Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»Энэ амралтын өдрүүдэд “Ламбугайн нулимс” дуурьтай
Дуурь

Энэ амралтын өдрүүдэд “Ламбугайн нулимс” дуурьтай

Урлаг Урлаг16/05/2025Шинэчлэгдсэн:16/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ын уран бүтээлчид энэ тавдугаар сарын 17,18-нд 17:00 цагаас “Ламбугайн нулимс” дуурийг толилуулах гэж байна.

“Ламбугайн нулимс” дуурь нь их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэгээр, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн цомнолоор бүтээгдсэн Төрийн шагналт Халтарын Билэгжаргалын дуурь билээ.

Тус дуурийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулан тавьж, анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглосон бөгөөд Монгол улсын Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх удирдан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Төмөрхуягийн тайзаар амилсан байна.

XIX зууны Монголын бодит амьдралаас сэдэвлэн зохиогдсон энэхүү дуурь нь хөгжмийн бүтээлийн хувьд театрын тайзнаа тоглогдож буй үндэсний шилдэг дууриудын нэг юм.

Үйл явдлыг сийрүүлбэл, Гэвш Лодон нэгэн өдөр санамсаргүй учирсан Цэрэнлхам хүүхэнд ухаангүй дурлан сэтгэл зүрх, эд хөрөнгөө харамгүй зориулна. Гэвч Цэрэнлхам зальжин, шуналт эхийнхээ зөвлөснөөр нэгэнт эхнэр авах боломжгүй лам хүний хайр сэтгэлийг хөсөр хаяж баян залуутай заяа холбохоор шийднэ. Үүнийг мэдсэн Лодон гэвш шаналан уйлан гуйвч номын ёсыг зөрчсөн нь түмэн олноо ил болсон тул муу нэр зүүн, олны доог болсоор хүрээний гудамжинд уйлан үлдэнэ.

Энэ удаа  гурван бүлэг, зургаан үзэгдэлт “Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир анх удаа удирдахаар болжээ.

  • Удирдаач Ц.Тэлмүүн-Очир /МУСТА/
  • Зураач Б.Төмөрхуяг /МУУГЗ/
  • Найруулагч Л.Эрдэнэбулган /МУУГЗ/
  • Хөтлөх найруулагч Б.Цэрэндаваа /МУСТА/
  • Найрал дуучид, Балетын жүжигчид оролцон Симфони найрал хөгжим хөгжимдөнө.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026
Дуурь Урлаг

Баярсайханы Батжаргал Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

10/07/2026
Дуурь Урлаг

Г.Ариунбаатар “Монгол сонгодог 4” тоглолтоо толилуулна

24/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Scary Movie” киноны Ghostface дүр насанд хүрэгчдийн “OnlyFans” платформд хуудастай болжээ

23/07/2026

Жүжигчин Том Хиддлстоныг “Ичмээр жүжиглэлттэй” гэв

23/07/2026

Италийн алдарт жүжигчин Орнелла Мути ОХУ-ын иргэншил авахаар зэхэж байна

23/07/2026

“Blackpink”-ийн Лиса өөрийн амьдрал, карьерын түүхээ өгүүлэх “Always Lalisa” баримтат киногоо Торонтогийн олон улсын кино наадамд толилуулна

23/07/2026

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.