Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“АРА ФЕСТ 2025” долоо, наймдугаар сарыг дамнан үргэлжилнэ
Дуу хөгжим

“АРА ФЕСТ 2025” долоо, наймдугаар сарыг дамнан үргэлжилнэ

Урлаг Урлаг20/06/2025Шинэчлэгдсэн:20/06/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“АРА ФЕСТ 2025” гурав дахь жилдээ цар хүрээгээ улам тэлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын нэртэй уран бүтээлчид, Монголын бүх үеийн одод, үндэсний өв соёлын гайхамшгийг нэгтгэсэн цогц арга хэмжээ болж АРА Комплекс, Архангай аймагт 2025 оны зургаадугаар сарын 24-өөс наймдугаар сарын 3-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

“ARA FEST 2025” наадмын гол зорилго Монголын язгуур өв соёлоос эхлээд орчин үеийн урлагийн бүхий л төрлийг дэмжин, дэлхийн дэвжээнд таниулах, тэр дундаа үзэсгэлэнт Архангай нутгаа аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх юм байна.

“ARA FEST 2025” энэ жил зөвхөн хөгжмийн наадам гэхээсээ илүүтэй гэр бүл, найз нөхдөөрөө ирж оролцон, мартагдашгүй дурсамж бүтээх цогц орчныг бүрдүүлэхээр зорьсон төдийгүй дэд бүтцээ улам сайжруулж, боловсон ариун цэврийн байгууламж, нарны эрчим хүчний эх үүсвэр, найман метр өндөртэй хамгийн том гулсуур, 300 метрийн “зип лайн” байгуулсан ба олон улсын стандартын богино зайны морин тойруулга үйл ажиллагаагаа эхлүүлэх аж.

“АРА ФЕСТ 2025” долоо, наймдугаар сарыг дамнан үргэлжлэх бөгөөд долоо хоног бүр өөр өөр төрлийн арга хэмжээгээр дүүрэн байх юм.

Майхантай аялагчдад зориулсан тусгай бүсүүд, аяллын шинэ шийдэл болох унтлагын капсулуудыг анх удаа нэвтрүүлж байгаагаараа онцлог юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Spotify” BTS-ээс уучлалт гуйлаа

18/05/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: “A Sound” хамтлагийн “Баяртай” тоглолтоос

18/05/2026
Дуу хөгжим Урлаг

Д.Уламбаяр (Ука): “Мөрөөдөл бид хоёр” дуугаа дуулах мөчид би 11 настай өөрийгөө мөрөөдөлтэй нь хамт тэвэрч байгаа юм шиг санагддаг

18/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spotify” BTS-ээс уучлалт гуйлаа

18/05/2026

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

18/05/2026

ФОТО: “A Sound” хамтлагийн “Баяртай” тоглолтоос

18/05/2026

G-Dragon “Team GD” багийн гол ажилтнууддаа Сөүл хотын үнэтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн орон сууц бэлэглэжээ

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.