Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Б.Кана : Хүнийх !
Утга зохиол

Б.Кана : Хүнийх !

Урлаг Урлаг22/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
537120_741457262552877_567105046_n2578370392014-03-22-15-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тал зүрхтэй хүнийг хайрлах уу?
Талимаарч харах нүдэнд чинь тэр бүтнээрээ чинийх 
Түрийвчиндээ гэвч гэргийнхээ зургаар гоёсон байгаа
Тэврээд авмаар сэтгэлийн чинь гүнд тосоод угтах хүү нь байгаа…

Хайрлаад алдсан олон харчуулаас илүүтэй
Хүний хүнд дасал болох чинь юуных вэ
Хөрөнгө мөнгө нь чамд таалагдаа юу
Хүүгээ тэврэн суух бүсгүйд атаархаа юу…

Босгосон амьдралын үнэ цэнийн ард
Бүсгүй хүний ухаан нуугдсан байдаг юм
Бэр болсон өдөр хоногоос нь эхэлж
Бүсээ чангалах хүч суусан байдаг юм…

Халаас хоосон хоёр хүний зүрх
Харах цэг нь нэг болохоор амьдрал үүсгэсэн
Хүсээд байдаг байр, машинтай болох гэж
Хоол нойроо хугаслаж хамтдаа ажилсан юм…

Бусдын бүтээсэн зүйл дээр зайдалж суусан өдрөөс
Бээлий шиг солигдох өдрийн чинь эхлэл нь тэр юм
Хугацаатай хадгаламжинд найдсан сэтгэл чинь
Хувцасаа аваад явах өдрийг чинь угтдаг юм…

Хүний юмаар хүүдэгнэх бэлэнчлэх сэтгэлээ засаад
Хүний эхнэр болох чамд бас боломж бий
Хэн нэгэн гэргийн өөд нь татсан зүйлрүү
Хэврэгхэн сэтгэлээр найдаж цагаа үрээд яахуудээ…

Хийж бүтээж сурч боловсорч
Хүн болох ухаанд биеэ дайчласан нь дээр
Буруу биш зөв бодолтой явахад
Бурхан биш хүн чамайг түшинэ шүү…

Тоолгүй өнгөрөөсөн олон залуусаас 
Тоочох олон дутуун зовлон байсан гэв үү
Тоомжиргүй бусдын тогооруу өндийтөл
Төсөөллийн чинь амьдрал тэнд харагдсан юм уу…

Бүсгүй минь чи өөрт байгааг чамлаж суухаар 
Чангахан атгаад тавихгүй байсан бол
Бүүвэй аялуулах эрхийг атгуулах
Бүстэй хүн хажууд чинь байсан л байлгүй…

Айлын хоол амттай гэж аниа нар ярина
Айлын нөхөр ямар амттайг мэдэхийг хүсээ юу
Авааль гэргийдээ тэр чанасан мах, бууз, хуушуур нь
Амтлаад л өнгөрөх чи бол нэг удаагийн бэлэн гоймон…

Хүний хүн чамайг хөнжилд чинь хүйтэн хонуулна
Хайртай гэж дурамчхан хэлсэн болоод л өнгөрнө
Хүслээ гүйцээж дуусаад хувцасаа өмсөөл тэр явна
Хүний хүн гэдэг хүнийх л байдаг юм бүсгүй минь…
……………………….Кана.Б

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно

16/08/2026
Утга зохиол Урлаг

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав

14/08/2026
Утга зохиол Урлаг

“Өэлүн эхийн нууц товчоо” ном Чингис хааны мэндэлсэн өдрөөр олны хүртээл болно

13/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид таалал төгслөө

22/08/2026

“Ялалт” музей мянга гаруй үзмэртэй

22/08/2026

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.