Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Хурд” хамтлаг марктай боллоо
Дуу хөгжим

“Хурд” хамтлаг марктай боллоо

Урлаг Урлаг16/06/2025Шинэчлэгдсэн:16/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хурд” хамтлагийн гишүүд болон логог дүрслэн харуулсан маркийг зураач Б.Хосбаяр бүтээжээ. “Монгол шуудан” ХК-иас хэвлэн гаргасан энэ марк нь 1183 дахь шуудангийн отгон марк болж, дэлхийн 92 орон руу зорчих эрхтэй болж байна. “Хурд” хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм.

May be an image of ‎text that says '‎XyPA XAMTЛAr c3A3BT MAPKИЙH AHXHbl eAPИЙH H33лT 2025.06.16 2025. משען ዞቆጦች 1E MONGOLIA በቢባበልባይ ችትቶችችናልን TEFT- EЛEr TREE 6000T‎'‎

Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүржээ.

“Хурд” хамтлаг нь зургаан гишүүнтэйгээр анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны гуравдугаар сард Улсын циркт амжилттай тоглосоноор, Монголын хөгжиж буй рок хөгжмийн түүхэнд цоо шинэ эрэлхийлэл, шинэ стиль хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж, Монголын ард түмнийг, тэр дундаа амьд хөгжим сонирхогч рокер залуусыг байлдан дагуулж байв. “Хурд” хамтлаг 1998 онд Монголд анх удаа “UNPLUGGED” концерт тоглож мөн сонгодог оркестр хөгжимтэй хамтран “Симфони хурд” концертыг 2001 онд тоглосон. Хамтлаг анхны “Хар салхи” концертоос хойш Улаанбаатар хотод нийтдээ 24 удаагийн бүрэн хэмжээний цагийн тоглолтыг хийсэн байна. Эдгээр тоглолтууд дундаас 2005 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд тоглосон “Талархалын тоглолт” 120 мянган үзэгч цугларч байснаараа алдартай.

Харин энэ удаа тэд 30 жилийнхээ ойн хаалт болгож “Бүсгүй” амьд хөгжмийн тоглолтоо 2025 оны зургадугаар сарын 21-ний өдөр “SocialPay” паркт хийх гэж байна.

Мэдээлэл авах утас: 9913-9933, 9095-6666
Тасалбар захиалах: VIP тасалбарыг FreshPack.mn вэбсайт, FreshPack аппликейшн болон 7777-5020 дугаараар холбогдон үнэгүй хүргүүлээрэй.
May be an image of 2 people and text that says 'yPn 'yPnXAMTЛAr XAMTORR 2025.06.16 .15 2025'
May be an image of 2 people and text
May be an image of 2 people and text
May be an image of 2 people and text
May be an image of 2 people and text
May be an image of 1 person and text
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

BTS хамтлаг 2026 онд шинэ цомог гаргаж, дэлхийн аялан тоглолт хийнэ

02/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

01/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Лиза “Netflix”-ийн “Hitmakers” цувралд оролцоно

01/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.