Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Солонгос одод биеэ үнэлэгч байжээ
Нийгэм

Солонгос одод биеэ үнэлэгч байжээ

Урлаг Урлаг28/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
fcee0521527c0c3doriginal5429150682014-03-28-14-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын олон хүүхэд, залуусын хувьд даган дуурайх үлгэр дууриал нь солонгос киноны жүжигчид болоод байгаа билээ. Тэд солонгос савангийн дуурийн жүжигчдийн өмсөж зүүдгээс эхлэн тэдний зан ааш ба ярих, инээхийг хүртэл дуурайна. Харин энэ долоо хоногт монгол хүүхдүүдийн шүтдэг үлгэр дууриалал гэх солонгос кино “оддын” нууц, гунигт амьдрал олонд ил боллоо.

Энэ долоо хоногийн пүрэв гаригт Өмнөд Солонгосын прокурорын албаны мөрдөгчид бие үнэлэгчдийн томоохон сүлжээг илрүүлсэн бөгөөд гайхалтай нь түүнд 30 эмэгтэй жүжигчин холбоотой байжээ. Өмнө нь Солонгосын алдартай эмэгтэй жүжигчид казино гэх мэт газруудад өндөр үнээр биеэ үнэлдэг тухай явган яриа олны дунд тархсан байсан юм. Түүгээр үл барам Монголын казиноч том гарууд ч Солонгост очиж тэднээр үйлчлүүлдэг тухай яриа мэр сэр байв. Тэгвэл энэ яриа үнэн болохыг энэ долоо хоногт албан ёсоор баталлаа.

Цагдаад баригдан мэдүүлэг өгч буй сэжигтнүүдийн хэлж буйгаар тэдгээр бие үнэлэгчдийн дунд алдартай одод байгаа бөгөөд 1990-ээд онд гоо бүсгүйн титэм өмсөж, мандаж явсан жүжигчид ч бий гэнэ.

20 орчим настай нэг эмэгтэй жүжигчний мэдүүлснээр ийм биеэ үнэлэлт Өмнөд Солонгост түгээмэл үзэгдэл гэнэ. Тэр анх савангийн дуурийн дүрд тоглосны төлөө телевизийн хөтөлбөрийн захиралтай нэг оронд орж байжээ. Улмаар жүжигчид өндөр тушаалын хүмүүс, компаний захиралуудад үйлчилдэг сүлжээнд нэгддэг байна. Өмнөд Солонгост олны танил од болбол их хэмжээний мөнгө өөрт зарцуулах хэрэгтэй болдог гэнэ. Улмаар энэ хэрэгцээгээ хангахын тулд бие үнэлэх замд ордог байна.    

Хэдийгээр цагдаа нар хэргийг илрүүлсэн боловч хэргийн зохион байгуулалт, сүлжээ нарийн тул мөрдөн байцаалт нэлээд төвөгтэй байх төлөвтэй байна. Мөрдөгчид тэдгээр жүжигчдээр үйлчлүүж байсан том компаний захиралууд, баян хүмүүсийг дуудаж байцаахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: mongolic.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов

25/03/2026

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026

“Netflix”-ийн хоолны шоуны улмаас аяллын салбарын эрэлт огцом өслөө

25/03/2026

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026

“Ертөнц” физикл жүжгийн 17 уран бүтээлчид 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.