Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ
Сонгодог урлаг

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

Урлаг Урлаг24/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оросын алдарт бүжиг дэглээч, балетмейстер, бүжигчин, багш Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгссөн байна.

1927 онд ЗХУ-ын Ленинград хотод төрсөн Юрий Николаевич Григорович 1947-1957 онд Кировын нэрэмжит Ленинградын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, 1961-1964 онд тус театрын бүжиг дэглээчээр ажиллаж байжээ.

20 дугаар зууны хамгийн агуу бүжиг дэглээчдийн нэгээр нэрлэгддэг тэрээр дэлхийд нэртэй Оросын “Большой Театр”-ын ахлах бүжиг дэглээчээр 1964-1995 оны хооронд 30 гаруй ажиллаж байсан юм.

Тэрээр 1953 онд Н.Римский-Корсаковын “Садко”, 1954 онд Ж.Верди-гийн “Риголетто”, 1957 онд С. Прокофьевын “Чулуун цэцэг”, Т.Хренниковын “Эх”, 1959 онд А.Дворжакийн “Агуу хайр”, 1959 онд В.Рубина-гийн “Гурван бүдүүн”, 1961 онд А.Меликовын “Хайрын тухай дууль” зэрэг дуурийн бүжгийг дэглэсэн байдаг.

Мөн түүнчлэн “Раймонда”, “Догшин Иван”, “Ромео Жульетта хоёр” зэрэг дуурь болон балетын бүжгийн дэглэлтүүдээрээ алдартай билээ.

Түүнийг 1995 онд “Большой театр”-аас гарахад тус театрын 200 жилийн түүхэнд анх удаагаа бүжигчид эсэргүүцэл зарлаж байсан ажээ. Гэвч ЗХУ задран унасны дараа хүнд хэцүү он жилүүдэд тус театрын нөхцөл байдал ч хэцүүдэж, Ю.Григорович Краснодар хот руу нүүж, хувийн балетын компани байгуулж байжээ.

Гэхдээ тэрээр 2008 онд Большой театрт эргэн ирж, бүжиг дэглээч, балетмейстерээр ажилласан байдаг юм.

Большой театрын урын сан, репертуарын үндэс болсон бараг бүхий л сонгодог балетын дэглэлтийг тавьсан Юрий Григоровичийн хөдөлмөрийг үнэлж, 1973 онд ЗХУ-ын Ардын жүжигчин, 1986 онд ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн баатар цол, тэмдгээр шагнаж байжээ.

Большой театр болон Мариинскийн театрын дарга Валерий Гергиев “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа Ю.Григоровичийг “олон арван жилийн турш хүндэтгэл, бишрэлийг хүлээсэн домогт хүн юм” гэжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Юрий Григоровичид төрсөн өдрийн мэнд дэвшүүлэхдээ түүнийг “Оросын түүхэнд бүхэл бүтэн эрин үеийг шингээсэн Оросын балетын бахархал” хэмээн хэлж байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Өсвөрийн хийлчид Италид болох тэмцээний бэлтгэлээ хангаж байна

31/12/2025
Сонгодог урлаг Урлаг

Э.Амартүвшин Дэлхин шилдэг баритон шагнал хүртжээ

23/12/2025
Сонгодог урлаг Урлаг

Г.Ариунбаатар ирэх оны эхний хагаст Орос, Итали, Герман, Франц, Испанийн театруудад гоцолно

22/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

MTV хөгжмийн сувгуудаа хааж, нэгэн эрин ийнхүү өндөрлөлөө

09/01/2026

“Roblox” чат ашиглахад заавал нас баталгаажуулах шинэ зохицуулалт нэвтрүүллээ.

09/01/2026

Реппер Шон “Дидди” Комбст ерөнхийлөгч Дональд Трамп өршөөл үзүүлэхгүй

09/01/2026

“Nature’s Charisma” бие даасан үзэсгэлэнг нээлээ

09/01/2026

Гавьяат тамирчин Б.Энх-Оргил “Ховд аймгийн хүндэт иргэн” боллоо

09/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.