Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Камертон” хамтлаг өнөөдөр 30 “нас” хүрлээ
Дуу хөгжим

“Камертон” хамтлаг өнөөдөр 30 “нас” хүрлээ

Урлаг Урлаг24/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг “Камертон” өнөөдөр 30 “нас” хүрлээ.

Хөгжим бүжгийн коллежийн сурагч ахуйгаасаа нөхөрлөж, өнөөгийн “Камертон” хамтлагийг байгуулсан Болдоо, Эба, Ганаа, Мээдээ нар уран бүтээлийн гараагаа хүүхдийн “Маамуу гааш ир” дууг хөгжимгүйгээр өнгө салган дуулж, видео клип гарган эхэлж байв.

Улмаар 1995 оны намар “18 нас” дуугаа гаргасан нь хит болж, “Камертон” хамтлаг Монголын рок попын ертөнцөд цоо шинэ өнгө аяс авчирч, залуусыг байлдан дагуулж чадсанаар тэр жилдээ “Пентатоник” наадмаас шилдэг дебют хамтлаг шагналыг хүртэж байв. Ингээд ганцхан жилийн дотор анхны дуугаараа нэрлэсэн цомгоо гаргаж, анхны тоглолтоо хоёр өдөр хийснээр Монголын хөгжмийн ертөнцөд тэд байр сууриа нэгэнт эзэлсэн юм. “18 нас” цомгийн “Хэн ч уйдаагүй хайр”, “Сартай шөнийн дуу”, “Халуун тэнгэр” гэхчилэн дуунуудын олонхыг хамтлагийн гишүүд өөрсдөө зохиосон нь сонсогчдод бүр ч их таалагдаж байлаа.

1997 онд “Зүүд”, “Гудамжинд”, “Хүсэл хясал” дуунууд нь ч мөн хит болж, “Од дуу хоёр”, “Зүүд” дуунуудын клип гарснаар “Камертон”-ынхон одоогийнхоор охидын краш болж, удалгүй бие даасан хоёр дахь тоглолтоо “Хүсэл хясал” нэртэйгээр хийсэн юм. Эл тоглолт нь амжилттай болсон ч, хамтлаг уналтад орж, ирээдүй нь хэрхэх нь тодорхойгүй болсон юм.  Харин тэднийг Л.Тайванбат буцаан нэгтгэж,  “Камертон”-ынхон “Greatest Hits” тоглолтоо сенсаацитай хийв.

Энэ үеэс тэд уран бүтээлдээ улам л ханцуй шамлаж, өнөөдрийг хүртэл “Камертон” хамтлаг “Уйлахдаа ухаар”, “Амин нутаг”, “Retro 2 Remix”, “June 24”, “Төгсөшгүй”, “Өнөөдөр”, “Хайрын хот”, “June 2004”, “Celebration”, “Хязгааргүй”, “Сэтгэлийн хүч” зэрэг цомог гаргаж, 20 гаруй бүрэн хэмжээний бие даасан тоглолт хийжээ.

Хамтлагийн уран бүтээлээс гадна хамтлагийн гишүүд тус тусын бие даасан уран бүтээлүүдээ туурвиж, цомгуудаа гаргасан. Тухайлбал, Б.Эрдэнэбат “4th street”, Г.Мэнд-Амар “Mi amore”, “Чамд хэлье”, Л.Ган-Эрдэнэ “Дурлалын тэнгис”, “Хайрын нэрээр” зэрэг цомгоо гаргасан бол тус хамтлагийн ахлагч, “B” продакшны захирал, Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болд бие даасан 14 цомогтой.

Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд шинэ үзэгдэл байж, олон зүйлийн анхдагч болсоор ирсэн “Камертон” хамтлагт 30 жилийн ойнн баярын мэнд хүргэе.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Icetop” хамтлаг “Аавуудын өдөр”-өөр “Шүтээн минь” тоглолтоо хийнэ

14/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Blackpink”-ийн “Jump” дуу нэг хоногийн дотор 47 улсын чартыг тэргүүлэв

14/07/2025
Дуу хөгжим Урлаг

Дашзэвэгийн Жаргалсайхан Төрийн шагнал хүртлээ

10/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Майкл Райдер “Céline” брэндэд зориулсан анхны цуглуулгаа танилцуулжээ

14/07/2025

“Cool people” судалгааг 12 орны иргэдээс авчээ

14/07/2025

ФОТО: Парисын загварын долоо хоногоос

14/07/2025

“Icetop” хамтлаг “Аавуудын өдөр”-өөр “Шүтээн минь” тоглолтоо хийнэ

14/07/2025

“Blackpink”-ийн “Jump” дуу нэг хоногийн дотор 47 улсын чартыг тэргүүлэв

14/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.