Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Олон улсын шинжээчид Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбортой танилцаж байна
Археологи

Олон улсын шинжээчид Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбортой танилцаж байна

Урлаг Урлаг15/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хүрээнд ЮНЕСКО-гийн Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлийн шинжээч, мэргэжилтнүүд манай улсад ажиллаж байна.

Археологичид Монголын нутаг дэвсгэрээс Хүннүгийн язгууртны орд өргөөний ул мөр, оршуулгын цогцолбор, булш бунхан, хадны зураг бүхий 60 гаруй дурсгалт газрыг илрүүлэн судалсан байдаг. Тэдгээрээс Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал сумын нутаг Хүнүй голын хөндийд 400 гаруй га газрыг хамран орших Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборт газрыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх хүсэлтийг манай улс өнгөрсөн оны намар албан ёсоор гаргасан юм. Үүний дагуу ЮНЕСКО-гийн Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлөөс манай улсад шинжээч томилжээ.

Соёлын өвийн дурсгалуудыг олон улсын мэргэжилтнүүдэд танилцуулж, шаардлагатай баримт, нотолгоо, шинжилгээг баталгаажуулах ажлын хэсэгт ССАЖЗЯ, ШУА, Байгаль, соёлын өвийг хамгаалах сангийн төлөөллөөс гадна орон нутгийн удирдлага, соёлын өвийн ажилтан, байгаль хамгаалагч багтсан аж.

Шинжээчид өчигдөр Гол модны болон Дуурлиг нарсны дурсгалт газартай танилцжээ. Хүннүгийн үеийн язгууртнуудад холбогдох цогцолбор дурсгалыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлснээр тэдгээрийг илүү өндөр түвшинд судлах, гаднын нөлөөллөөс хамгаалах, мэргэжлийн байгууллагынхнаас зөвлөмж, туслалцаа авах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох зэрэг давуу талтай гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Таван нүдэн хээтэй дээл

19/06/2026
Археологи Урлаг

Шатар чулуу эртний оюуны соёлын ховор өвд тооцогдож байна

05/06/2026
Археологи Урлаг

Түүхэн дурсгал илрүүлсэн багшийг аймгийн шагналаар шагналаа

04/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнийн төрсөн өдөр

29/06/2026

“Ami’s Piano School”-ийн таван жилийн гала концерт боллоо

29/06/2026

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ

29/06/2026

Брюссельд болсон “Нүүдэлчин” наадам монгол хүүхдүүдийн эх хэл, өв соёлын дархлааг дэмжихэд чиглэлээ

29/06/2026

Даншиг наадмын цам харайх ёслолын төгсгөлд сор залав

29/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.