Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»Г.Ариунбаатар ирэх сард Орос, Франц, Италийн театруудад дуулна
Дуурь

Г.Ариунбаатар ирэх сард Орос, Франц, Италийн театруудад дуулна

Урлаг Урлаг30/06/2025Шинэчлэгдсэн:30/06/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-27-нд Ж.Вердийн “Риголетто” дуурийн шинэ хувилбарыг Большой театрын аялан тоглолтын хүрээнд Санкт-Петербургт Мариинскийн тайзнаа толилуулсан юм.  Түүнчлэн өнгөрсөн жилийн сүүлийн улиралд л гэхэд тэрбээр “Марийнский” театраасаа гадна алдарт Большой театр, Франц улсын Гренобль хотын театр, Парис хотын филармони, Францын Лион хотын Дуурийн театрын тайзнаа урилгаар дуулжээ. Түүнчлэн тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 30, зургаадугаар сарын 1-нд Испанийн Менорка хот дахь алдарт “Fundació Menorquina de l’Òpera” театрт Ж.Вердийн “Аида” дуурийн Амонасрогийн дүрд, зургаадугаар сарын 28-нд ОХУ-ын Москва хотын Их театрт (Большой театр) Ж.Вердийн “Аида” дуурьт дуулжээ.

Тун удахгүй тэрбээр Орос, Франц, Италийн театруудад гоцолно. Тодруулбал, ирэх долдугаар сарын 4-нд ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинский театрт Ж.Вердийн “Эрнани” дуурьт, долдугаар сарын 20-нд Францын Оранж хотын эртний Ромын театрт Ж.Вердийн “Хувь заяаны хүч” дуурийн концерт хувилбарт, ирэх наймдугаар сарын 9, 11, 13-нд Францын Францын Санксэй хотын Галло Ромын театрт Ж.Вердийн “Набукко” дуурьт, ирэх аравдугаар сарын 10-нд Италийн “Teatro Regio di Parma” театрт “Gala Verdiano” тоглолтод урилгаар оролцож, гол дүрүүдэд тоглохоор товлогджээ.

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Элчин сайд Г.Уянга “Music Singapore 2026”-д оролцсон сурагчидтай уулзав

22/07/2026
Дуурь Урлаг

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026
Дуурь Урлаг

Баярсайханы Батжаргал Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Scary Movie” киноны Ghostface дүр насанд хүрэгчдийн “OnlyFans” платформд хуудастай болжээ

23/07/2026

Жүжигчин Том Хиддлстоныг “Ичмээр жүжиглэлттэй” гэв

23/07/2026

Италийн алдарт жүжигчин Орнелла Мути ОХУ-ын иргэншил авахаар зэхэж байна

23/07/2026

“Blackpink”-ийн Лиса өөрийн амьдрал, карьерын түүхээ өгүүлэх “Always Lalisa” баримтат киногоо Торонтогийн олон улсын кино наадамд толилуулна

23/07/2026

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.