Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Ч.Мөнхзул: Америкийн баруун эрэгт дууллаа, уйллаа
Уртын дуу

Ч.Мөнхзул: Америкийн баруун эрэгт дууллаа, уйллаа

Урлаг Урлаг29/03/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
stein17400804222014-03-29-12-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Пан Азийн хөгжмийн наадмын уран сайхны удирдагч Жин Дон Цай, Сан-Франциско дахь Монголын Ерөнхий консул Н.Анхбаяр, УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул нар гала тоглолтыг нээв.

АНУ-ын Сан-Франциско хот, Стэнфордын их сургуульд болсон Пан Азийн хөгжмийн наадамд манай улсын уран бүтээлчдийн нэг баг 28 хүний бүрэлдхүүнтэй оролцож, монголчууд үндэсний болон сонгодог урлагаа хэрхэн хөгжүүлж яваагаа харуулаад ирсэн юм. АНУ дахь Монголын соёлын өдрүүдийн хэмжээнд зохион байгуулсан уг наадам таван өдрийн турш үргэлжилсэн бөгөөд заримдаа өдөрт хоёр арга хэмжээ төлөвлөсөн шахуу хөтөлбөртэй байжээ. Энэхүү наадмын уран сайхны удирдагч нь манай улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт ирж уран бүтээлчидтэй хэдэнтээ хамтарч ажиллаж байсан удирдаач Жин Дон Цай. Энэ жил 10 дахь удаагаа хөгжмийн наадам зохион байгуулж буй бөгөөд Төвд болон Монголын уран бүтээлчдийг урьснаар онцлог. Төвдүүд манайхныг очихын өмнө "Соёлын өдрүүд"-ээ өндөрлөөд хэдийнэ буцсан байсан байна. Маэстро Жин Дон Цай хоёр жилийн өмнө Монголын хэсэг уран бүтээлчдийг Стэнфордын Хөгжмийн их сургуулийн урилгаар залж уран бүтээлийг нь америк үзэгчдэд хүргэсэн. Тэгэхдээ дараа том хэмжээний арга хэмжээнд олуулаа ирэхийг урьсан нь ийнхүү биелэлээ олсон байна. "Монголын соёлын өдрүүд" амжилттай, үзэгчдийг шагшуулам болсон аж. Соёлын өдрүүдийн хүрээнд чухам юу юу болсон талаар уран бүтээлчдийн багийг ахалж явсан УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзулаас тодруулсан юм.

 

Тэрбээр "Монголын уран бүтээлчид анх удаа төр, засгийн дэмжлэгээр ийм өргөн бүрэлдхүүнтэй АНУ-д очсон. Өмнө нь Морин хуурын чуулга нэг удаа очсон юм билээ. Өргөн бүрэлдэхүүн гэж юуг хэлж байна вэ гэхээр манай язгуур урлагийн хөгжимчид, хөөмийчид, туульч, бийлээчид, сонгодог уран бүтээлчдийн төлөөлөл болсон дуурийн гоцлол дуучид, балетын хос болон хөгжим судлаачид гэсэн төрөл бүрийн мэргэжлийнхэн уран бүтээлээ дээжлэн хүргэснээрээ онцдог байлаа. Үндсэн үйл ажиллагаа Стэнфордын их сургуульд болсон симпозиум, уран бүтээлчдийн хэсэгчилсэн болон нэгдсэн тоглолт байлаа. Түүний зэрэгцээ Берклийн их сургуульд бас нэгэн симпозиум болсон. Тэнд манай хөгжим судлаач, морин хуурч, бийлээч, туульчид хамтарч Монгол суддалын чиглэлээр үндэстнийхээ хөгжмийн соёлын талаар танилцуулга хийсэн юм. Монголын урлагийн зөвлөлийн соёлын өвийн хөтөлбөрийн захирал, хөгжим судлаач Баянмөнх, МУИС-ийн Антропологийн тэнхмийн багш, судлаач Цэцэнцолмон нарын уг симпозиумд Монголын, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэлтэй хөгжмийн урлагийн төрөл зүйл, соёлын талаар тавьсан илтгэл оролцогчдын сонирхлыг ихэд татаж байлаа. Америк болон гадаадын нийт 100-гаад судлаач ирчихсэн, манай хоёр судлаачийг асуултаар булж, хариу авч байлаа. Манай хоёр англиар илтгэл тавьсан. Хөгжмөө ч гаргуун мэддэг, англи хэл ч сайн эзэмшсэн хоёр мэргэжилтнээрээ бахархаж байлаа. Соёлын өв тээгч, хэдэн үеэрээ тууль хайлж, үеэс үед өвлүүлж яваа Баатаржав, "Улаанбаатар" чуулгын бий бийлээчид, "Домог" хамтлаг, уртын дуучин Мөнхбаатар, Эрдэнэцэцэг нар язгуур урлагийнхаа өвөрмөцийг гайхуулсан. Сонгодог урлагийн уран бүтээлчдийн тухайд манай театрын гоцлол дуучин СТАШ.Наранчимэг, Ц.Арюна, СТА О.Хүрэлбаатар, М.Даваадорж нар Ж.Вердийн "Реквием”-д хоёр удаа гоцлон дуулсан. Тэд Стэнфордын, Америкт хамгийн сайн акустиктай "Бинг холл"-д 90-ээд хөгжимчний бүрэлдэхүүнтэй симфони найрал хөгжимтэй, бараг 100 найрал дуучинтай хамтарч дуулсан.

Танхим дүүрэн үзэгчтэй байлаа. Дараа нь Стэнфордын сүмд 1200 хүний суудалтай танхим дүүрэн үзэгчдийн өмнө мөн нэг удаа дуулсан. Үнэхээрийн гоё, бахархалтай байсан. Наадмыг зохион байгуулагчдын зүгээс театрынхаа нэр алдартай дуучдын уран бүтээлээс заавал сонирхуулна уу гэсэн саналын хүрээнд гоцлол дуучин, МУГЖӨ.Уянга,Э.Амартүвшин нар маань очсон. "Бөртэ чоно, Гоо Марал" гэж үндэсний хөгжимд бүжиглэдэг гоё балет байдаг. Үүний хэсгээс манай театрын балетын гоцлоочБ.Саруул,Э.Эрдэнэжаргал нар бүжиглэсэн нь үзэгчдэд маш их таалагдаж байлаа. "Домог" хамтлаг, морин хуурч Д.Шинэцогийн тоглолт мөн үгээр илэрхийлэхийн аргагүй гоё байлаа. Ийм сайхан шилдэг уран бүтээлчдийн сор болсон номеруудаас бүрдсэн нэгдсэн тоглолт үзүүлсэн. Стэнфордын танхим 900 гаруй хүний суудалтай. Нэгдсэн тоглолтын үеэр үзэгчдийн бараг гуравны нэг нь монголчууд байсан байх. Төгсгөлд нь бүгдээрээ "Халуун элгэн нутаг"-аа дуулаад, уйлаад. ССАЖЯ энэ сайхан соёлын өдрүүдийг санхүүжүүлээгүй бол Монголын хөгжмийн урлаг, тэр дундаа язгуур урлаг агуу гэдгийг Америкийн баруун эрэгт мэдүүлж, мэдрүүлж чадахгүй байлаа" хэмээн ярьсан юм.

Р.ОЮУНАА/Өдрийн шуудан/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Г.Даваадалай “Sing! Asia” олон улсын шоунд Монголыг төлөөлөн оролцож байна

30/05/2025

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн уран бүтээлчид “Нэгэн дээвэр дор” үзэсгэлэнгээ нээлээ

30/05/2025

“Тамгагүй төр”-ийг бүтээгчид

30/05/2025

“Guys” хамтлаг тоглолтоо 2800 одонтой ээжид үнэгүй үзүүлнэ

30/05/2025

Пак Бугом, Ким Со Хён нарын тоглосон “Good boy” кино үзэгчдийн хүртээл болно

29/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.