Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»“Хунт нуур” балетыг гурван өдрийн турш хоёр өөр театрын тавилтаар толилуулна
Балет

“Хунт нуур” балетыг гурван өдрийн турш хоёр өөр театрын тавилтаар толилуулна

Урлаг Урлаг25/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ын 2025 оны төвлөгөөт томоохон ажлуудын нэг нь П.И Чайковскийн “Хунт нуур’ балетын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа юм.

Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковский амьдралдаа “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, “Хунт нуур” гэсэн гурван том балет бичсэн байдаг. Энэ дотроосоо “Хунт нуур”-ыг дэлхийн сонгодог балетын оргил нь гэж уздэг. Учир нь тус балетад бүжиглэсэн бүжигчид сонгодог арга барилтай жинхэнэ балетын жүжигчин болж чаддаг аж.

П.И.Чайковскийн “Хунт нуур” балет нь анх 1877 оны гуравдугаар сарын 7-нд Большой театрт тоглогдож байжээ. Тус бүтээлийг П.И.Чайковский анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэрээр нэг үзэгдэлтэйгээр бүтээсэн аж. Гэвч тус бүтээл нь хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн ташаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болж хөгжсөн байна.

УДБЭТ-ын уран бүтээлчид “Хунт нуур” балетын 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг 2025 оны зургаадугаар сарын 26, 27-ны өдрүүдэд ОХУ-ын Буриадын театрын уран бүтээлчдийг урьж, Буриадын театрын тавилтаар, 28-ны өдрийн 17.00 цагт өөрийн театрын тавилтаар 203 дахь удаагаа тоглох гэж байна.

ОХУ-ын Буриадын театрын ерөнхий балетмейстр, ОХУ-ын гавъяат жүжигчин Дамбаев Баярто, балетын гоцлооч Ямада Харука, Ванданов Эльдар, Богданова Александра, Болтанов Алдар зэрэг 60 уран бүтээлчид  тоглох юм байна.

П.И.Чайковскийн “Хунт нуур” балет нь манай улсын театрын тайзнаа 1975 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамьяндагвын дэглэлт, Ж.Чулууны удирдлагаар тоглогдож, тайзны ерөнхий зураачаар Ардын зураач.Ч.Гунгаасүх ажиллаж байжээ. Тус балетын гол дүрүүдэд УДБЭТ-ын үе үеийн балетын гоцлол бүжигчид тоглож байсан түүхтэй бөгөөд 50 жилийн өмнө а “Хунт нуур” балетын гол дүрүүд буюу Одетта, Одиллияд Зууны манлай балетын жүжигчин, Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридэд Гавьяат жүжигчин Э.Оюунбат, Ротбартад Гавьяат жүжигчин Н.Баатар, Алиа салбадайд Ардын жүжигчин Х.Ганбаатар нар тоглож байв.

“Хунт нуур” балетыг симфони оркесторгүйгээр төсөөлөхийн аргагүй. Учир нь хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудийн уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг хөгжмийн дээд хэлээр илэрхийлсэн байдгаараа онцлог юм. Тэгвэл тус балетыг амилуулдаг гол зуйл бол гоцлол хөгжмийн номер байдаг. Тэгвэл анхны хөгжмийн гоцлолуудыг хийл-Гавьяат жүжигчин Л.Аюуш, виолончель-Ж.Жиняаз, труба-Ч.Наранхүү, арф-Бү.Чинбат, гобой-Н.Даваадорж, кларнет-Г.Гомбосүрэн, флейт-Н.Даржаа, фагот-Л.Мягмарсүрэн, волторн- Гавьяат жүжигчин Б.Батчулуун нар тогложээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балет Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн дэглэлтээр тайзнаа амилна

24/10/2025
Балет Урлаг

ФОТО: “Хунт нуур” балетаас

13/10/2025
Балет Урлаг

Амралтын өдрүүдэд “Хунт нуур” үзэгчдийн хүртээл болно

09/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүсгүйчүүдийн краш Seryoja “US” амьд тоглолтоо толилуулна

29/10/2025

BTS-ийн RM АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үндсэн илтгэлийг тавина

29/10/2025

‘All I Want For Christmas Is You’ дуу Spotify дээр дахин трэнд болж эхэллээ

29/10/2025

Японы ерөнхий сайд Санаэ Такаичийн барьсан “Hamano Inc”-ийн “Grace Delight Tote” цүнх захиалгадаа дарагджээ

29/10/2025

“Ахмад Америк” аав болжээ

29/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.