Дэлхийн миссийн 2008 оны дэд байрын шагналт, Энэтхэг улсын 2008 оны Гоо бүсгүй, Дэлхийн Миссийн 2008 оны “Топ Модель” номинацийн эзэн, Болливүүдийн кино жүжигчин, дуучин “Парвати Оманакуттан” манай эх оронд хүрэлцэн иржээ. Тэрээр дэлхийн миссийн тэмцээнд оролцсон цагаасаа Олон улсад өөрийн дуу хоолойг цуурайтуулж, Эмэгтэйчүүд хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг болон Байгаль орчноо хамгаалах сайн үйлсийг санаачлан түүндээ өөрийн биеэр түүчээлэн оролцож ирсэн нэгэн аж.
“Мисс монголиа аялал жуулчлалын холбоо”, “Андра модель агентлаг” урилгаар “UBS” телевиз, “Чингис” зочид буудал зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр манай эх оронд хүрэлцэн ирсэн тэрээр энэ сарын 16-21 ний хооронд саатаж “Miss Mongolia-2005” наадмын тэргүүн мисс, “Мисс монголиа аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоо, “Мисс Монголиа-2009” тэмцээний тэргүүн мисс, Андра модель агентлагийн Захирал Х.Бадамгэрэл нарын санаачлагаар хэрэгжиж буй эмэйгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг аяныг дэмжин ажиллахаар болжээ.
“Парвати Оманакуттан” энэ сарын 16-нд манай эх оронд хүрэлцэн ирсэн бөгөөд түүнийг “Чингис хаан” нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэх үед “Андра модель агентлаг”-ийн авъяаслаг моделиуд “Flash mob” бүжиглэн төрсөн өдрийн бялуу, баглаа цэцэгтэй угтан авчээ. Ийнхүү төрсөн өдөр нь тохиож буй өдрөө манай эх оронд хүрэлцэн ирсэн түүнд жинхэнэ гэнэтийн бэлэг болжээ. Түүнчлэн “UBS” телевизэд уригдаж “Universe best songs-2014”-ийн тайзнаа өөрийн авъяас чадварыг харуулж мэндчилгээ дэвшүүлсэн байна. Дашрамд дуулгахад маргааш буюу 19-ний 12:30 минутаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн “Бишрэлт” салбарт, “Мисс монголиа аялал жуулчлалын холбоо”, “Андра модель агентлаг” нар хэвлэлийн хурал зарласан бөгөөд тус хуралд “Мисс монголиа аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоо, “Мисс Монголиа-2009” тэмцээний тэргүүн мисс, Андра модель агентлагийн Захирал Х.Бадамгэрэл, Дэлхийн миссийн 2008 оны дэд байрын шагналт, Энэтхэг улсын 2008 оны Гоо бүсгүй, Болливүүдийн кино жүжигчин, дуучин “Парвати Оманакуттан” нар оролцож эмэйгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг аяны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх юм.
Хэвлэлийн хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг: 99999166, 89004147, 86004147 лавлаарай.