуудын хувьд оргилсон, эмзэг мэдрэмжүүд, янаг амрагийн адал явдал нь хурц эргэлтийг авчрах бөгөөд төвөгтэй асуудлыг үүсгэж болох юм. 2014 оны гуравдугаар сард Ихрийнхний эротик өдөөлт санаанд оромгүй байх хандлагатай бөгөөд ухаангүй байдлыг бий болгоно. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний тухай мартаж болохгүй!
Маш их хичээл зүтгэл шаардсан даалгаврууд чамайг хүлээж буй. Гэхдээ үүний дүнд зохих сэтгэл ханамжаа авах болно. Ихрийн ордонд байрлах Санчир гариг чамайг хүчин чармайлтаа тууштай, шаргуу зангаа хурц, оюун санаагаа төгс төгөлдөр байлгахыг уриалж байна. Аз болоход өсөлт дэвшлийг амладаг Бархасбадь гариг чиний мөнгөний ордонд байна. Хийсэн бүхний чинь үр дүн чамд бодитоор ирж, Ихрүүдийн карьерт амжилт, гэрэл гэгээг авчирна. Өөрөөр хэлбэл та мөнгөнөөс гадна алдар хүндийг олж авна.
Ихрийнхний хувьд энэ жилийн хамгийн сайхан сар болно. Хичнээн завгүй байлаа ч эрүүл мэндээ битгий март! Хуваарь гаргах замаар өөртөө амрах цагийг хангалттай гаргаж, өдөр тутмын амьдралаа тогтсон дараалалтай болго. 2014 оны гуравдугаар сард зохистой бус нөхцөл (хүйтэн, чийг, хангалтгүй гэрэл,чанга дуу чимээ гэх мэт) байдлаас үүссэн стрессээс зайлсхийхийг зөвлөж байна. Хэт их зоригтойбайх хэрэггүй,зохистой бодож үзэх хэрэгтэй!
Мэлхий
Сугар гариг чамайг харилцааныхаа зарим хэсэгт анхаарлаа хандуулахыг сануулахын тулд танай ордонд нэлээд удахаар төлөвлөжээ. Хосуудын хооронд гарсан зарим нэг асуудлаар ирээдүйн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж магадгүй. Та хоёрын хооронд юу ч болсон хүлээцтэй, зөөлөн хандаж, түүний оронд өөрийгөө тавьж бодох нь цаашид та хоёрын муудалцах шалтаг, шалтгааныг багасгана. Тийм болохоор чухал биш, жижиг асуудлыг эергээр хүлээж аваарай. Од гаригс 11-р сараас хойш ойлгохгүй байсан зүйлийг чинь энэ сард ойлгуулж мэднэ.
Мэлхийнхэн энэ сард мэргэжлийн хүрээнд өөрийн чадвараа өсгөх боломж ирнэ. Хувийн асуудлаа ажилтайгаа холих нь тийм ч тохиромжтой бус гэдгийг санах хэрэгтэй. Хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ажил хэргийн шугамаар нөхөрлөлийн харилцаагаа бэхжүүлэх, үйлчлүүлэгчиддээ сэтгэлээсээ зөвлөгөө өгөх гэх мэтчилэн зүйлсүүдийг сарын эхээр хэрэгжүүлэхэд тохиромжтой. Энэ нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэх алхмыг чинь хөнгөвчилж өгөхөөс гадна хэн нэгэнтэй эв найрамдалтай харилцаа үүсгэх нь материаллаг хангамжийг чинь сайжруулна. Өнгөрсөн сард тийм ч урам зоригтойгоор гарт орохгүй байсан ажлууд одооноос л дахин анхаарч эхлэх нь. Хамгийн сонирхолтой нь энэ сар чамд хуулийн чиглэлээр суралцах, аялах, хэн нэгэнтэй холын зайны холбоо үүсэх боломжууд гарч ирнэ. Мөн урлаг соёлын хувьд шинэ мэдрэмжүүдийг амтлах болно.
Эрүүл мэнд чинь хэвийн байх учраас урт хугацааны өвдөлтөөс болж цаг хугацаа, ажлаа алдах эрсдэл бага байна. Энэ сард дасгал хөдөлгөөн идэвхтэй хийснээр илүүдэл жинтэй гэж өөрийгөө боддог Мэлхийн ордныхон жингээ хасах харин хэвийн жинтэй хүмүүс дэглэмээ алдахгүй байна.
Арслан
Удаан хүлээлгэсний эцэст, одоо л Сугар гариг чиний ажлын байраас хөдөлж хайр дурлал руу шилжиж байна. Энэ бол маш сайхан мэдээ. Учир нь Сугар гариг эвлэрэл, хүсэл тэмүүлэл, нөлөөллийг авчирдаг. Хаврыг сайхан эхлүүлэхэд яг л дутаад байсан зүйлс чинь мөн биз? Цаашлаад, 2-р сарын сүүлээр харилцаа холбооны гацалтууд арилж сайн ойлголцолд хүрнэ. Сарын эхний хэсэгт мэдрэмж, сэтгэгдэл, санаануудаа бусадтай хуваалцаж, өөрийгөө илэрхийлэхүйн мөчүүд олон тохионо. Тиймээс чамд хүмүүстэй мэтгэлцэх, дүн шинжилгээ хийх, харилцан ярилцах, сээтэн хаях, итгэн үнэмшүүлэх шаардлагууд гарна. Олон нийтийн дунд хөгжилдөж, өөрийн хувьд чухал байр суурьтай хүмүүстэй хувьчлан уулзахад маш оновчтой сар.
Ажил дээрх идэвхгүй боловч харилцаа холбооны тал дээр эв найртай үе дуусч, бужигнасан өдөр хоногууд нойрноосоо сэрэх болно. Үүний нөлөөгөөр чамаас шаардах үр дүн өндөрсөх боловч, хамт олон чинь хөдөлгөөнд орсноор нөхцөл байдал илүү мэргэжлийн, ажил хэрэгч болж байгаа нь мэдрэгдэнэ. Хичээл зүтгэлийн үр дүнд амжилт ирж, харин баг хамт олонтойгоо харилцааны тал дээр бага сага зөрчлүүд үүсч магадгүй. Багаараа хийх шинэ төсөл, шинэ гэрээний сургууд дуулдана. Санхүүгийн хувьд чамд нэмэлт орлого орж ирэх бөгөөд өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш эмх замбараагүй байсан зүйлс цэгцэндээ орно.
Биеийн ерөнхий байдал тийм ч сайнгүй байж болох ч том хэмжээний эрүүл мэндийн асуудлууд харагдахгүй байна. Гэхдээ жолоо барьж, аялалаар явж байхдаа ердийнхөөсөө илүү тайван, сэрэмжтэй байгаарай.
Охин
Охины ордныхны хувьд сард хайр дурлалын хувьд хостойгоо чин сэтгэлээсээ ярилцаж, ойлголцох нь чухал ач холбогдолтой байх болно. Энэ сард нийгмийн харилцаанд анхаарал хандуулснаар хосдоо өөрийгөө хэр онцгой хүн гэдгээ мэдрүүлж тэр яагаад чамайг сонгох болсныг батлан харуулах болно. Нөгөө талаас эргэн тойрны хүрээлэлдээ ч нийгмийн идэвхтэй хүн гэдгээ ойлгуулж ямар нэгэн чухал ажлын санал тавихад нүүр бардам байх нөхцлийг бүрдүүлж өгнө. Хайр дурлалтай учирч амжаагүй байгаа Охины ордыхон энэ сард шинэ харилцаа эхлүүлэхийг хүссэн эрмэлзлээрээ шинэ хайр дурлалыг урин дуудах болно.
Санхүүгийн харилцааны уур амьсгалын хувьд бусадтай хамтран ажиллахаар төлөвлөсөн бүх ажлаа гүйцэлдүүлэх болно. Зарим нэгийнх нь хэрэгжилт удаан хугацааны дараа эхлэх боловч өрсөлдөгчөөсөө хол зөрүүтэй алхаж яваагаа ажлын амжилтаараа мэдэрнэ. Энэ нь та бусадтай хамтран эсвэл бусдын хүсэл эрмэлзлэлтэй нэгдсэнээр бүтээж буй амжилт юм. Сарын дундуур хэн нэгэнд оноосон үүрэг хариуцлагын асуудал хурцаар тавигдаж магадгүй. Энэ нь эхний удаад гарч буй асуудал биш байх бөгөөд, 3-р сар л бүрэн шийдэгдэнэ.Сарын эхээр буюу 3-р сарын эхээр санхүүгийн хувьд гэнэтийн хачирхалтай нөхцөл байдалд орж магадгүй болохоор урьдаас зардал тооцоололдоо нарийн хөтлөлт хийгээрэй. Бичих, ярих, урлаг соёлын болон оюун санааны үйл ажиллагаанд ээлтэй.
Эрүүл мэндийн хувьд энэ сар тийм ч гайхалтай байхгүй ч ноцтой өвчин тусч биеийг чинь зовоохгүй болохоор тайван байж болно. Өмнө нь асуудал болдог байсан архаг өвчнөө оношлуулж анагаах тал дээр шийдэл олж, эмчилгээ хийлгээрэй. Энэ нь дан ганц тэр өвчинд бус биеийн эрүүл мэндэд чинь бүхлээр нь дэм болж дархлааг чинь сайжруулах таатай үеийг авчирна.
Жинлүүр
Ангараг гариг 7 сарыг хүртэл Жинлүүрийн ордонд байрлана. Энэ нь хайр дурлалын харилцаанд чухал ач холбогдолтой үе ирснийг илтгэж байгаа юм. 3-р сард гэнэтийн өөрчлөлтүүд үүсч, өнгөрсөнд тохиолдсон үйл ойлголцол, хайр дурлалтай холбоотой асуудлууд сэргэж, чамгүй хүчин чармайлт шаардах нь. Жинлүүрийн ордныхонд “огцом” үйл явдлуудтай хэсэгхэн хугацаа ирж байгаа тул хайр дурлал шинээр эхлэхэд тийм ч тохиромжтой бус байж мэднэ. Мөн хамтдаа удаан байсан хосууд чухал бөгөөд том шийдвэр гаргахаа түр азнаарай. Та хоёрт зориулагдсан өдрүүд 5-р сарын 20-ноос эхлэнэ. Тиймээс ойрын саруудад хайртай хосын хийх зүйл бол өөрсөддөө байгаа үнэт зүйлсийн үнэ цэнийг мэдрэх юм. Жижигхэн ч гэсэн “үзэсгэлэнтэй” олон чанар та хоёрт бий. Гол нь маргаан, будлианыг л томруулж болохгүй шүү.
Хэдийгээр хайр дурлалын харилцаанд том зүйл төлөвлөж болохгүй ч гэсэн Ангараг гаригийн нөлөө ажилд чинь сайнаар нөлөөлнө. Өөрөөр хэлбэл карьерийн тал дээр дээшлэх боломж чамд гарч ирнэ. Гэхдээ энэ удаагийнх зүгээр л байж байхад ирдэг боломжтой адилгүй шүү. Энэ сард хий дэмий сэлгүүцэх, ажилгүй суух, урам зориг багасах болон мохох зэрэг урьд нь тийм ч их ажиглагдаагүй зүйлс олон гарч болзошгүй. Энергиэ хэрхэн сайн зарцуулж, юунд анхаарлаа төвлөрүүлэх талаар сайтар бодоорой. Мөн зоригоо зөв үнэлж, эрсдэлийг байнга тооцох хэрэгтэй. Хэдийгээр шинэ төсөл хариуцаж ажиллахад тийм таатай биш ч хуучин ажлуудаа гүйцээж, хангалттай хэмжээнд аваачих талаар бодоход тун тохиромжтой байх аж. Дуусгаагүй ажил бүтээмжинд чинь муугаар нөлөөлдөг учир дор дор нь барьж авч хийгээрэй. Анхаарлаа өгөх тусам амжилт тэр хэмжээгээр ихсэнэ. Мөнгө, санхүүгээ сайтар зохион байгуулах шаардлагатай.
Энэ сард гэнэтийн аюулаас хол байж, эрүүл амьдралын хэв маягийг байнга сахь. Зөв хооллолт, хэрэгтэй амин дэмүүд, нэмэлт хүнсний бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэж кофе, алкохолоос хол байгаарай. Бас идэвхтэй хөдөлгөөн чамайг эрүүл байлгах чухал зүйлсийн нэг гэдгийг санаарай. Жинлүүрийнхний хувьд сар бүр онцгой байх ёстой.
Хилэнц
Уур амьсгал бага зэрэг өөрчлөгдөж, “агаар цэвэршинэ”. Хайр дурлалыг илэрхийлэгч Сугар гаригийн өөрчлөлтийн нөлөөгөөр хосуудын амьдралд шинэлэг, өвөрмөц санаанууд төрөн гарна. Чи биеэ даасан байдал, хувийн орон зайн хэрэгцээгээ эрэлхийлж, шинэ туршилтаас эмээхгүй. Нөгөө талаас Нар Хилэнцийн ордын янаглал болон адал явдлын хэсгийг гатлах ба хэрэв чи үүнд нээлттэй байдаг бол сайхан дурсамжууд бий болно. Аялаж явахад эсвэл хэн нэгэн хол газраас ирэх үед “халуухан явдал” чамайг хүлээж байна. Хэрвээ та тогтвортой харилцаанд байгаа бол энэ нь хамтрагчийн сонирхол сэргэх, сексийн амьдрал идэвхжих, эсвэл ямар нэг шинэ, этгээд зүйлд сонирхол татагдах болно.
Энэ сард Хилэнцийнхний бүтээлч сэтгэлгээ, авъяас тодорно. Сурталчилгааны үйл хэргүүд амжилттай бүтнэ. Хэрвээ та ном эхлүүлэх, шинэ санаагаа хэрэгжүүлэх гэж байгаа бол өөр зүйлд цагаа үрэлгүй түүнийхээ араас л яв! Бэлтгэлтэй байж, давуу тал олж авахын тулд зөв газраа зөв цагт байх хэрэгтэй. Гадаад улс орнуудтай холбоотой болон алсын зайн хамтын ажиллагаа, аялал ашигтай байх болно. Мөн орон сууц, байр,үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой санал санаачлага сайн гарах болно. Хилэнцийнхэнд энэ сард мөнгөний асуудал гарахгүй. Өөрөө ч мөнгөндөө хянамгай хандаж сонирхол татагдсан болгондоо түрийвчээ нээхгүй. Мөнгөний хуучин асуудлууд шийдвэрлэгдэж, санхүүгий тал дээр тэнхрэх болно.
Халдварт өвчин, осол, түлэгдэл, гэмтэл бэртэл, мэс зэргээс болгоомжил! Чөлөөт цагаа тайван байхад зарцуулж, өөрийн зүрх, тархиндаа илүү амралт өг.
Нум
Нумын ордны хайр дурлалыг зохицуулагч Буд гариг энэ сард эрчимтэйгээр хөдөлгөөнд орж эхэлнэ. Энэ бол хосуудын хувьд илүү сайхан цаг ирж буйн дохио юм. Та хоёрын хооронд байсан үл ойлголцол, тодорхой бус байдлууд арилж харилцаа буцаад хэвийн байдалдаа орно. Зохицуулах ёстой хэдэн асуудал хэвээр үлдэх боловч чи бүх юм зөв голдрилдоо орж байгаа гэдэгт итгэж болно. Гэр, эцэг эх, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зөрчлүүдэд болгоомжтой ханд. 3-р сарын 17-ноос хойш гэр, гэр бүлтэй хамаатай чухал шийдвэр гаргахгүй байсан нь дээр шүү. Шүүмжлэлд өртөх магадлалтай. Шинэ, сэтгэл догдлуулсан харилцаа ч гэнэтийн бэлэг мэт гараад ирж магадгүй.
Мэдээлэл, харилцаа хоёр бол Нумын ордныхны энэ сард эрхэмлэх ёстой зүйлс. Чи оюун ухаан шаардсан ажлуудыг таатайхан гүйцэтгэх бөгөөд засах, бичих, орчуулах, зурах, тооцоолон бодох чадварууд хурц байна. Мөн уран илтгэх, хэлэлцээр хийх ажлуудад ч амжилт олно. 3-р сард хийх бизнес уулзалт, аялалаас ирэх ашиг нь их. Чиний гараар бүтээгдсэн бүхэн үзэмж төгөлдөр болох болно. Нийгэмд эзлэх байр суурийн тал дээр хүнд үеийнхээ ард гарлаа. Гэхдээ л ажил хэрэг дээрээ яаруу шийдвэр гаргахаас зайлсхий. Дахиад нэг зүйлийг нэмж хэлье. Энэ сар Нумынхны хувьд нийгмийн үйл ажиллагаанд оролцохоос илүүтэй бясалгах, өөртэйгөө ярилцах сар байх болно. Санхүүгийн хувьд ямар нэг өөрчлөлт байхгүй.
Стресс багасч, сэтгэл санааны байдал дагаад зөөлрөх болно. Мэдээж биеийн эрүүл мэнд ч дээрдэнэ. Хөгжилдөх, зугаалах, шинэ соргог зүйлс туршиж үзэх хүсэл чамаас 3-р сарын турш салахгүй. Хэрвээ чи өвлийн турш хөдөлгөөнөө багасгасан бол, одоо хавартай уралдан фитнесстээ явж эхлээрэй. Өөрийнхөө зүйлийг өөрөө хариуц, бусдад найдах хэрэггүй.
Матар
Хайр дурлалын тал дээр санаа зовних зүйл үнэндээ байхгүй гэж хэлж болно. Та хоёрын харилцаа улам гайхамшигтай болно уу гэхээс муудах зүйл гарахгүй. Хамгийн чухал нь хайртай хүндээ итгээрэй. Найз нөхдийн хувьд ч мөн адил итгэл маш чухал. Тэднээс хэт их зүйл хүсэх хэрэггүй. Бүгд тусдаа амьдралтай гэдгийг нь санаж, чамд цаг гаргаагүй үед нь бүү гомд. Ганц бие хүмүүсийн хувьд энэ амьдралдаа цэг тавих цаг иржээ. Урин дулаан хавар цаг чамд хайр тээсээр ирж байна. Асуудлын гол нь чиний тэдэнд тавих өндөр шаардлагад л оршиж байгаа гэдгийг бодоорой. Хэн нэгний сүүдэр дунд үлдэхээс зайлсхийж, хурдтайхан хөдлөхгүй бол чинийх байхаа болиход тийм ч хэцүү биш. Гэр бүл, хайр дурлал, найз нөхөд, хамт олон гэх мэт бүх харилцаан дээр ямар ч асуудал үүссэн бай ярилцаагүйн улмаас буруу ойлголцол үүсч магадгүй. Тийм болохоор дотроо бодож байгаагаа нуухгүйгээр илэн далангүй ярилцаарай.
Ажил хэргийн тал дээр өмнөх сараас сайжрах зүйл олон байна шүү. Сайн хамтран ажиллагч, ашигтай хамтрах санал, албан тушаал дэвших боломж гээд бүгд чамд нээлттэй байна. Харин боломжийг анзаарахгүй өнгөрч магадгүй. Ер нь бол энэ сард олдсон бүх боломжийг ашиглаж чадвал мөнгө өөрөө хүрээд ирнэ. Боловсролоо дээшлүүлэх тал дээр боломж судалж, хэрэгжүүл. 2014 оны 3 сар бол ажлын хувьд оргил сар байх болно. Тийм ч учраас хэсэгхэн хугацаанд амралтгүй ажиллахад гомдоллох шалтгаангүй. Ажлаас гадна сонирхол, мөрөөдлөөрөө санаа нэгдэх нийгмийн бүлгүүдэд элсээрэй. Энэ нь чамд шинэ зүйл хийх эрч хүч, сэдэл санаатай болоход тусална. Хэн нэгэнд ажлын шугамаар туслах шаардлага гарахад битгий татгалзаарай. Мөн цагийн ажлыг цагт нь хийгээгүйн төлөө харамсах вий. Энэ сард үнэтэй, их хэмжээний мөнгө зарцуулах зүйл битгий хийгээрэй гэж од гаригс сануулж байна. Мөнгөө хэмнэх нь илүү чухал байгааг анхаараарай.
Эрүүл мэндийн хувьд ноцтой асуудал үүсэхгүй. Гэхдээ тийм гээд тайван байж болохгүй. Чиний л бие учраас өөрийгөө халамжилж, витаминжуулж, дархлаагаа сайжруулах арга хэмжээ аваарай. Дулааны улирал ирж байгаа болохоор явган алхах, дугуй унах, ойрхон зайд гүйх гэх мэт зардалгүйгээр эрүүл мэндэдээ анхаарах боломжийг ашиглаарай.
Хумх
Хавар ирж байгаа болоод ч тэр үү гуравдугаар сар тэр чигтээ хайр дурлалаар амьсгалах нь. Эротик хүслийг өдөөгч Буд гариг болон хайр дурлалын Сугар гаригууд Хумхын ордод байрлаж сарын турш чамайг хүсэл тачаал, догдлолоор хөглөх болно. Буд, сугар гаригуудын нөлөөнд орсон чи бусдыг татах увидас, сэтгэл ханамж, анхаарлын төвд байж маш ихээр нөлөөлж чадна. Мөн цаанаасаа л чамд энхрий зөөлөн ааль, хүссэнээ хиймээр зориг ундраад байна. Магтаал, бэлэг хүлээн авч гайхалтай мэдрэмжтэйгээр энэ сарыг өнгөрөөнө. Чамайг сонирхсон эсрэг хүйстнийхээ хүсэлтээс татгалзахад хэцүү байна. Учир нь чамд нэг л амьдрах юм чинь гэсэн тодотголтой зоригт үйлдлүүд хийх сэдлүүд цаанаасаа төрөөд л байх болно. Хэрвээ чи хостойгоо тийм ч романтик биш хатуу харилцаатай бол энэ сард нэг л өөр, хөг аялгуу дүүрэн байна.
Үр бүтээл өндөр байж орлого чинь нэмэгдэх азтай сар ирж байна. Энэ сард ажил чинь чамд албадлага биш сайн дурын зүйл мэт сайхан санагдаж ихэнх зүйл бодож байсанчлан бүтэх болно. Магадгүй чамд ид шидийн гэмээр ч санагдаж болно. Гэхдээ энэ мэдрэмж, эрч хүчээ дараа дараагийн сардаа ч удаан хадгалахыг хичээгээрэй. Шинэ ажлын түншүүд чинь чамд тусалж, найрсаг харьцсанаар хөгжилтэй, урам зоригтой байдал давамгайлах болно. 3-р сарын 17 хүртэл од эрхсийн тааллаар өөрийгөө илэрхийлэх, бусдын үзэл бодлыг хүлээж авч тусгах, ойлголцох тал дээр чи гайхалтай байх болно. Харин хичээл сурлага, судалгааны ажил хийж байгаа Хумхынхны хувьд тийм ч урагштай байхгүй нь бололтой. Гэхдээ сарын сүүлээр нөхцөл байдал дээрдэнэ.
Сарын эхний 14 хоногт эрч хүч, үр бүтээл болон сэтгэл санаа чинь ч сэргэг сайхан байна. Ерөнхийдөө энэ сард эрүүл мэндийн хувьд санаа зовохоор зүйл тохиолдохгүй. Гэхдээ калори ихтэй хоол, хэт чихэрлэг зүйлсээс бага чгэсэн зайгаа барьж байвал сайн.
Загас
Хостой Загасынхны хувьд хайр дурлалын харилцаанд нь тийм ч их өөрчлөлт гарахгүй энгийн үргэлжилнэ. Гэхдээ нууцхан таамаглаж байсан зүйл чинь чиний өмнө биеллээ олж сэтгэл санаанд чинь нөлөөлнө. Хайр дурлалын Сугар болон Буд гаригууд ганц бие Загаснуудад сайхан боломжийг хэд хэдэн удаа олгох болно. Сарын хоёрдугаар хагасаас хайр дурлал, сексийн амьдралд чинь томоор бичигдэх үйл явдал өрнөнө. Энэ 4 сарыг дуустал ямар нэг байдлаар үргэлжилнэ. Ерөнхийдөө энэ сард хайр дурлалын хувьд нам тайван байх ч дараа сараас жинхэнэ үйл явдлууд өрнөж эхлэх учраас зүгээр л завсарлага гэж ойлго.
Хувийн амжилт ололтын сар ирж байна. Хамт олныхоо дунд нэр хүндтэй байж, хүндэтгэл хүлээх болно. Бусдын магтаал сайшаалыг талархан хүлээн ав. Гэхдээ өөрийгөө чадна гэж баттай бодохгүй байгаа ажилдаа ханцуй шамлан орохгүй байсан нь дээр. Өдөр тутмын ажлын бүтээмж өндөрсөж, олон зүйлээс туршлага хуримтлуулах болно. Энэ сард материаллаг хангамж тийм ч сайн биш байх ч, сэтгэл санаа чинь үүнээс үл хамааран баяр хөөртэй байх болно. Учир нь хүн хүндээ эрдэнэ болохоор хамт олонтойгоо найрсаг харилцаатай байгаа нь л чамд сайхан санагдана. Өр зээлээ хугацаанд нь төлөөрэй. Үгүй бол маш том алдагдал хүлээж байна. Шинээр зээл авах гэж бодож байгаа хүмүүст яг одоо цаг нь ирж байна гэдгийг дуулгая. Санхүүгийн хувьд зарим нэг бэрхшээлүүд гарах ч санаачлагатай сэргэлэн байдлаараа энэ бүгдийг хяналтандаа байлгаж чадна. Мөн энэ сард төлөвлөн зохион байгуулах чадвар чинь ажлын талбар дээр маш их хэрэг болно.
Эрүүл мэндийн хувьд бусад сартай харьцуулахад гайхалтай сайн байна. Буд гаригийн нөлөөгөөр бие, сэтгэл санааны муу бүхэн чамайг тойрч гарна. Гэхдээ хэтэрхий их ажлын ачааллыг өөр дээрээ үүрэхээс татгалзаарай. Хэтэрхий эмзэг мэдрэмтгий, санаа зовомтгой байдлаа далд хийгээд өөртөө амралт олгохыг од эрхэс чамд зөвлөж байна.
www.URLAG.mn