Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Нэг төгрөг” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа
Нийгэм

“Нэг төгрөг” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Урлаг Урлаг03/06/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгт “төгрөг”-ийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкаас “Нэг төгрөг” нэг унцын алт, мөнгөн дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа.

Одоогоос 100 жилийн тэртээ буюу 1925 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр 900 сорьцтой цагаан мөнгө, 18 грамм жинтэй “Нэг төгрөг”-ийн зоосон болон долоон төрлийн цаасан мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргасан түүхтэй. Энэ ойг тохиолдуулан “Нэг төгрөг” дурсгалын зоосыг хэт өндөр  (smartminting ultra high relief) технологиор, нэг унц буюу 31.1 гр жинтэй, 33 мм диаметртай, 999.9 сорьцтой цагаан мөнгө, алтаар цутгаж худалдаанд гаргалаа.

Мөн хүүхэд залууст мөнгөн тэмдэгтийн тухай мэдлэг мэдээлэл олгохоор төв банканд шинэ танхим нээж, мөнгөн тэмдэгтийн тоног төхөөрөмж, хэв, зоос, мөнгөний нууцлал, алтны жин, 1925 оны “Үнэн” сонин зэрэг эд зүйлсийг байрлуулсан аж.

Аливаа үндэстний мөнгөн тэмдэгт нь тухайн улсын ёс заншил, бахархал, хөгжлийг өгүүлсэн байдаг бөгөөд санхүү, төлбөрийн хэрэгслийн түүхэнд чухал ач холбогдолтойг Монголбанк тодотгожээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026
Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.