Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Эби: Хурдан олонд танигдаж, нэр алдартай болох гэсэн залуус урлагийн салбарт их болжээ
Оддын амьдрал

Эби: Хурдан олонд танигдаж, нэр алдартай болох гэсэн залуус урлагийн салбарт их болжээ

Урлаг Урлаг17/03/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
01c89d9dd3896991big3472245202014-03-17-09-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  Тайз, дэлгэцийн олон арван бүтээлийн гол, туслах дүрээр үзэгчиддээ хүргэсэн, Драмын театрын сайхан залуусын нэг жүжигчин Эби буюу СТА Г.Эрдэнэбилэг энэ сарын 18-нд тоглогдох “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийн гол дүр болох "Модун Шанью" хааны дүрийг бүтээж байгаа билээ.

Тэрбээр, оюутан байх цагаасаа л драмын жүжигчин болно хэмээн мөрөөдөж, туслах ажилтнаар ажилд орж байжээ. Анхандаа тоглох дүр өгөхгүй, тоож харахгүй байхад нь гарна даа гэж боддог байсан ч орхиж чадахгүй явсаар одоогийн энэ өндөрлөгт хүрсэн аж. УДЭТ гэдэг улсын байгууллага учраас би улсдаа хөдөлмөрлөж зүтгэж явна хэмээн саяхан нэгэн ярилцлагын үеэр онцлон ярьжээ.

Тэрбээр, “Г.Эрдэнэбилэг, Эби гэж өөрийгөө дэлдээд, миний карерь, миний мөнгө гээд “тоглолт” хийгээд өөрийнхөө ашиг сонирхлын төлөө би ажиллаагүй. Би улсынхаа төлөө ажиллаж, улсаас цалин авч, ард түмэнд үйлчилж байна” хэмээжээ. Түүний хувьд хамгийн сүүлд “Үргээлэг” уран сайхны киноны зураг авалтад орсон бөгөөд энэ кинонд Гадаадын иргэн харъяатын ажилтаны дүр бүтээсэн аж.

Манай өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлуудын нэг болсон гадаадаас хууль бусаар Хятад, Солонгос ажилчид ихээр орж ирж, үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс болж Барилга, уул уурхайн салбарт ямар их асуудал үүсч байгаа асуудлыг энэхүү уран сайхны кино үзүүлэх бөгөөд ирэх сарын дундуур нээлтээ хийхээр болсон байна. Г.Эрдэнэбилэгийн хувьд тоглосон бүх дүрдээ хайртай гэнэ.

Дүрийн талаар санал бодлоо хуваалцахдаа “Найруулагч нэг дүр өглөө, аа заза гээд тоглочихдог зүйл бол биш. Сүүлийн үед муулж хэлэх юм бол бэлэнчлээд, маш амархан, хурдан олонд танигдаж, нэр алдартай болж амьдрах гэсэн төсөөлөлд автсан залуус урлагийн салбарт их болжээ.

Реалити шоунд ороод ч юм уу, болсон болоогүй юманд тоглочихоод жүжигчин болчихдог гэж боддог болсон байна. Үгүй шүү дээ. Жүжигчний мэргэжлийг чинь бий болгохын тулд махаа идэж, өөрт байгаа бүх нөөц бололцоогоо ашиглаж, олон хүнтэй уулзаж, уншиж судлаж байж болдог юм.

Би өөрийгөө нэг их юм судалсан, уншсан гэж байгаа юм биш. Одоо ч гэсэн өөрөө өөрийгөө чамлаад болоогүй гэж байгаа юмнууд зөндөө байна. Нэг кинонд тоглочихоод “Би энэ дүрийг бүтээсэн. Энэ дүрийг бүтээхдээ” гээд яриад байдаг. Дүр гэдэг чинь юу юм бэ. Үүнийг чинь бүтээхийн тулд энд асар олон шалгуур давж, найруулагчдын магтаал, зэмлэл хүртдэг. Чухам тэр дундаас дүрний өнцөг цухуйж харсандаа бид нар баярладаг юм.

Гадуур драмын театр босго өндөртэй гэдэг чинь энийг л хэлээд байгаа юм. Яг үнэндээ гадуур бол ямар ч хараа хяналтгүй. Хэн дуртай нь кино хийж, хэн дуртай нь жүжиг тавиад л түрээсийн төлөөд л явж байна. Гэвч заримыг үзсэн хүмүүс тэрнийг үзээд хайран мөнгө гээд харамсаад гарч байгаа нь даан ч харамсалтай” хэмээжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын хэргээр шүүхэд өгчээ

07/05/2026
Оддын амьдрал Урлаг

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

07/05/2026
Оддын амьдрал Урлаг

CNN-ийг үндэслэгч Тед Тёрнер таалал төгсжээ

07/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын хэргээр шүүхэд өгчээ

07/05/2026

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

07/05/2026

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.