Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Сун Е Жин дахин хүүхэдтэй болох талаарх бодлоо хуваалцжээ
Оддын амьдрал

Сун Е Жин дахин хүүхэдтэй болох талаарх бодлоо хуваалцжээ

Урлаг Урлаг07/10/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын жүжигчин Сун Е Жин дахин хүүхэдтэй болох эсэх талаарх өөрийн бодлоо илэрхийлжээ.

Тэрбээр саяхан “Celeb Luv ​​Golf” хэмээх нэвтрүүлэгт оролцжээ. Хөтлөгч түүнээс “Та 2022 онд эрүүл саруул хөөрхөн хүүтэй болсон шүү дээ. Одоо бараг гурван нас хүрч байна. Та гайхалтай сайн жүжигчин, сайн ээж хэдий ч бусад эцэг эхчүүдийн л адилаар хүүхэд асрах тал дээр хэцүү зүйлс тулгардаг байх” хэмээн асуухад тэрбээр “Мэдээжийн хэрэг хүүхэд өсгөхөд бэрхшээлтэй зүйлс тулгардаг. Гэхдээ түүний бидэнд авчирдаг аз жаргал бол миний амьдралдаа урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй аз жаргал байсан. Хоёр дахь хүүхдийн хувьд энэ талаар маш сайн бодох хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ хүүхэд үнэхээр хөөрхөн шүү” гэжээ.

Сун Е Жин болон Хён Бин нар хүүгээ олны нүднээс ихэд нууцалдаг. Олон нийт тэдний хүүг чухам эцэг, эхийнхээ хэнтэй адилхан болохыг ихэд сонирхдог бөгөөд Сун Е Жин эргэн тойрных нь хүмүүс хүүг нь хоёулантай нь төстэй харагддаг гэж ярьдаг тухай дурдсан байна.

Хэдийгээр сайн эхнэр, ээж байх тал дээр анхаарлаа хандуулж байгаа ч Сун Е Жин жүжигчний карьераа орхигдуулахгүй гэжээ. Түүний тоглосон “No Other Choice” кино саяхан нээлтээ хийсэн ба улс даяар нийт 1 сая тасалбар борлуулаад байгаа ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

“Эхнэрийн урхи” киноны жүжигчин Жон Эй Ри Монголд хоёр удаа ирж буяны үйлс хийгээд явжээ

21/04/2026
Оддын амьдрал Урлаг

Уг Такёны хуримын урилгын үг фэнүүдийн дунд шууд шуугиан тарив

21/04/2026
Оддын амьдрал Урлаг

Жисүгийн хууль ёсны төлөөлөгч мэдэгдэл гаргалаа

21/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

“Эхнэрийн урхи” киноны жүжигчин Жон Эй Ри Монголд хоёр удаа ирж буяны үйлс хийгээд явжээ

21/04/2026

Киану Ривзийн анхны роман Японы шагналд нэр дэвшлээ

21/04/2026

“Elden Ring” тоглоомоос сэдэвлэсэн кино 2028 онд гарна

21/04/2026

Уг Такёны хуримын урилгын үг фэнүүдийн дунд шууд шуугиан тарив

21/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.