Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ
Сонгодог урлаг

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг21/05/2025Шинэчлэгдсэн:21/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНХАУ-ын Бээжин хот дахь Австрийн Элчин сайдын яамны санаачилгаар Австрийн соёлын форумын хүрээнд хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер 2025 оны тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд монголд айлчлан ирж, тоглолтоо толилуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Маттиас Флецыбергер нь Австрийн Вена хотод төрсөн бөгөөд таван настайгаасаа төгөлдөр хуурч мэргэжлээр Вена хотын урлагийн сургуульд суралцан төгссөн байна. Дэлхийн нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн олон уралдаанд түрүүлсэн алдартай төгөлдөр хуурч тэрбээр концертын болон дуурийн удирдаач мэргэжлээр үргэлжлүүлэн суралцан төгсөж, олон дуурь болон симфонийн бүтээлүүдийг Вена хотдоо болон олон улсад тууривсан туршлагатай уран бүтээлч аж.

Тухайлбал,

  • Чех Прага хотын Дуурийн театр
  • АНУ, Канад (“Walt Disney hall”, Montreal, Toronto зэрэг хотуудын филармони)
  • София филармони
  • Швейцар улс (St.Gallen Theater)
  • БНСУ (“Seoul Arts Center”)
  • Япон (Bunka Kaikan Tokyo)
  • БНХАУ (NCPA Beijing, “Oriental Art center” Shanghai) зэрэг алдартай газруудад амжилттай ажиллаж байсан.

Мөн тэрбээр 2015 онд анх удаа Монголд ирж, УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид, дуурийн дуучид болон төгөлдөр хуурчидтай ажиллаж байсан туршлагатай удирдаач юм.

Одоо Австри улсын ерөнхийлөгчийн айлчлалыг угтан, Австри улсын ерөнхийлөгчийн тамгийн газрын соёлын асуудал эрхэлсэн зөвлөх, БНХАУ-д Австри улсаас суугаа Элчин сайдын яамны Соёлын консул хатагтай Гүдрүн Хардиман Поллроссын урилгаар хоёр дахь удаагаа манай улсад ирж мэргэжлийн урлагийн байгууллагууд болох УДБЭТ, Улсын филармони, Монгол Улсын Консерватори зэрэг байгууллагуудын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.

Удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецыбергер нь 2025 он тавдугаар сарын 19,20-ны өдрүүдэд УДБЭТ-ын гоцлол болон найрал дуучдад мастер класс өгч ажилласан  байна.

Тэрбээр 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр дэлхийн сонгодог бүтээлүүдийн дээжисээс УДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран эгшиглүүлэх гэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Д.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн сайд Ч.Ундрамын шийдвэрийг хүчингүйд тооцжээ

16/02/2026
Сонгодог урлаг Урлаг

ФОТО: “Э.Чойдог-100 жил” тоглолтын найрал хөгжмийн бэлтгэлээс

16/02/2026
Сонгодог урлаг Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.